HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2022 / 03 / 17
АМЖИЛТАНД ХҮРЭХ ТЭМҮҮЛЭЛИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

Амжилтын сэдэл нь үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлдөг, амжилтанд хүрэхийн төлөөх цөхрөлтгүй шургуу зан, юу ч болж байсан бүхнээ хийж гүйцээхийн төлөөх тэмцэлд бие хүнийг татан оруулдаг гол хүч мөн. Олон арван судалгааны үр дүн амжилтын сэдлийн түвшин, үйл ажиллагаа 2 шууд хамааралтай болохыг тогтоожээ. 




Хүмүүс өөрсдийн үйл ажиллагааг амжилттай болгохын тулд янз бүрийн мэдээллийн эх сурвалжтай танилцаж өөрийн амжилтын талаар бусадтай хэлэлцэн гарсан үр дүнд хариуцлага хүлээх чадвартай байдаг. Түүгээр ч үл барам хүрсэн амжилтандаа урамшин улам сонирхолтой шинэ зүйл хийхийн төлөө тэмцэж, зарим тохиолдолд зөрүүдлэх нь ч бий.

 

Амжилтын сэдлийн түвшинг дараах асуулгаар тодорхойлж болно. 22 асуулга байх бөгөөд асуултанд хариулахдаа “тийм” “үгүй” гэсэн хариултаас өөртөө тохирохыг сонгоно.


Асуулга

1.    Амьдралд тохиолдох амжилт нь тооцоолж бодсоноосоо илүүтэй санамсаргүй тохиолдлын шинжтэй гэж би боддог.

2.    Дуртай зүйлээ хийж чадахгүйд хүрвэл амьдрал миний хувьд утга учиргүй болно.

3.    Миний хувьд ямар ч үйл ажиллагааг хийхэд түүний гүйцэтгэл нь бус эцсийн үр дүн л чухал санагддаг.

4.    Миний бодлоор хүмүүс ойр дотныхоо хүмүүсийн таагүй харилцаанаас илүү ажлын амжилтгүй байдлаасаа болж сэтгэлээр их унадаг шиг санагддаг.

5.    Миний бодлоор ихэнх хүмүүс ойрын зорилгоосоо илүүтэй холын зорилго тавьж амьдардаг.

6.    Миний амьдрал азгүйтлээсээ илүү амжилт бүтээл дүүрэн байдаг.

7.    Ажил хэрэгч идэвхтэй хүмүүсээс илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс надад таалагддаг.

8.    Ямар ч ажлыг хийж гүйцэтгэж байхдаа би зарим нэг үйлдэл дарааллыг нь сайжруулж боловсронгуй болгохыг хичээдэг.

9.    Амжилтанд хүрэх тухай бодол анхаарлыг минь татсан үед би болгоомжлолын тухай мартаж орхидог.

10.    Миний ойр дотны хүмүүс намайг залхуу гэж боддог.

11.    Миний бүтэлгүйтэл, амжилтгүй байдлын гол буруутан нь би өөрөө бус нөхцөл гэж боддог.

12.    Би авьяас чадвараасаа илүү тэвчээртэй хүн.

13.    Миний эцэг эх надад хатуу ширүүн хяналт тавьдаг.

14.    Залхуурал, намайг эргэлт бүцалтгүйгээр зорилгоосоо ухрахаас өөр аргагүй байдалд хүргэдэг.

15.    Өөртөө итгэлтэй хүн гэж би өөрийгөө дүгнэдэг.

16.    Боломж нь “тэг” байсан ч би амжилтанд хүрэхийн тулд азаа үзэж чадна.

17.    Би идэвх оролдлоготой хүн

18.    Ажил жигд явагдах тусам, би эрч хүчтэй болдог.

19.    Хэрвээ би сэтгүүлч байсан бол янз бүрийн үйл явдлын тухай биш зохион бүтээгчдийн оргиналь бүтээлийн тухай бичих байсан.

20.    Миний ойр дотныхон миний төлөвлөгөөг шүүн хэлэлцдэггүй.

21.    Миний амьдралд тавих шаардлага найз нөхдийнхөөс маань доогуур

22.    Би өөрийгөө авьяас чадвраасаа илүүтэй цөхрөлтгүй зантай хүн гэж боддог.


Одоо оноогоо тооцож үзье.

2, 6, 7, 8, 14, 16, 18, 19, 21, 22 дугаар асуултанд “тийм” гэж хариулсан бол тус бүр 1 оноог өгч нийлбэрийг тооцно. Хэрэв “үгүй” гэж хариулсан бол оноо өгөхгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 2-р асуултанд “тийм” гэж хариулсан бол 1 оноо, хэрэв “үгүй” гэж хариулсан бол оноо өгөхгүй гэж ойлгож болно.  

1, 3, 4, 5, 9, 10, 11, 12, 13, 15, 17, 20 дугаар асуултуудад “үгүй” гэж хариулсан бол тус бүр 1 оноо өгнө.

    Тийм-үгүй хариултад авсан оноогоо нэмж нийлбэр оноог гаргана.


       

 Түвшин   

          Амжилтын түвшин

      Доогуур

     Дунд

          Дээгүүр

 1

 2

3

 4

5

6

7

8

9

10

 Нийлбэр оноо

    2-9

  10

   11  

  12

      13

     14

  15

 16

     17

   18-19

 

АМЖИЛТАНД ХҮРЭХ ТЭМҮҮЛЭЛИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ
Нотолгоонд суурилсан зөвлөх үйлчилгээг Монголд анх удаа | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
- 2024 / 06 / 04
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
- 2024 / 05 / 24
-2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
-2024 / 02 / 29
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
-2023 / 08 / 07
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
HR Фото