MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
MHRI | INSIGHTS
-2011 / 04 / 13
Тодорхой бөгөөд өөдрөг зорилго тавих нь их үр дүнд хүргэдэг юм бол зорилгыг хэн тодорхойлох ёстой вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Лок болон Латам нарын судалгаанаас үзэхэд ажиллагчдын мэдлэг манлайлагчийнхтай адил юмуу түүнээс илүү байгаа үед зорилго тодорхойлоход ажиллагчид оролцож болох нь ойлгомжтой байна. Нөгөө талаас шинэ, туршлагагүй ажиллагчдыг зорилго тодорхойлоход оролцуулбал тэдэнд хангалттай мэдээлэл байхгүй учраас үр дүн муутай болно гэсэн үг. Та бид өөрсдийн туршлагаас мэдэхгүй ажлыг хийж гүйцэтгэх хугацааг найдвартайгаар үнэлэхийн тулд хэсгээс нь хийж, туршиж үздэг гэдгийг мэднэ.
-2011 / 04 / 13
Шинэ ажилд орсон бол...  Арай гэж шинэ, сонирхолтой, дажгүй цалинтай ажил олов уу? Шинэ хамт олонтой хэрхэн зохицох бол, элдэв эвгүй зүйлд орооцолдчих вий, ажилдаа алдаа гаргачих вий гэж хэн бүхэн санаа нь зовдог. Судалгаанаас харахад шинэковуудын 20% нь шинэ хамт олонд шингэж чадаагүйгээс ажлаасаа гардаг. Ямар ч хамт олны дунд “амь гарахад” тань туслах хэдэн дүрмийг мэдэж аваад хэрэгжүүлбэл танд айх зүйл байхгүй болно.
-2011 / 04 / 13
“Ц” компанид манаачаар ажилладаг С-ийг 2005.11.02-нд жижүүрт гарахдаа согтууруулах ундаа ууж сахилгын зөрчил гаргасан хэмээн 2006.06.03-д компанийн захирал нь түүний үндсэн цалинг 20 хувиар 3 сар бууруулах шийтгэл ноогдуулжээ. Даргын гаргасан тушаал хуульд нийцэж байгаа эсэхийг тайлбарлана уу?
-2011 / 04 / 13
Ажилтан “Г” нь ажлын нэг жилд өвчний улмаас удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Байгууллагын дарга нь түүнийг эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-ыг үндэслэн ажлаас халсан тушаал гаргажээ. Даргын гаргасан тушаал хуульд нийцэж байгаа эсэхийг тайлбарлана уу?
-2011 / 04 / 13
Инженер “М” нь 2006.2.15-аас 2 жилийн хугацаатай, сарын 150.000 төгрөгний цалинтай даамлын ажилд орсон. Ажил үүргээ гүйцэтгэж хагас жил болсон ба өөр барилгын компаниас түүний өндөр ур чадварыг үнэлэн сарын 300.000 төгрөгний цалинтай ажилд орохыг санал болгожээ. “М” өөр ажилд орох хүсэлтэй байгаагаа ажиллаж байсан газрынхаа даргад мэдэгдсэн боловч дараахь үндэслэлээр түүнийг ажлаас гарахыг зөвшөөрсөнгүй.
-2011 / 04 / 13
Ажилтан “Б” нь ажлын байран дээрээ согтуу явж байгаад цехийн мастертайгаа тааралджээ. Маргааш нь байгууллагын дарга нь ажлын байран дээрээ согтуу байж байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын “ноцтой зөрчил” гаргасан хэмээн хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-г үндэслэн ажлаас халах тушаал гаргажээ. Даргын гаргасан тушаал хуульд нийцэж байгаа эсэхийг тайлбарлана уу?
-2011 / 04 / 13
Тухайн хүний тухай товч танилцуулга нь түүнийг танихад хангалттай бус гэж үздэг болжээ. Career Builder нь нэгэн судалгааг явуулсан байна. Ажил олгогчдын 45% нь төрөл бүрийн сүлжээгээр тохирох ажилтанг хайдаг байна. Өнгөрсөн жил гэхэд энэ үзүүлэлт 23%-тай гарчээ. Facebook, LinkedIn, MySpace гэдэг сүлжээ нь ажилд хүн авахад илүүтэй ашиглагддаг байна. Ажил олгогчийг юу татгалзуулдаг вэ? Жишээ нь, янз бүрийн хамаа намаагүй байдалтай гарсан өөрийн чинь фото зургууд.
-2011 / 04 / 11
Ажлын байранд боловсрол мэдлэг, ур чадвараас гадна нас хүйс гэх мэт шалгуур заах нь их тул эмэгтэйчүүд маань хүссэн ажилдаа орж чадахгүйн улмаас ар гэрээ тэжээх амь зуулгаа залгуулахын тулд ямар ч хамаагүй ажилд орж эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна. Гэвч эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын байр гэж бий. Эмэгтэй хүний биеийн онцлог үл тохирох ажлын байранд ажиллах нь үргүйдэл, савны хавдар гэх мэт хортой нөхөж баршгүй хохиролд хүргэдэг учраас эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 08 дүгээр сарын 13-ны өдрийн А/204 дүгээр тушаалаар баталсан ба үүнд дараах 12 төрлийн 74 ажлын байр багтдаг байна.
-2011 / 04 / 08
Гурван талт шийдвэрээр 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140.400 төгрөгөөр тогтоосон байна. Ингэснээр доод хэмжээ 30 хувиар нэмэгдэж байгаа юм.
HR Фото