
Хүний нөөцийн институт, Хартфорт институт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан талууд харилцан бие биенийхээ байгууллага, үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд энэ удаад Хартфорт институтын захирал ноён Хенри Тан Хүний нөөцийн Институтын үйл ажиллагаатай танилцаж, хичээлийн шинэ байранд албан ёсоор зочилов. Хартфорд институт нь саяхан өөрийн нэрээ өөрчлөн Рафлес Олон Улсын Институт - Монголиа нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм.