Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.76%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
29.58%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
30.28%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.38%
Гишүүнчлэл
-2009 / 07 / 09
Монголчууд тэтгэвэрт гарна гэхээс vхтэлээ айдаг. "Ингээд л амьжиргаанаасаа саллаа. Энэ өдрөөс эхлээд хэрхэн яаж амьдрах билээ" гэж боддог гэхэд болно. Арга ч vгvй. Улс болон хувийн хэвшилд 30-50 жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа олигтой хуримтлуулсан мөнгө, хураасан баялаггvй байдаг. Тэгээд л тэтгэврийн насныхан гэхээр эмзэг бvлгийн эгнээнд шилжих нь их.
-2009 / 07 / 04
“Энэ ертөнцөд хүнээс илүү сонирхолтой юм үгүй билээ” хэмээн агуу теоретикч Гумбольдт нэгэнтээ хэлсэн байдаг. Өнгөрсөн зууны эхээр Оросод нэгэн сонин явдал болов. Тосгонд түймэр гарсанд галын дөл авалцсан байшингаас эмгэн Матрена гав ганцаараа ороод авдартай хөрөнгөө ажиг ч үгүй чирсээр гаргаад тавьчихсан байна.
-2009 / 06 / 20
Магадгүй та ямар нэгэн байгууллагын захирал болохыг хүсч байгаа бол, эсвэл энэ байр суурь руу амжилттай урагшилж байгаа бол танд зориулсан алт шиг үнэтэй стратегиуд байна.


-2009 / 04 / 30
Гомбосүрэнгийн Галбадрах АНУ-д ажиллаж амьдарч байгаа жирийн л нэгэн оюунлаг залуу. Харин бидний олонхоос ялгарах зүйл нь эх орондоо байгаа биш ч Монголынхоо төлөө сэтгэл зовинож, зүгээр ч санаа зовоод суулгүй үзэл бодлоо хэлж сэтгэлээ чилээн байдгаараа ялгаатай. Галбадрахтай online анд болж нийтлэлүүдийг уншиж үзээд эх оронсог дуу хоолойд нь түрлэг нэмэхээр шийдлээ. Ингээд энэ өдрөөс эхлэн түүний нийтлэлүүдийг зохиогчоос зөвшөөрөл авсаны үндсэн дээр бүрэн эхээр нийтлэж байхаар боллоо. Таалан соёрхоно уу.

-2009 / 04 / 26
Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл үзэн ядаж болно. Гэхдээ түүнийг ер бусын бөгөөд онцгой сэтгэдэг хүн гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс бодит амьдралын тухай өчүүхэн ч ойлголтгүй зөвхөн онолоор тархи угаадаг бүхэл бүтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон хүүхдүүдэд болон өөрийгөө ямар нэг хэмжээгээр хүүхэд хэмээн одоо ч мэдэрдэг хүмүүст зориулж, нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ түүний хэлсэн санаа бодлоос та бүхэнтэй хуваалцъя. Хатуу боловч үнэн үг. Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна
-2009 / 04 / 12
Хүний тархи ер нь ямар боломжтой бол түүний эд эсүүдийн нууц эх үүсвэр юу бол? Оюун санаа бол физикиийн бус энергийн урсгал гэж юу гэсэн үг вэ? Бүдүүвчлэн авч үзвэл шинжлэх ухаан тархийг сэтгэл хөдлөл боловсруулдаг баруун, логик боловсруулалт хийдэг зүүн гэсэн 2 хэсэгт хуваадаг. Мөн баруун тархи биеийн зүүн хэсгийг зүүн тархи баруун хэсгийг гэж үздэг. Жишээ нь солгой хүнийг баруун тархитан,зөв гартай хүнийг зүүн тархитан гэж нэрлэх явдал байдаг.Эхээс төрөхөд тухайн хүний аль нэг тархи нь давамгайлсан хөгжилтэй байдаг.  
-2009 / 03 / 07
Янз бүрийн зүйлсийг цуглуулах хоббитой хүмүүс зөндөө байдаг. Марк, гарын үсэг, хутга, буу, хөөрөг, бөхчүүдийн зураг, оньсон тоглоом гээд л цуглуулахгүй юм байхгүй.
Сүүлийн үед янз бүрийн их дээд сургуулийг төгссөн нэр зүүгээд диплом цуглуулдаг нөхдүүд олон болжээ. Дээд боловсролтой хүн сайхан амьдардаг гээд ямар нь чөтгөр нь монголчуудад шивнэчихсийн бүү мэд.
-2009 / 03 / 04

Аль ч албан газар орсон юуны тvрvvнд тэнд ажиллаж буй хvмvvсийн элгэмсэг найрсаг харьцаа, цэвэр цэмцгэр байдал, зvй зохистой хувцаслалт хэнд ч таатай сэтгэгдэл төрvvлэх нь лав. Орчин vеийн томоохон компаниуд ажлын байрныхаа заслыг мэргэжлийн дизайнераар шийдvvлж, ажилтнуудынхаа гадаад байдалд анхаарал тавин имижмэйкер урих болсон нь санаандгvй хэрэг биш юм. Учир нь энэ бvхэн байгууллагын өнгө төрхийг илтгээд зогсохгvй, амжилтын vндэс болно гэдгийг тэд мэднэ
-2009 / 02 / 16

“Туршлага бол хамгийн өөдгүй багш. Яагаад гэвэл, эхлээд шалгалтаа авч унагаагаад, дараа нь хичээлээ заадаг”
энэ бол бизнесийн гүн ухаантнуудын хэн нэгний хэлсэн яах аргагүй үнэн зүйл. Тиймээс өөрийн биеэр туулж туршлага сууж амьдралд цөөн олдох боломжуудыг алдаж байснаас бусдын туршлага, зөвлөгөөг сайтар судалж хамгийн оновчтойгоор ажиллах нь ухаалаг хүний хамгийн зөв сонголт билээ.
HR Фото