Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
20.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
8.89%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
17.78%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
13.33%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
8.89%
Ур чадварын дутагдал — Skills Gap
17.78%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
13.33%
HR news
- 2026 / 10 / 11
Нуган ХХК-ийн хамт олонд стресс менежментийн сургалт зохион байгууллаа

Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI)-ээс Нуган ХХК-ийн ажилтнуудад зориулан “Стресс менежмент ба ажил, амьдралын тэнцвэр” сургалт зохион байгууллаа. Сургалт нь стрессийн шалтгаан, эрт илрэх дохиог таних, өдөр тутмын ажлын нөхцөлд стрессийг удирдах мэдлэг, мэдээллийг олгох зорилго бүхий хөтөлбөр юм.


Сургалтын зорилго - Оролцогчдод стресс ажлын гүйцэтгэл, анхаарал төвлөрөл, харилцаа болон хувийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг ойлгуулж, стресс үүсгэгчийг таних, тохирох удирдах арга сонгох мэдлэг, дадал олгохыг зорилоо. Мөн эрүүл мэнд, эрч хүч, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих өдөр тутмын дадлыг төлөвшүүлэх дадалд суралцав.

Сургалтын агуулга - Сургалтын үеэр оролцогчид стресс үүсгэсэн нөхцөл байдлыг тухайн хүний бодол, үнэлгээ, бие махбодын болон зан үйлийн дохио, улмаар хамт олон болон гэр бүлд үзүүлэх нөлөөтэй нь холбон шинжиллээ. Энэ хүрээнд ажлын бодит жишээн дээр стрессийн шалтгаан ба үр дагаврыг тодорхойлж, өөрчилж болох дараагийн алхмыг хэлэлцэв.

Мөн стресс мэдрэгдсэн үед түр зогсож амьсгалаа ажиглах, мэдрэмжээ нэрлэх, нөхцөл байдлыг бодитоор үнэлж дараагийн алхмаа сонгох аргуудыг дадлагажууллаа. Ажлын ачааллаа эрэмбэлэх, хугацаа ба хүлээлтийг тодруулах, шаардлагатай үед тусламж хүсэх, богино завсарлага авч сэргэх зэрэг ажлын байранд хэрэглэх арга барилыг авч үзсэн.

Ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих хүрээнд анхаарал төвлөрүүлэх дасгал, хөдөлгөөн, амралт, нойр болон бусад эрүүл дадлын ач холбогдлыг хэлэлцэв.

МХНИ нь байгууллагын онцлог, ажилтнуудын хэрэгцээнд нийцсэн сургалтыг практик дасгал, ажлын байранд хэрэглэх арга барилтай уялдуулан зохион байгуулдаг.


Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075

Нуган ХХК-ийн хамт олонд стресс менежментийн сургалт зохион байгууллаа
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 10 / 04
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) жил бүр зохион байгуулагддаг Career Connect–Asia (APCC) арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцоно.
(EVERYTHING AI, The Path to Sustainability) - GHRF арга хэмжээнийн хөтөлбөрийг Англи | Монгол | Солонгос хэлээр татаж авах бол ...
- 2026 / 09 / 06
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) болон БНСУ-ын Korea Job Center Co., Ltd. (KJC) байгууллагууд харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан Харилцан хамтын ажиллагааны санамж бичиг (MOU) байгууллаа.
- 2026 / 09 / 29
-2026 / 08 / 16
Удирдлага, манлайлал, байгууллагын хөгжил, харилцаа, борлуулалт, үйлчилгээ болон залуу манлайлагчдыг хөгжүүлэх байгууллагын захиалгат сургалтын эрэлттэй 25 сэдэвтэй танилцана уу.
-2026 / 08 / 14
Удирдах түвшний хөгжлийг бодит туршлага, олон улсын орчин, мэргэжлийн зөвлөгөө, харьцуулсан суралцахуйгаар бий болгох Олон Улсын EXECUTIVE LEARNING хөтөлбөр БНСУ-ын Инчон – Сөүл хотноо зохион байгуулагдана.
-2026 / 08 / 14
МХНИ-ийн Ерөнхий захирал Д.Бартанбаатар “Баялаг бүтээгч–ТОП 100–Ур чадвартай ажилтан бэлтгэх” хамтын ажиллагааны хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
HR Фото