MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
25.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
12.50%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
12.50%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
50.00%
People Management | Удирдах ухаан
- 2024 / 04 / 19
Байгууллага хүний нөөцөө үр ашигтай удирдахын тулд яах ёстой вэ? (СТОУНЕРИЙН ЗАГВАР)

Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.

Байгууллагын нийт хүний нөөцийг Стоунерийн авч үзсэнээр карьерын 4 хэсэгт хуваан авч үздэг.
  Ирээдүйн гүйцэтгэл 
 Өнөөгийн гүйцэтгэл Бага Их
 Их Буурьтай иргэд
/Solid Citizens/
 Одод
/Stars/
Бага Хожуул
/Deadwood/
 Суралцагсад
/Learners/
Буурьтай иргэд - нь тухайн байгууллагад удаан жил ажилласан эсвэл мэргэжлээрээ олон жил ажилласан ахмад хүмүүс орно. Одоогийн гүйцэтгэл сайн ч ирээдүйн гүйцэтгэлийн магадлал багатай, байгууллагыг авч явдаг гол хүмүүс байдаг.
Одод - нь тухайн байгууллагын ирээдүйг бүтээгчид ба хамгийн шилдэг чадвартай хүмүүс юм. Байгууллагад ороод нэг их удаагүй ч амжилтыг гаргаж эхэлдэг.
Суралцагсад - нь байгууллагад ороод удаагүй ба онцгой чадвар нь илрээгүй байгаа хүмүүс юм. Эдгээр нь хүмүүс нь байгууллагад ороод суралцаж байдаг ба ихэнх байгууллагууд эдгээр хүмүүст зориулсан сургалт явуулж одуудыг эндээс төрүүлэх тал дээр анхаардаг. Суралцагсад хожуул болгохгүй байх тал дээр анхаарах нь чухал.
Хожуул - нь мэргэжлээ буруу сонгосон, тохиромжгүй байгууллагад орсон хүмүүс энэ ангилалд ордог. Арын хаалгаар ажилд орсон хүмүүсийн зарим нь энд орох нь бий. Эдгээр хүмүүс нь байгууллагад хамгийн ихээр бэрхшээл үүсгэдэг. Байгууллагын амжилт ололтыг байнга хойш нь татдаг бөгөөд эдгээр хүмүүсийн ажлын өөр орчин нөхцөлд турших, өөр зүйлд сургах, өөр чиглэлээр ажиллуулах гээд үзэх нь зүйтэй.
Тэгэхээр дээрх 4 ангилал нь байгууллага болгоны ажилтнуудыг ангилж болох хүний нөөцийн ангилал хэмээн үзэж болно.
Том, жижиг болон байгууллагын төрөл ангилалаас үл хамааран ямар ч байгууллагын хувьд нийт ажиллагсдыг дээрх 4 чиглэлээр ангилж болдог.
Тэгэхээр дээрх ангиллаас бид ододыг буюу чадварлаг сайн ажилтныг ихээр бий болгож тухайн сайн ажилтныг байгууллагадаа удаа хугацаагаар ажиллуулах нь чухал юм.
Од буюу сайн ажилчин маань байгууллагын хүрэхээр тэмүүлж буй зорилго биелэхэд чухал нөлөөтэйг өнөөгийн алдарт хүрсэн компаниудын жишээ харуулахын зэрэгцээ эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлүүд харуулсаар байна. Өрсөлдөөн өндөр хөгжсөн орнуудад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудын менежерүүдийн хувьд шийдвэрлэх ёстой зүйлийн тоонд санааны хулгайнаас илүү од буюу сайн ажилчиныг өрсөлдөгч байгууллагууддаа алдах нь илүү хэцүү илүү хүнд цохилт гэж дуу нэгтэй илэрхийлж байна. Энэхүү асуудал манай орны хувьд ч бизнесийн байгууллагуудын менежерүүдийн шийдвэрлэх ёстой зүйл яах аргагүй мөн юм.
Тэгэхээр байгууллага хүний нөөцөө үр ашигтай удирдахын тулд сайн чадварлаг ажилтнуудыг сонгон авч, бий болгож мөн энэ ажилчдаа гадны байгууллагуудад алдахгүй байх тухай асуудал юм.
Leslie Rue “Human resource management” third edition
Байгууллага хүний нөөцөө үр ашигтай удирдахын тулд яах ёстой вэ?
Хүний нөөцийн удирдлагын ахисан түвшний мэргэшүүлэх сургалт | 90001075 80001075 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 07
Яагаад Монголын байгууллагууд ажлын байрны тодорхойлолттой хэрнээ гүйцэтгэлгүй байдаг вэ?
Үе хоорондын ялгаа бидний төсөөлдгөөс хамаагүй бага. Харин тэдгээрийг хооронд нь холбож, тэнцвэржүүлж чаддаг гол цэг нь Gen X үеийнхэн болж байна.
- 2026 / 03 / 03
Хятад улс ажлаас халшрах хам шинжтэй хүмүүст зориулсан эмнэлэг нээж, ажилтнуудын сэтгэлзүйн ядаргааг эмчлэхээр зорьж байна
- 2025 / 07 / 20
-2025 / 05 / 18
Орчин үеийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогод Гүйцэтгэлийн үнэлгээ (Performance Appraisal) нь ажилтны ажлын чанар, үр дүнг тодорхойлох, алдаа доголдлыг илрүүлэх үндсэн хэрэгсэл болж өгдөг. Гэвч гүйцэтгэлийн үнэлгээ хийсний дараа үр дүнг нь хэрэгцээтэй арга хэмжээ, хөгжлийн үйл явцад ашиглахгүй орхих нь эмч зөв онош тавьчихаад эмчилгээ хийхгүй орхисонтой адил явдал юм.
-2025 / 02 / 02
Токио болон Сөүл хотын иргэд иргэд шөнөдөө дунджаар 6 цаг хүрэхгүй хугацаанд унтдаг гэнэ. Энэ байдал ихэвчлэн санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст тохиолддог ба тэдний олон цаг ажилладагтай холбоотой. Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг.
-2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
HR Фото