MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
16.67%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
16.67%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
16.67%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
50.00%
People Management | Удирдах ухаан
- 2026 / 06 / 07
Яагаад Монголын компаниуд ажлын байрны тодорхойлолттой хэрнээ гүйцэтгэлгүй байдаг вэ?

Мэдээж ихэнх байгууллагад ажлын байрны тодорхойлолт байдаг. Гэвч бидэнд нэг нийтлэг асуудал бий. АБТ нь ажилтанд зөвхөн “юу хийх”-ийг заахаас хэтэрдэггүй. Тухайн ажил ямар зорилготой, ямар үр дүн гаргах ёстой, юунд хариуцлага хүлээх, ямар шалгуураар үнэлэгдэх, байгууллагын нийт гүйцэтгэлд хэрхэн хувь нэмэр оруулах ёстой нь тодорхойгүй. Үүний улмаас хүмүүс нь завгүй ажилладаг ч үр дүн хэмжигддэггүй, албан тушаал байдаг ч хариуцлага бүдгэрдэг, гүйцэтгэл шаарддаг ч үнэлэх үндэс тодорхойгүй байсаар байна. Өөрөөр хэлбэл:


  • Ажлын байрны тодорхойлолт нь байдаг ч | Гүйцэтгэл байдаггүй.
  • Албан тушаал нь байдаг ч | Хариуцлага тодорхой байдаггүй.
  • Хүмүүс нь өдөржин ажилладаг ч | Байгууллагын үр дүн төдийлөн өөрчлөгддөггүй.


Яагаад?

Учир нь олон байгууллага ажлын байрны тодорхойлолтын жинхэнэ зорилгыг буруу ойлгодог.

Тэд ажлын байрны тодорхойлолтыг:

    • Ажилтанд ажил хуваарилах жагсаалт
    • Хөдөлмөрийн гэрээний хавсралт
    • Хүний нөөцийн бүрдүүлэлтийн баримт
    • Шалгалт, аудитад үзүүлэх бичиг цаас гэж ойлгодог.


Гэтэл орчин үеийн байгууллагад ажлын байрны тодорхойлолт нь үүнээс хавьгүй өргөн ойлголт юм.


Ажлын байрны тодорхойлолт ажилтанд юу хийхийг хэлдэггүй

Сайн ажлын байрны тодорхойлолтын зорилго нь:

Чи “Ямар ажил хийх вэ?” гэдгийг бичих биш.

Харин:

    • Яагаад энэ албан тушаал байгууллагад хэрэгтэй вэ?
    • Ямар үнэ цэн бүтээх вэ?
    • Ямар үр дүн гаргах ёстой вэ?
    • Ямар хариуцлага хүлээх вэ?
    • Ямар шалгуураар үнэлэгдэх вэ?
    • Ямар шийдвэр гаргах эрхтэй вэ? гэдгийг тодорхойлох явдал юм.


Өөрөөр хэлбэл:

Үйлдлийг биш, үр дүнг тодорхойлох ёстой гэсэн үг.

Жишээ нь: Борлуулалтын менежерийн ажил

Олон байгууллагын тодорхойлолт дээр:

    • Харилцагчтай уулзана
    • Санал илгээнэ
    • Тайлан гаргана
    • Борлуулалтын мэдээлэл шинэчилнэ гэж бичсэн байдаг.


Гэхдээ эдгээр нь зөвхөн хийх ажил.

Харин тухайн албан тушаалын оршин байх шалтгаан нь:

    • Орлого өсгөх
    • Шинэ харилцагч нэмэх
    • Харилцагч хадгалах
    • Зах зээл тэлэх
    • Борлуулалтын үр ашиг сайжруулах явдал юм.


Энэ бол хоёр өөр ойлголт.

Нэг нь ажил.

Нөгөө нь үр дүн. (Ер нь ажил болон үр дүн хоёрыг сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Дараа нь олон зүйлд хэрэг болно.)


Бидний хамгийн том асуудал

Олон байгууллагад:

    • Хэн юунд хариуцлага хүлээдэг нь тодорхойгүй
    • Гүйцэтгэлийг юугаар хэмжих нь ойлгомжгүй
    • Шийдвэр гаргах эрхийн түвшин тодорхойгүй
    • KPI байдаггүй
    • Ажил давхарддаг
    • Энэ "миний ажил биш” гэсэн хандлага түгээмэл


Энэ шалгаанаас болж:

  • Ажилтан төөрдөг.
  • Менежер бухимддаг.
  • Удирдлага гүйцэтгэлгүй болдог. Гэтэл асуудал нь хүмүүсдээ биш, системдээ байдаг.

