Профессор Хавиэр Беатэны хэлснээр “ Менежерүүд Үр дүнтэй шагнал урамшуулалын асуудлыг зөвхөн техник талаас нь бус түүнээс цаашихыг нь харах ёстой.”Үүнээс гадна тэд ажилтнууддаа шагнал урамшуулалын системээ тайлбарлан байгууллагын үйл ажиллагаа болон шагналын бодлого хооронд холбох хэрэгтэй.
Шилдэг менежерүүд шагнал урамшуулалыг "Инженер", "Стратегич" болон "Борлуулагч"-ийн гэсэн гурван чухал үүргийг онцгойлон анхаарах ёстой.
1. Санхүүгийн бус тал мөнгөнөөс ч илүү чухал
Шагнал урамшуулалын анхааралын төвд мэдээж мөнгө байдаг. Гэсэн ч судалгаагаар санхүүгийн бус талууд буюу бие даасан байдал, хамтран ажиллагсад болон компанийн нэр хүнд илүү чухал гэж гарчээ.
“Шагнал урамшуулалын загварууд нь байгууллагын стратеги тэр дундаа үйлчлүүлэгчтэй дотно харьцах, өндөр чанартай үйл ажиллагаа, бүтээгдэхүүний манлайлал зэрэгтэй холбоотой байх хэрэгтэй. Хэрэв танай стратеги инноваци дээр тулгуурладаг бол уян хатан шагнал урамшуулал илүү тохирно.”
2. Нэг удаагийн бонус нь үндсэн цалинг нэмснээс илүү үр дүнтэй
“Шагнал урамшуулалын талаар ажилтнууд тийм ч бүрэн, оновчтой ойлголттой байдаггүй” гэдгийн Беатэн онцолжээ. Судалгаагаар үндсэн цалинг бага хэмжээгээр нэмсэнээс нэг удаагийн бонус нь тав дахин илүү нөлөө үзүүлж буйг олж тогтоожээ.
3. Ажилтнууд шагнал урамшуулалд юу юу багтаж буйг мэддэггүй
Ажилтнууддаа байгууллагынхаа шагнал урамшуулалынхаа философи, шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлах хэрэгтэй.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |