Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
21.88%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
12.50%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
12.50%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
9.38%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
6.25%
Ур чадварын дутагдал — Skills Gap
18.75%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
18.75%
HR news
- 2022 / 11 / 05
HARVARD MANAGEMENTOR ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨГСӨЛТ БОЛЛОО
МҮХАҮТ- с хэрэгжүүлж буй Харвард Бизнесийн сургуулийн Harvard ManageMentor (Харвард Менеж-Ментор) Монгол дахь хөтөлбөрийн төгсөлт боллоо.

Дэлхийн шилдэг боловсролыг эх орондоо, эх хэлээрээ эзэмшиж, менежерүүдэд манлайллын ур чадвар, карьераа өсгөх боломж олгож буй энэхүү хөтөлбөрийн гурав дахь курсыг 60 гаруй менежер, дунд, түүнээс дээш шатны удирдлагa төгсөж, Харвард Бизнес Паблишингийн албан ёсны сертификаттай боллоо.

“Harvard ManageMentor” хөтөлбөр Компанийн гүйцэтгэх удирдлагын багт тулгардаг сорилтуудыг даван туулах, оновчтой шийдвэр гаргах, удирдлагын хэв маяг, арга хэлбэрээ өөрчлөх, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чиглүүлэх болно.

Дэлхийн нэртэй эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, практикаар батлагдсан энэхүү менежментийн сургалт нь Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнес удирдах гэсэн үндсэн 3 хэсэгтэй, нийт 42 модуль сэдэвтэй, 5 сарын хугацаанд үргэлжилдэг, цахимд суурилсан, сүүлийн 20 гаруй жилд тасралтгүй шинэчлэгдэж байгаа сургалтын цогц платформ юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88052755, 99031573, 99099200
HARVARD MANAGEMENTOR ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨГСӨЛТ БОЛЛОО
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 08 / 16
Удирдлага, манлайлал, байгууллагын хөгжил, харилцаа, борлуулалт, үйлчилгээ болон залуу манлайлагчдыг хөгжүүлэх байгууллагын захиалгат сургалтын эрэлттэй 25 сэдэвтэй танилцана уу.
Удирдах түвшний хөгжлийг бодит туршлага, олон улсын орчин, мэргэжлийн зөвлөгөө, харьцуулсан суралцахуйгаар бий болгох Олон Улсын EXECUTIVE LEARNING хөтөлбөр БНСУ-ын Инчон – Сөүл хотноо зохион байгуулагдана.
- 2026 / 08 / 14
МХНИ-ийн Ерөнхий захирал Д.Бартанбаатар “Баялаг бүтээгч–ТОП 100–Ур чадвартай ажилтан бэлтгэх” хамтын ажиллагааны хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
- 2026 / 08 / 14
-2026 / 07 / 27
Мэргэжлийн сууриа системтэйгээр бүрдүүлж, хүний нөөцийн карьерын дараагийн түвшинд гарах хөтөлбөр. Сургалт нь онол, кейс судалгаа, дасгал ажил, загвар баримт бичиг болон туршлага солилцоог хослуулсан арга зүйгээр явагдана.
-2026 / 07 / 15
Жижиг, дунд бизнесийн байгууллагуудад хамгийн түгээмэл шаардлагатай ТОП 100 ажлын байрны тодорхойлолтыг нэгтгэн хүргэж байна.
-2026 / 07 / 15
Байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
HR Фото