Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
Сургалт, хөгжил
-2015 / 05 / 22
Олон Улсын хэмжээний CRC хөтөлбөрийг ХИС-ийн Эрдмийн Сургуулийн бакалавр, магистр, докторын ангийн 150 оюутан сургалтаа амжилттай төгсөж гэрчилгээгээ гардан авлаа..
-2015 / 05 / 20
CRC сертификат олгох сургалтыг монголдоо анх удаа нэвтрүүлж байгаа монголын хүний нөөцийн институт, хүмүүнлэгийн их сургуулийн эрдмийн сургуулийн бакалавр, магистр, докторын ангийн 100 гаруй оюутнуудад анхны сургалтаа явуулж нээлтээ хийлээ.
-2015 / 05 / 20
Олон Улсын хэмжээний CRC хөтөлбөрийг их, дээд сургуулиа төгсөөд ажил хайж буй оюутан залуус, албан байгууллагуудын шинэ ажилтнуудад зориулан ур чадвар олгодог CRC буюу албан тушаалын бэлтгэлжилтийн сертификат олгох сургалтыг Монголдоо анх удаа нэвтрүүлж байгаа Монголын Хүний Нөөцийн Институт, ХИС-ийн Эрдмийн Сургуулийн бакалавр, магистр, докторын ангийн 150 гаруй оюутнуудад анхны сургалтаа явуулж нээлтээ хийлээ. Мөн Их дээд сургуулиудын номын санг дэмжих нийгмийн хариуцлагын хөтөлбөрийнхөө хүрээнд ХИС-н номын санд 2,000,000 төгрөгийн ном, сэтгүүл болон өөрсдийн эрхлэн гаргаж буй ном, мэргэжлийн сэтгүүлийг 2 жилийн хугацаанд үнэгүй захиалах эрхийн хамт хандивлалаа.
-2015 / 05 / 12
Монголын Хүний Нөөцийн Институтээс хэрэгжүүлж байгаа CRC – (Career Readiness Certificate) буюу ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр нь байгууллагад ажиллаж байгаа болон шинээр хөдөлмөрийн зах зээл орж буй ажилтнуудыг шинэ байгууллага, хамт олонд дасан зохицож хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн мэдлэг мэргэшлийг бүрэн дайчлах чадвар бүхий өөриймсөг зөв ажилтныг сургаж бэлтгэх тогтолцоо юм.
-2015 / 03 / 30
Монголын Хүний Нөөцийн Институтын үндсэн сургалтын (BCHRM) дараагийн түвшин болох ахисан шат буюу мэргэшсэн хүний нөөцийн мэргэжилтэн бэлгэх (CHRM) сургалт 2015.04.20-нд зохион байгуулагдах гэж байна. Монголын Хүний Нөөцийн Институтын үндсэн сургалтын (BCHRM) дараагийн түвшин болох ахисан шат буюу мэргэшсэн хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх (CHRM) сургалт юм. Тус сургалтын онцлог нь хүний нөөцийн удирдлагын бодлого, стратегийн түвшин мэдээлэлийг олгодогоос гадна хүний нөөцийн салбарт ажиллаж байгаа, Монголын тэргүүлэгч компаниудын захирал, хүний нөөцийн газрын удирдлагууд мэдлэг мэдээлэл, өөрсдийн бодит туршлагаасаа хуваалцдаг билээ.
-2015 / 03 / 20
Сургалтаар ММЗИ-ийн гүйцэтгэх захирал А.Алтантуяа: Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлага, “Соёмбо” группын УЗ-ийн дарга Б.Сайнбаяр: Талент менежмент ба Хидхантинг сэдвээр лекц уншлаа.
-2015 / 03 / 19
Сургалтаар С.Наранбаатар:Талент менежмент ба Хидхантинг, Эдийн засгийн ухааны доктор Б.Мөнхзаяа: Байгууллагын эрсдэлийн удирдлага сэдвээр лекц уншлаа.
-2015 / 03 / 18
Сургалтаар “Женерал Электрикс” компанийн Монгол дахь гүйцэтгэх захирал, СЕО клубын ерөнхийлөгч Ц.Түмэнцогт: Байгууллагын соёл, Компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийн зөвлөх, Хууль зүйн ухааны доктор Л.Мөнхсайхан: Хөдөлмөрийн эрх зүйгээр хамгаалагдсан хүчирхэг байгууллага сэдвээр лекц уншлаа.
HR Фото