MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
MHRI | INSIGHTS
-2011 / 05 / 10
Сонголтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
-2011 / 05 / 09
Дэлхий дээр жил бүр 12 сая хүн хорт хавдар өвчнөөр шаналж, 7.6 сая хүн түүний улмаас нас барж байна. Одоогоос хоёр жилийн өмнө “Халдварт бус өвчний эрдсэлт хүчин зүйлсийн тархалтын төвшин тогтоох судалгаа хийжээ.
-2011 / 05 / 09
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгохоор тогтсон билээ.
-2011 / 05 / 03

Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд амжилттан хөгжиж чадсан хэдий ч нийгэм, эдийн засаг, улс төрд бий болж байгаа гадаад орчны шууд ба шууд бус нөлөө, байгууллагын удирдлагын менежментийн алдаа, үйл ажиллагааны доголдолоос шалтгаалан үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй тулгарч улмаар дампуурахад хүргэж байдаг.

Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд тулгарч байгаа саад бэрхшээл, дампуурал нь өндөр хөгжилтэй улс орнуудад ч мөн байнга тохиолддог.


 
-2011 / 05 / 03
Одоогоор 29 төсөл ирүүлсэн 3036 хүнд 634 сая төгрөг олгожээ.2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох, бэлэн мөнгө гэсэн хэлбэрээр олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ.
-2011 / 04 / 25
Зориулалт: Захиалагч байнгын бус ажлын байрны орон тоонд иргэнийг ажиллуулан хөлс төлөх  харилцааг зохицуулна.

Тайлбар:  Тус загвар нь хөлсөөр ажиллах харилцааг зохицуулсан бөгөөд нэмж гэрээг сунгах, гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдсон зохицуулалтыг тусгах шаардлагатай.
-2011 / 04 / 21
Зориулалт: Иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хамтарч ажиллах, харилцан туслалцахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Тайлбар: Контракт нь Хөдөлмөрийн гэрээний нэг төрөл бөгөөд хуулийн этгээдийн үйл ажиллагааны нарийн мэргэжил, чадвар шаардсан хэсэг болон удирдах албан тушаалд иргэний ховор, гоц авьяас, өндөр ур чадварыг ашиглах зорилгоор байгуулдаг. Тухайн ажил олгогч байгууллага, аж ахуй нэгжийн болон ажлын байрны тодорхойлолтоор заасан нарийн нөхцөлийг контрактад нэмж тусгах хэрэгтэй.
-2011 / 04 / 21
Өдөр тутмын хэрэгцээ, шаардлагыг харгалзан таны ажил, амьдралд хэрэг болохуйц гэрээний бэлэн загварыг оруулж байна. Гэрээний төсөл боловсруулах, хэлэлцэх, гэрээ байгуулах үйл ажиллагаа бидний амьдрал цөөнгүй тохиодог ч цаг нь тулахад тэр болгон хэрэглэх материал, загвар элбэг таардаггүй.

Зориулалт: Ажил олгогч тодорхой ажлын байранд хөдөлмөрийн хуулийн дагуу байнгын ажилтан авч ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Тайлбар: Хөдөлмөрийн харилцааг нарийвчлан Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Тухайн ажил олгогч байгууллага, аж ахуй нэгжийн болон ажлын байрны тодорхойлолтоор заасан нарийн нөхцөлийг гэрээнд нэмж тусгах хэрэгтэй.
-2011 / 04 / 16
Өмчийн янз бүрийн төрөл, хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагааны үндсэн зорилго, зорилтоо хангахын тулд иргэдтэй тодорхой төрлийн хөдөлмөрийн харилцаа тогтооно.
Ингэснээр тухайн хуулийн этгээд өөрийн хамт олныг бүрдүүлж тэдний хөдөлмөрийг нэгтгэн зохион байгуулах үндсэнд тодорхой төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч субъект болох юм.
Зах зээлийн тогтолцоо бүхий аль ч улс оронд өөрт ажиллах ажилтны хамт олныг бүрдүүлэх хууль зүйн гол арга зам нь иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулах явдал билээ.


HR Фото