Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
Эрдмийн зөвлөл
-2009 / 07 / 28
Certificate Series
-2009 / 07 / 28

Интернэтийн томоохон компанийн нэг "Yahoo" ажилагсдынхаа дунд цомхотгол хийнэ гэж тус компанийн удирдлагууд мэдэгджээ.
                Тус компани ижил үйл ажиллагаа эрхэлдэг бусад компаниудын нэгэн адил ажилчдаа цомхотгон ирэх оны нэгдүгээр сараас наад зах нь 1000 гаруй ажилчнаа халах аж. Одоогоор "Yahoo" компани 14300 ажилтантай байгаа юм.
               
-2009 / 07 / 28

АНУ-ын хоёр дахь том банк “Bank of America” ажилтнуудынхаа тоог 7500-гаар цомхотгоно хэмээн мэдэгдлээ. Тус банк ипотекийн зах зээлийн томоохон “Countrywide Financial Corporation” компанийг худалдан авах гэрээ байгуулсныхаа дараа ийнхvv зарлав.
-2009 / 07 / 28

"Panasonic", "Sanyo" концерниуд нийлэхээр тохиролцсон нь Японы электроникийн салбарт тэргүүлэх боломжийг энэ нэгтгэлд олгоно. Ингэснээр тэдгээрийн жилийн нийт орлогын хэмжээ 11 триллион иенээс /110 тэрбум доллар/ давж, шинэ нэгдэл тус салбарын тэргүүн - "Hitachi" компаниас түрүүлнэ гэж үйлдвэр-худалдааны бүлгийнхний "Никкэй" сонинд бичжээ.
-2009 / 07 / 28

Баячууд үргэлж алдагдлыг төвөггүйхэн давдаг билээ. Хүн болгон олигархуудын хэдэн сая долларын алдагдлыг дуртай нь аргагүй харж байсан. Зарим нь энэ бол шудрага ёс, зарим нь чимээгүйхэн амандаа л үглэж байв. Дэлхийгээр байнга л тэнд дампуурлаа, энд хүнд байдалд орж улсаас тусламж гуйж байна, ард иргэд ч нүүрэн дээр хямралын үр дагавар харагдаж байсан. Гэхдээ энэ үймээн самууны дундаас өөрийн хөрөнгөө хэдэн арван саяаар нь ихэсгэсэн хүмүүс ч байна. Тhe Times сэтгүүлд:
-2009 / 07 / 28

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Барак Обама олон улсын хэд хэдэн туйлын хэцүү зорилтыг шийдвэрлэх ёстой болж байна. Тэдгээрийн дотроос хамгийн чухал 10 сэдэв юу болохыг Би-Би-Си-гийн сурвалжлагч Пол Рейнольдс онцлон дурьдаж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Америкийн шинэ удирдагчийн явуулж болох үйл ажиллагааны хувилбаруудыг авч үзсэн байна. Уг 10 сэдвийг дурьдвал:
-2009 / 07 / 28

Япон улсын экспортын хэмжээ 35 хувиар буурсан бөгөөд энэ нь 1980 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Дэлхий нийтийг хамарсан хямралын улмаас Япон улсад үйлдвэрлэгддэг автомашин, цахилгаан барааны эрэлт огцом буурав. Тоёота, Хонда, Сони зэрэг томоохон компаниуд ажлын байраа цомхотгох, цалин бууруулах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна. Японы Төв банк эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд аж ахуйн нэгж, банкуудын гаргасан өрийн бичгийг худалдан авах болно гэдгээ мэдэгдсн байна. Төв банк хоногийн зээлийн хүүг 0.1 хувь болгоод байгаа юм байна.
-2009 / 07 / 28
Германы автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох Volkswagen энэ оны эхээр 62 мянган ажилтнаа бүрэн бус цагаар ажиллуулж байсан бөгөөд өчигдрөөс тэднийг энгийн ажлын хуваарьт шилжүүлсэн аж. Тиймээс зардлаа багасгахын тулд цагийн бүх ажилтнаа буюу 16.5 мянган хүнийг цомхтгохоор болжээ. “Бид дахиж цагийн ажилтан авах боломжгүй” гэж тус компанийн удирдлагын төлөөлөгч Мартин Винтеркорн мэдэгдсэн байна.
-2009 / 07 / 28

Санхүүгийн хямралын улмаас Дисней компани 1200 гэрээт ажилтан, 700 ажлын байрыг буюу нийт 1900 ажилтнаа цомхотгох гэж байгаагаа мэдээлсэн байна. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Тазиа Филлипатосийн ярьж байгаагаар энэ арга хэмжээ нь өнөөгийн санхүүгийн нөхцөл байдалд нийцэж байгаа юм гэжээ.
HR Фото