





Германы автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох Volkswagen энэ оны
эхээр 62 мянган ажилтнаа бүрэн бус цагаар ажиллуулж байсан бөгөөд
өчигдрөөс тэднийг энгийн ажлын хуваарьт шилжүүлсэн аж. Тиймээс зардлаа
багасгахын тулд цагийн бүх ажилтнаа буюу 16.5 мянган хүнийг цомхтгохоор
болжээ. “Бид дахиж цагийн ажилтан авах боломжгүй” гэж тус компанийн
удирдлагын төлөөлөгч Мартин Винтеркорн мэдэгдсэн байна.