Ажлын байрны сайн тодорхойлолт байгууллагыг систем болгодог

Сайн тодорхойлолттой байгууллагад:

    • Ажилтан өөрөөс нь юу хүлээж байгааг мэддэг
    • Менежер юугаар үнэлэхээ ойлгодог
    • KPI тодорхой болдог
    • Хариуцлага хэмжигддэг
    • Давхардсан ажил багасдаг
    • Гүйцэтгэл сайжирдаг
    • Байгууллага хүнээс бус тогтолцооноос хамаарч эхэлдэг


Эзнээс хамааралтай бизнес бус тогтолцоонд суурилсан байгууллага болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл эзэн хүн бүхнийг өөрөө удирддаг бизнесээс, системээр ажилладаг ухаалга байгууллага болно.


Орчин үеийн ажлын байрны тодорхойлолт ямар байх ёстой вэ?

Орчин үеийн тодорхойлолт дараах зүйлсийг агуулсан байх ёстой:

    • Албан тушаалын зорилго
    • Үндсэн үр дүн
    • Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
    • Хариуцлагын хүрээ
    • Шийдвэр гаргах эрх
    • Тайлагналын бүтэц
    • Ур чадварын шаардлага
    • Манлайллын хүлээлт
    • Карьер хөгжлийн боломж
    • Урамшуулал болон хариуцлагын тогтолцоо


Тиймээс ажлын байрны тодорхойлолт бол зүгээр нэг хүний нөөцийн бичиг баримт биш.

Харин байгууллагын удирдлага, гүйцэтгэл, хариуцлага болон өсөлтийн суурь систем юм.



Хэрэв ажилтан: “Би яг ямар үр дүн гаргах ёстой вэ?” гэдгээ мэдэхгүй бол гүйцэтгэл утгаа алддаг.

Хэрэв менежер: “Би юугаар үнэлэх вэ?” гэдгээ мэдэхгүй бол хариуцлага алга болдог.

Хэрэв байгууллага: “Энэ албан тушаал ямар үнэ цэн бүтээх ёстой вэ?” гэдгээ тодорхойлоогүй бол бүтэц нь сул байдаг.

Тиймээс: Ажлын байрны сайн тодорхойлолт гэдэг нь ажил хуваарилах баримт биш.

Харин байгууллагын өсөлт, гүйцэтгэл, хариуцлага болон удирдлагын тогтолцооны үндэс юм.



Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075

 

Яагаад компаниуд ажлын байрны тодорхойлолттой хэрнээ гүйцэтгэлгүй байдаг вэ? 90001075
ТОП 100 АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ - ТАТАЖ АВАХ | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 03
Үе хоорондын ялгаа бидний төсөөлдгөөс хамаагүй бага. Харин тэдгээрийг хооронд нь холбож, тэнцвэржүүлж чаддаг гол цэг нь Gen X үеийнхэн болж байна.
Хятад улс ажлаас халшрах хам шинжтэй хүмүүст зориулсан эмнэлэг нээж, ажилтнуудын сэтгэлзүйн ядаргааг эмчлэхээр зорьж байна
- 2025 / 07 / 20
Орчин үеийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогод Гүйцэтгэлийн үнэлгээ (Performance Appraisal) нь ажилтны ажлын чанар, үр дүнг тодорхойлох, алдаа доголдлыг илрүүлэх үндсэн хэрэгсэл болж өгдөг. Гэвч гүйцэтгэлийн үнэлгээ хийсний дараа үр дүнг нь хэрэгцээтэй арга хэмжээ, хөгжлийн үйл явцад ашиглахгүй орхих нь эмч зөв онош тавьчихаад эмчилгээ хийхгүй орхисонтой адил явдал юм.
- 2025 / 05 / 18
-2025 / 02 / 02
Токио болон Сөүл хотын иргэд иргэд шөнөдөө дунджаар 6 цаг хүрэхгүй хугацаанд унтдаг гэнэ. Энэ байдал ихэвчлэн санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст тохиолддог ба тэдний олон цаг ажилладагтай холбоотой. Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг.
-2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
-2024 / 06 / 04
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
HR Фото