-2014 / 02 / 16
Монголын Хүний Нөөцийн Институтээс энэ сарын 10-14-ний хооронд тав хоногийн хугацаатай “Удирдлагын хүний нөөцийн сургалт” буюу захирлуудад зориулсан сургалтыг “Чингис хаан” зочид буудалд амжилттай зохион байгууллаа. “Удирдлагын хүний нөөц” захирлуудын сургалт нь хувь хүний суурь чадамж, удирдахуйн авьяас, мэдрэмж, мэдлэг, туршлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг захирлуудыг олон улсын түвшинд амжилтаа үнэлүүлэх үнэ цэнэтэй УДИРДАГЧ болж өсөхөд нь дэмжиж сэдэлжүүлэх, шинэ гарааных нь тулах хүч болох зорилготойгоор уламжлал болон зохион байгуулагддаг сургалт юм. Энэ удаагийн сургалтад нийт топ 40 гаруй байгууллага, алба нэгжийн захирлууд оролцсон бөгөөд найман илтгэгч багш хүний нөөцийн салбарт тулгамдаж буй арван чухал сэдвээр лекц тавьж, ярилцлага өрнүүлж байлаа. Үүнээс “Скайтел” группийн гүйцэтгэх захирал Д.Болорын “Эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараа ач холбогдол”, МХНИ-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатарын “Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлага”, “Гэрэг” эрх зүйн төвийн захирал Н.Цогжавхлангийн “Байгууллагын соёл ба ёс зүйн зөв хандлагууд”, МХНИ-ийн Австрали эксперт Мэттю Гознигийн “Хүний нөөцийн тоглоомжуулалтын шинэ арга зүй” сэдэвт илтгэлүүд сонсогчдын анхаарлыг илүүтэй татаж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Сургалтын үр ашгийг тоогоор үнэлж болдоггүй шиг энэхүү сургалт өндөр ач холбогдолтой, үр өгөөжтэй сургалт болсныг захирлууд цохон тэмдэглэж байсан юм.

-2014 / 02 / 06
Монголын нүүрсний салбарын хамгийн том, өргөн цар хүрээтэй олон улсын уулзалт үзэсгэлэн болох “Coal Mongolia-2014” энэ сарын 20, 21-нд зохион байгуулагдах гэж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй энэхүү чуулган нь Азийн бүс нутагт манай улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
-2013 / 12 / 25
Монголын Хүний Нөөцийн Институт/МХНИ/-ийн цахим хуудас шинэ ондоо шинэ өнгө төрх, шинэлэг мэдээлэл, агуулгатайгаар таны өмнө удахгүй дэлгэгдэх гэж байна. Ирэх 2014 онд та манай цахим хуудаснаас Монголын хүний нөөцийн салбарт болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэлтэй танилцаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахаас гадна МХНИ-ийн сургалт семинарын хөтөлбөр, хураангуйгаас эхлээд манай институтээс зохион байгуулдаг өргөн хүрээт арга хэмжээнүүдийн урилга, удирдамж зэрэг өөрт хэрэгтэй шуурхай мэдээллийг хэн бүхнээс түрүүлж олж аваарай.
-2013 / 12 / 14
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо”-ны ажилтан, мэргэжилтнүүдэд чиглэсэн “ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ” сургалтыг Монголын Хүний Нөөцийн Институтын багш сургагч нар амжилттай зохион байгууллаа.
-2013 / 12 / 01
Экспорт, импорт, үл хөдлөх хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Цахиур" ХХК-ийн худалдаа борлуулалтын салбарын ажилтнуудад "Худалдааны ур чадвар" агуулгын хүрээнд хийгдсэн багц сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
-2013 / 11 / 08
Чуулганы үеэр нэгэн баяртай гэнэтийн үйл явдал тохиосон нь Монголын хүний нөөцийн институтийн ерөнхий захирал Д.Бартанбаатар Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/197 тоот тушаалаар Хөдөлмөрийн Салбарын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсан ба шагналыг Хөдөлмөрийн яамны Захиргаа удирдлагын газрын дарга Г.Сувдаа гардуулсан юм. Салбарын яам хүний нөөцийн салбарыг хөгжүүлэхэд, Монголын хүний нөөцийн салбарын зөв бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй түүний хөдөлмөрийг үнэлсэн нь нүдээ олсон шагнал байлаа.
-2013 / 11 / 07
“HR Directors Summit 2013” чуулганы өдрийн зоог болон нэрийн хуудас солилцох арга хэмжээний үеэр оролцогчид чуулга уулзалтын зохион байгуулалт, үр өгөөжийг өндрөөр үнэлж, салбарын хүрээнд ийм ач хобогдолтой арга хэмжээнүүдийг олноор зохион байгуулж, мэдээлэл, туршлагаа солилцож, хамтдаа хөгжих боломжийг олгосонд талархаж буйгаа зохион байгуулагчдад илэрхийлж байсан юм.