Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.54%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.37%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.99%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.11%
Мэдээлэл
-2013 / 10 / 12
Монголын Хүний Нөөцийн Институтын зохион байгуулж буй CHRM буюу хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдэд зориулсан ахисан шатны мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтанд салбарын тэргүүлэх түвшний зөвлөх спикерүүд урилгаар оролцож лекц уншдаг бөгөөд, энэ удаагын хөтөлбөртIT Zone ХХК-ийн технологи хариуцсан захирал У.Наранбаатар "Хүний нөөцийн мэдээллийн систем" сэдвээр лекц уншлаа.
-2013 / 10 / 12
Монголын Хүний Нөөцийн Институтээс хүний нөөцийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулан байгуулдаг "Ахисан түвшин"-ий мэргэшлийн чадамж олгох сургалт амжилттай зохион байгуулагдаж төгсөгчиддөө батламж гэрчилгээг нь гардууллаа. Тус сургалтанд урилгаар Компанийн Засаглалын Төвийн захирал Ж.Үнэнбат, Скайтел группын гүйцэтгэх захирал Д.Болор, Галт гарьд холдингын гүйцэтгэх захирал Н.Цогжавхлан, Австралийн JDA Applus velosi Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Маршал, IT Zone ХХК-ийн технологи хариуцсан захирал У.Наранбаатарын салбарын тэргүүлэгч зөвлөхүүд ирж лекц уншсан нь сургалтын үнэ цэнийг илэрхийлж байлаа.
-2013 / 10 / 10
Монголын Хүний Нөөцийн Институтын зохион байгуулж буй CHRM буюу хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдэд зориулсан ахисан шатны мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтанд салбарын тэргүүлэх түвшний зөвлөх спикерүүд урилгаар оролцож лекц уншдаг бөгөөд, энэ удаагын хөтөлбөрт Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн тэргүүн Ж.Үнэнбат, Скайтел группын гүйцэтгэх захирал Б.Болор, Гэрэг эрх зүйн төвийн захирал Н.Цогжавхлан, JDA хүний нөөцийн компанийн гүйцэтгэх захирал Майк Маршил, IT Zone компанийн дэд захирал У.Наранбаатар нар оролцох болно.
-2013 / 10 / 10
Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК -н удирдлагын баг Менторинг буюу Залгамжлалын төлөвлөлт сэдэвт сургалт авлаа.
-2013 / 10 / 10
Д.Бартанбаатар: Шинэ системийг нэвтрүүлснээр “үргүй зардаг” хугацааг 30-40 хувиар хэмнэх боломжтой
-2013 / 10 / 09
ICT Update 2014 - Форум, семинарын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
-2013 / 10 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтын зохион байгуулж буй CHRM буюу хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдэд зориулсан ахисан шатны мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтанд салбарын тэргүүлэх түвшний зөвлөх спикерүүд урилгаар оролцож лекц уншдаг бөгөөд, энэ удаагын хөтөлбөрт Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн тэргүүн Ж.Үнэнбат захирал "Компанийн засаглал" сэдвээр лекц уншлаа.
-2013 / 10 / 06
Дэлхийн эдийн засгийн форум-аас энэ жил анх удаагаа “Хүний капиталын хөгжлийн индекс” (Human Capital Index 2013) чансааг Харвардын их сургууль, олон улсын зөвлөх компани “Mercer Human Resource Consulting”-тэй хамтран гаргалаа. Хүний капиталын хөгжлийн чансааг боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, нийгмийн тогтвортой байдал гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр хэмжин шалгаруулжээ.
-2013 / 10 / 02
Монголын Хүний Нөөцийн Институтээс зохион байгуулсан “HR Update 2013” Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөг Багшийн хөгжлийн ордонд 2013/09/27-ны өдөр амжилттай зохион байгуулж үр дүнтэй өгөөжтэй болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд МХНИ-ийн төгсөгч, гишүүд, дэмжин ажиллагч байгууллагууд болон хүний нөөцийн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгэн дор цугларч хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага, өөрчлөлт, хөгжлийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, мэргэжил нэгт хамт олноосоо туршлага судлах, харилцан мэдээлэл солилцлоо. HR Update 2013 Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөг Монгол улсын Хөдөлмөрийн яам дэмжиж хамтран ажилласан бөгөөд арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг оролцож үг хэллээ. Мөн IT Zone ХХК-ийн Green Erp хүний нөөцийн системийг танилцуулах танилцуулга явагдаж, IT Zone ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Н.Баттулга Монголын хүний нөөцийн институтэд иж бүрэн тоногдогдсон компьютерын лабораторийг Green Erp хүний нөөцийн системтэй хамт бэлэглэснийг албан ёсоор мэдэгдлээ. Энэ үйл явдал нь Монголын хүний нөөцийн институтэд суралцаж буй суралцагч, гишүүд, дэмжигчдэд анх удаа компьютерын лабораторид хүний нөөцийн систем дээр дадлагажих боломжийг олгож байгаа төдийгүй хүний нөөцийн салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирж оролцсон бүх гишүүд, дэмжигчид, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд болон хүндэт зочиддоо талархсанаа илэрхийлье. Монголын Хүний Нөөцийн Институт
HR Фото