Мэдээлэл
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.22%
Үнэнч байдал
18.22%
Өрсөлдөх чадвар
20.44%
Бусадтай нийцэх байдал
24.11%
Гадагшаа чанар
0.89%
Ёс суртахуун
20.56%
Өөдрөг үзэл
5.56%
HR news
-2014 / 07 / 31
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигээр бүтээн байгуулалтыг хийж Монгол улсыг барилгын салбарт тэргүүлэгч болохын төлөө залуу боловсон хүчин бэлтгэж, сургаж, дэмжиж ажиллах эрхэм зорилго бүхий Мунчулуу ХХК, Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран "Удирдах ажилтны ур чадвар" сургалтыг зохион байгууллаа.
-2014 / 07 / 21
HR Institute -ийн урилгаар БНСУ-ын Ёнсой Их Сургуулийн доктор профессор Chang Won Sup "БАЙГУУЛЛАГЫН ДОТООД СУРГАЛТЫГ ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРГАЛТЫН ЗАРДАЛ ХЭМНЭХ АРГА ЗҮЙ" сэдэвт сургалт 2014.07.25 нд Кемпински Хаан Палас зочид буудлын Sakura Private Meeting room-д 11:00 цагт болно. Утас: 7015-6474, 9901-4224
-2014 / 07 / 18
Монголын хүний нөөцийн инстиутийн дэргэдэх HR Club - ийн уулзалт "Шилжилт хөдөлгөөн ба тогтоон барих арга зүй" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
-2014 / 07 / 07
Хэбэй Технологийн Их Сургуультай хамтран зохион байгуулсан "Удирлага, манлайлал" -ын сургалт, аялалын хөтөлбөр 06.27 - 07.03 хооронд Чинхаундао хотын Бэйдэхэ далайн эргийн цогцолборт амжилттай зохион байгууллагдлаа.
-2014 / 06 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн урилгаар ажилтнуудаа "Орон сууцжуулах" хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол бүхий Аж Ахуйн Нэгжүүдэд зориулсан уулзалт, зөвлөгөөнд "Түлхүүр ажилтнаа хэрхэн тогтоон барих вэ?" сэдэвт мэдээлэл хэлэлцүүлгэ хийлээ.
-2014 / 06 / 12
Өчигдөр буюу 6 сарын 11- нд “Хөдөлмөрийн салбарын бодлого –Хамтын ажиллагаа 2014” нэртэй форум Чингис зочид буудалд амжилттай болж өнгөрлөө. Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн судалгааны институтээс зохион байгуулсан энэхүү форумд хүний нөөцийн салбартаа тэргүүлэгч Монголын Хүний Нөөцийн Институти болон бусад хүний нөөцийн сургалтын байгууллагын удирдлагууд, байгууллага, аж ахуйн нэгжийн 150 гаруй хүний нөөцийн удирдах ажилтнууд, ажил олгогчдоос бүрдсэн зочид төлөөлөгчид оролцлоо. Форумыг нээж Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж. Батхуяг үг хэлсэн бөгөөд , Хөдөлмөрийн судалгааны институтийн захирал М. Чимэддорж, дэд захирал Л. Алтансүх нар мөн оролцсон юм. Форум Хөдөлмөрийн эрх зүйн орчныг сайжруулах, Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг идэвхжүүлэхэд чиглэгдсэн бодлогын үндсэн арга хэрэгслүүд тэдгээрийн үр нөлөө, Хүний нөөцийн сургалтын байгууллагуудыг магадлан итгэмжлэл гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд явагдаж хэлэлцүүлэг өрнөсөн байна. Ийнхүү форумын үеэр гарсан санал, зөвлөмж, асуулт хариултыг нэгтгэн оролцогчдод танилцуулснаар уг форум өндөрлөсөн юм.
-2014 / 06 / 12
Энэ сарын 05-06-ны өдрүүдэд “Багануур” ХК-ийн инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн болж өнгөрсөн ба МХНИ-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатар “Уул уурхайн салбарын Инженер Техникийн Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ” сэдвээр илтгэл тавьж зөвлөгөөнд оролцогчдын асуултад хариулт өгсөн юм. Багануур хувьцаат компанийн ИТА-ууд мэргэжлийн чиглэлийнхээ дагуу гурван салбар зөвлөгөөнд оролцон мэргэжил, хэсэг нэгжийн ажилд тулгамдаад буй асуудал болон шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн юм. Мөн ИТА-ын зүгээс компанийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаар асуудал дэвшүүлж хэлэлцүүлэгийг үр дүнтэй явууллаа. 2008 оноос хойш завсарласны эцэст энэ жил зохион байгуулагдаж буй “Инженер Техникийн Ажилтнуудын Зөвлөгөөн”-ийг Багануур ХК-ын компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нээж үг хэлсэн байна. Уг зөвлөгөөнөөс багануур ХК-ийн ИТА-ууд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үр ашигтай, эрсдэлгүй удирдан зохион байгуулах мэдлэг чадвартай, бүтээлч инженер техникийн ажилтныг төлөвшүүлэх зорилготой Багануур” ХК-ийн ИТА-ын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.
-2014 / 05 / 25
Таван Богд группын "Удирдах ажилтны зөвлөгөө" -нд Монголын Хүний Нөөцийн ерөнхий захирал Д.Бартанбаатар урилгаар оролцож "Хүний нөөцийн менежмент ба удирдлагын өөрчлөгдөж буй хандлага" сэдвээр лекц уншлаа.
-2014 / 05 / 23
Mongolian HR Awards - 2013 арга хэмжээний шилдэг хүний нөөцийн бодлого, стратеги номинацийн эзэн Монгол - Оросын хуь нийлүүлсэн "Улаанбаатар" нийгэмлэгийн "Улаанбаатар Өртөө"-ний удирдлагын багд "Байгууллагын соёль", "Хувийн зохион байгуулалт", "Баг бүрдүүлэлт" сэдвээр сургалт семинар зорион байгууллаа.
HR Фото