Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
17.86%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
10.71%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
17.86%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
14.29%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
7.14%
Ур чадварын дутагдал — Skills Gap
16.07%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
16.07%
HR news
- 2023 / 05 / 21
ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Байгууллагын хүний нөөцийн бодлого, бодлогын бичиг баримт боловсруулах зөвлөх үйлчилгээний танилцуулга
Зөвлөх үйлчилгээ #01: Ажлын байрны шинжилгээнд суурилж компанийн дотоод үйл ажиллагааны тогтолцооны гажуудлыг тодорхойлох

Зөвлөх үйлчилгээний зорилго:
Ажлын байрны шинжилгээнд суурилсан бодлогын хүний нөөцийн тогтолцооны хэрэгжилтэд мэргэжлийн шинжилгээ, оношлогоо хийж, компанийн дотоод үйл ажиллагааны менежментийг сайжруулах дэмжлэгийг зөвлөх үйлчилгээгээр үзүүлэхэд чиглэнэ.

Зөвлөх үйлчилгээнээс гарах үр дүн:
- Компанийн бизнес хөгжил, маркетинг, санхүү, борлуулалт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны уялдаа холбоо, алба, хэлтэс, газар, нэгжийн чиг үүргийн хэрэгжилтэд гарч буй асуудал, эрсдэл, тогтолцооны гажуудлыг илэрүүлэх
- Цалингийн чанаргүй зардал, хөдөлмөрийн хуваарилалтаас хамаарсан алдагдлыг илэрүүлэх
- Бүтэц зохион байгуулалт, орон тооны төлөвлөлт, ажил үүргийн хуваарилалт, журам дүрмийн хэрэгжилтээс хамаарсан алдагдал, эрсдэл, үргүй зардал, орон тооны илүүдэл, цалингийн чанаргүй зардлыг илэрүүлэх


Зөвлөх үйлчилгээ #02: Хөдөлмөрийн хуваарилалтыг оновчтой тодорхойлох
Зөвлөх үйлчилгээний зорилго:
Ажлын байрны шинжилгээнд суурилсан ажил үүргийн хуваарилалтыг оновчтой зөв хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ.

Зөвлөх үйлчилгээнээс гарах үр дүн:
- Албан тушаал бүрийн хийх ажлын дараалал тодорхой болох
- Албан тушаал бүрээр хэзээ хэрхэн ямар ажлыг яаж хийх чиг үүрэг дэлгэрэнгүй болох
- Албан тушаалын бүрийн ажлын байрны тодорхойлолт зөв оновчтой болох
- Ажил үүргийн хуваарилалтаас хамаарсан цалингийн чанаргүй зардал, илүүдэл орон тоо, бүтэц зохион байгуулалтаас хамаарсан алдагдлуудыг багасгах, үргүй зардлыг бууруулах
____________________________________________________________________
Нэмэлт мэдээлэл, тодруулах зүйл байвал:
МХНИ | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075
Шууд чат: ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 10 / 30
Удирдах түвшний хөгжлийг бодит туршлага, олон улсын орчин, мэргэжлийн зөвлөгөө, харьцуулсан суралцахуйгаар бий болгох олон улсын Executive Learning хөтөлбөр БНСУ-ын Инчон, Сөүл хотод зохион байгуулагдана.
Монголын Хүний Нөөцийн Институтийн TalentBridge хөтөлбөр АНУ-ын Хавай дахь BYU–Hawaii-ийн Career Connect – Asia 2026 арга хэмжээнээс гараагаа эхэллээ.
- 2026 / 10 / 30
Сургалт нь стрессийн шалтгаан, эрт илрэх дохиог таних, өдөр тутмын ажлын нөхцөлд өөрийгөө зохицуулах арга барил эзэмшихэд чиглэв.
- 2026 / 10 / 11
-2026 / 10 / 04
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) жил бүр зохион байгуулагддаг Career Connect–Asia (APCC) арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцоно.
-2026 / 09 / 06
(EVERYTHING AI, The Path to Sustainability) - GHRF арга хэмжээнийн хөтөлбөрийг Англи | Монгол | Солонгос хэлээр татаж авах бол ...
-2026 / 09 / 29
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) болон БНСУ-ын Korea Job Center Co., Ltd. (KJC) байгууллагууд харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан Харилцан хамтын ажиллагааны санамж бичиг (MOU) байгууллаа.
HR Фото