Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.43%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.33%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.01%
Сургалт, хөгжил
-2012 / 06 / 21
Хүний нөөцийн менежментийн удирдлагын түвншиний, оновчтой шийдвэр, шийдэл гаргах мэдлэг ур чадварыг олгох сургалт.

Монголын Хүний Нөөцийн Институтээс зохион байгуулж буй “Удирдлагын хүний нөөц” захирлуудын сургалт нь  хувь хүний суурь чадамж, удирдахуйн авьяас, мэдрэмж, мэдлэг, туршлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг захирлуудыг олон улсын түвшинд амжилтаа үнэлүүлэх үнэ цэнэтэй УДИРДАГЧ болж өсөхөд нь дэмжиж сэдэлжүүлэх, шинэ гарааных нь тулах хүч болох юм.

СУРГАГЧ БАГШИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Д.Бартанбаатар
/Монголын Хүний Нөөцийн Институтын Ерөнхий 3ахирал/
Н.Цогжавхлан
/Гэрэгэ хууль зүйн товчоо Захирал/

 Ж. Үнэнбат
/Компанийн засаглалын хөгжлийн төвийн тэргүүн/

Д.Сүрэнчимэг
/Өөрчлөлтийг чиглүүлэгч төвийн Тэргүүн/

M.Халиунбат
/НИК ХК
Гүйцэтгэх захирал/
Ш. Алтанбагана
/Терра экспресс ХХК-ийн захирал/



Б.Заяа
/Мандал Женерөл даатгал Дэд ерөнхийлөгч/


С.Хурц
/Монголын Хүний Нөөцийн Институтын Гүйцэтгэх захирал


Сургалтанд:
Компанийн Гүйцэтгэх захирлууд, Дэд захирлууд, Газар хэлтэс, Албадын захирлууд, Захиргаа, Хүний  нөөцийн албаны ахлах болон гүйцэтгэх түвшний менежерүүд оролцох боломжтой.



-2012 / 06 / 11
Монголын хүний нөөцийн институтиэс захирлуудад зориулсан ахисан шатны сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн гуравдугаар сард захирал буюу компанийн дээд шатны удирдлагуудад зориулсан хүний нөөцийн удирдлагын сертификат олгох сургалт боллоо. Энэхүү сургалтанд 24 компаний удирдах албан тушаалтан хамрагдлаа.

-2012 / 04 / 14
Монголын хүний нөөцийн институтээс зохион байгуулж буй “Сургалтын арга зүйгээр мэргэшүүлэх сургагч багш бэлтгэх ” бүтэн өдрийн сургалтанд байгууллагын салбар нэгжийн захирал, хүний нөөцийн албаны дарга, менежер, ажилтан, сургалт хөгжил хариуцсан менежер, заах арга зүйн арга барил эзэмших хэрэгцээ шаардлагатай болон энэ чиглэлээр ажиллах сонирхолтой хүмүүсийг урьж байна.


-2011 / 10 / 26
Талент менежмент гэдэг нь ажилтнуудын чадамжийг илрүүлж хөгжүүлэх компаниас зайлшгүй явуулах ёстой үйл ажиллагаа юм.  Байгууллагад олон тооны удирдах ажилтнуудаар нөөц бүрдүүлэхээс илүүтэйгээр цөөн тооны авъяаслаг билэгтэй (talent) ажилтан байх нь үр ашиг, бүтээмж өндөртэй байна гэсэн үзэл баримтлал дээр тулгуурлана. Талент менежмент бол удирдлагын дунд ба дээд түвшний авъяаслаг ажилтнуудад хийж байгаа хөрөнгө оруулалтыг ашиглах үйл ажиллагаа юм”. Энэхүү тодорхойлолтын “удирдлагын дунд ба дээд түвшний” гэсэн үгсийг илүүтэй анхаарах хэрэгтэй. Компанид ийм ажилтнуудын эзлэх хувийг яаж нэмэгдүүлэх вэ? Мөн хэрхэн бусдад алдахаас хамгаалах бодлого боловсруулах арга зүйн зөвлөмж, практик судалгаа, тоон үзүүлэлт дээр тулгуурлан сургалтыг явуулна.
-2011 / 10 / 12

Хамтран ажиллагсдаараа дамжуулан зорилгодоо хэрхэн “түргэн” хүрэх ур чадварыг заана. Товчоор хэлбэл коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог. Менежер зааварчилгаа өгөхийн оронд асуудаг, ингээд л гүйцээ. Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. “Коучинг” байнга л байсан, түүнийг санаанаасаа зохиогоогүй, “баруунаас оруулж ирээгүй”, зүгээр л одоо түүний цаг үе болж байна. Товчоор хэлбэл өнөөдөр өөрийн ажилтаны ур чадварыг дээшлүүлэхэд 15 хором зарцуулсанаар маргаашийн мянга, мянган өдрийн 15 хоромыг хэмнэх болно.
 
-2011 / 08 / 11
BA (Hons) Human Resource Management with Financial Management. Application closing date: 24 September 2011
In collaboration with Edinburgh Napier University, SHRI Academy offers a part-time top-up degree leading to the BA (Hons) HRM with Financial Management. This programme aims to equip HR practitioners to become more effective managers with an ability to analyse and apply financial data to improve decision making for contribution to Human Capital Management and effective HRM practices. 
-2011 / 06 / 23
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь дунд сургуулийн 10-р ангид онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, гадаадын их дээд сургуулийн төлбөр төлөх боломжгүй өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт  /USAP/ оролцохыг урьж байна.
Хөтөлбөрийн зорилго: Сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн төлбөр төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.
-2011 / 05 / 21

HR Фото