Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
23.81%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
4.76%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
9.52%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
14.29%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
4.76%
Ур чадварын дутагдал — Skills Gap
14.29%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
28.57%
HR news
- 2026 / 07 / 27
Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх үндсэн сургалтын 2026 оны шинэчлэгдсэн хөтөлбөр

Байгууллагын тогтвортой өсөлт, бүтээмж, ажилтны оролцоог дэмжихэд хүний нөөцийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар стратегийн чухал үүрэгтэй.

Монголын Хүний Нөөцийн Институтээс хэрэгжүүлж буй Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх үндсэн сургалтын 2026 оны шинэчлэгдсэн хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагын үндсэн чиг үүргийг системтэйгээр эзэмшүүлж, байгууллагын бодит орчинд хэрэгжүүлэх практик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид хүний нөөцийн төлөвлөлт, ажлын байрны шинжилгээ, сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн удирдлага, цалин урамшуулал, сургалт хөгжил, хөдөлмөрийн харилцаа, ажилтны оролцоо болон хүний нөөцийн бодлого, баримт бичгийн үндсэн тогтолцооны талаар цогц мэдлэг эзэмшинэ.

2026 оны шинэчлэлээр байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг бизнесийн зорилготой уялдуулах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, дижитал хэрэгсэл болон хиймэл оюуныг хүний нөөцийн ажилд үр ашигтай ашиглах орчин үеийн агуулгыг хөтөлбөрт тусгасан.

Сургалт нь онол, кейс судалгаа, дасгал ажил, загвар баримт бичиг болон туршлага солилцоог хослуулсан арга зүйгээр явагдана.

Хэнд зориулагдсан бэ?

Хүний нөөцийн чиглэлээр ажиллаж эхэлж буй мэргэжилтэн, хүний нөөцийн ажилтан, менежер, захиргаа болон байгууллагын хүмүүсийн удирдлагын чиг үүргийг хариуцдаг ажилтнуудад зориулагдана.

Сургалтын үр дүнд

Оролцогч хүний нөөцийн үндсэн чиг үүргийг цогцоор нь ойлгож, байгууллагын хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх суурь чадамжтай болно.

Мэргэжлийн сууриа системтэйгээр бүрдүүлж, хүний нөөцийн карьерын дараагийн түвшинд гарах хөтөлбөр.



Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075

Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх үндсэн сургалтын 2026 оны шинэчлэгдсэн хөтөлбөр | 90001075
Хавсралт файлын жагсаалт
1. Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх үндсэн сургалтын 2026 оны шинэчлэгдсэн хөтөлбөр
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 07 / 15
Жижиг, дунд бизнесийн байгууллагуудад хамгийн түгээмэл шаардлагатай ТОП 100 ажлын байрны тодорхойлолтыг нэгтгэн хүргэж байна.
Байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
- 2026 / 07 / 15
300 гаруй удирдах ажилтанд “People Management | Хүн удирдахуйн ур чадвар” сэдвээр мэдлэг хуваалцлаа
- 2026 / 06 / 25
-2026 / 06 / 19
Байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
-2026 / 06 / 09
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, “Монгол хүүхэд, залуусыг ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026–2028” цогц арга хэмжээний хүрээнд Боловсролын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
-2026 / 06 / 08
The Future You Can Build in Mongolia | Эх орондоо эргэн ирэхийн үнэ цэнэ - илтгэл танилцуулга хийгдлээ.
HR Фото