Сайн буюу ямар нэг сонирхол татахаар рирекишо байжийж эхний алхам буюу
таныг мянган хонины дундаас олж харах нигуур гарч ирнэ шүү дээ. Сүртэй
намтар байхгүй байсан ч танд сайн чанарууд байж магад юм. Бүр олиггүй
байсан ч одооноос эхлээд ирээдүйг цогцлон бүтээе гэсэн жинхэнэ сэтгэл
(本気 honki) дотроос чинь бадраад байвал боломж бий гэсэн үг гэж
ойлгоорой.
Миний хувьд намтар бичихдээ キャリアシート(Career sheet), 経歴書(keirekisho
буюу ажлын намтар) гэсэн 2 материал бэлдсэн. Ажил зуучлагч энэ 2-г
шаардана. Гэхдээ зуучлагчаар дамжуулах уу өөрөө хайх уу гэдэг талаар
дараагийн сэдэвт бичнээ.
Киариа шийт бол яахав бөглөөд бөглөөд биччихнэ. Ажлын намтарыг ч гэсэн
асуултын дагуу бөглөнө. Гэхдээ өөрөө гадаад хүн учраас, нэг прожектийн
талаар бичихдээ ямар ажилд ямар үүрэг, үр бүтээлтэй оролцож байснаа
товчхон оруулах нь хэрэгтэй байх. Рирекишо дээрх мэдээлэлээс
書類選考(shorui senkou) буюу материал шалгаруулах эхний алхам хийгдэх тул
цаг зарцуулаад бичээрэй. Гэхдээ ажил хайх явцад байдлаас хамаарч дахин
дахин засаж сайжруулах хэрэг гарч магад. Шоруй сэнкоо давахгүй байгаад
байвал нөхцөл байдалд хурдан дүгнэлт хийж тактикаа өөрчлөхгүй бол цаг
алдахад хүрнэ.
Рирекишо дээр зөвхөн ажлуудыг бичээд зогсохгүй, өөрийнхээ хэн бэ гэдгийг илэрхийлэх хэсгүүд бий. жишээ нь 自己PR(jiko pi ar). Энэ хэсэгт ач холбогдол өгч нөгөө юу чадах болон бусдаас ялгарах буюу давуу чанар энэ тэрээ бичнэ шүү дээ. Ерөнхийдөө намтараа дүгнэж цэгнээд хэрхэн амжилт гаргаж байсан болон хувийн сайн чанаруудаа товойлгоод бичээрэй.
Эцэст нь өөртөө зориулсан маш дэлгэрэнгүй нэг хувилбар (ярилцлага дээр хэлэх үгээ ч оруулсан), албан ёсны барьж компани руу барьж очих нэг хувилбартай болж аваарай.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |