HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM- Сургалт хөгжил
- 2009 / 01 / 17
Цагийн менежментийн матриц

ТАЛБАР-1
Энэ бол цаг нь тулчихсан чухал ажлуудын талбар. Бухимдсан үйлчлүүлэгчийнхээ шаардлагыг биелүүлэх, хугацаа нь болчихсон тайлангаа өгөх, эвдэрсэн машинаа засах, зүрхний мэс засалд орох, эсвэл гараа түлчихээд уйлж байгаа дүүдээ туслах, маргааш өглөө хэлэлцүүлэх ёстой илтгэлийнхээ танилцуулгыг хийх, үдээс хойш өгөх улирлын эцсийн шалгалтандаа бэлдэх гэээд л олон зүйлс энэ талбарт жагсаагдаж болно. Энэ талбар дээр сайтар ажиллаж сурах хэрэгтэй. Эндээс бид олон ажлуудын хооронд менежмент хийх, аливааг амжуулах, богино хугацаанд хурдтай, үр бүтээлтэй ажиллах тэсвэр тэвчээрт суралцаж ихээхэн туршлага хуримтлуулдаг. Хэрэв 1-р талбарыг тоохгүй бол “амьдаараа үхнэ” гээч л болно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэнэггүй, удаан хойрго, хувийн төлөвлөгөө, зохион байгуулалт муугаасаа болж эртхэн хийчихэж болох олон ажлуудаа энэ талбарт оруулаад ирдэг. Эцсийн дүндээ хэн ядардаг билээ? Бид өөрсдөө л шүү дээ.

ТАЛБАР-2
Харин Талбар-2 бол цаг нь тулаагүй боловч чухал ажлуудын талбар. Энэ бол Чанар. Энэ талбарт бид урт хугацааны төлөвлөгөөгөө хийж, боломж, аюулуудыг урьдчилан тооцоолж, асуудлуудаас урьдчилан сэргийлж, оюун санаагаа тэлж, мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, ур чадвараа сайжруулж байдаг. Тухайлбал, дээд сургуульд элсэн орох шалгалтдаа бэлдэх, чухал хурал зөвөлгөөний бэлтгэл ажлыг хангах, томоохон хөрөнгө оруулагчид танилцуулах тайлангаа бэлтгэх гээд л олон ажлуудыг оруулж болно. Хэдий чинээ их цаг хугацааг үүнд зарцуулна, төдий чинээ хийх ажлуудын маань эцсийн үр дүн чанартай гардаг. Хэрэв бид энэ талбарыг үл тоомсорловол Талбар-1-ийн хэмжээ томорч, тэр хэмжээгээр бидний ядрах, сульдах, бүтэлгүйтэх нь нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл чухал ажлуудаа цагийг нь тулгахгүйгээр хийх тусам цаг нь тулсан чухал ажлуудын маань тоо буурах болно Ер нь тэгээд аливаа ажлын цагийг нь тулгахгүй байх хамгийн шалгарсан арга бол бэлдэх, төлөвлөх арга билээ. Эцэст нь дүгнэхэд, бид Талбар-1-д захирагдаж амьдрах биш, харин Талбар-2-ыг захирч сурах хэрэгтэй.

ТАЛБАР-3
Талбар-3-ыг Талбар-1-ийн “хий үзэгдэл” гэж нэрлэж болно. Энэ бол цаг нь тулсан хэрнээ чухал биш ажлууд. Үүнийг “Өөрийгөө хуурах талбар” гэж нэрлэж ч болно. Цаганд түрэгдэж, сэтгэл түгшиж, салхи татуулан сандарсаны нүргээн нь чухал бус ажлуудыг чухал мэт харагдуулж эхэлдэг. Эцэс төгсгөлгүй утасны дуудлага, хэрэгцээгүй хэрнээ ар араасаа хөврөх уулзалтууд, урилгагүй зочид... гэх мэт. Үндсэндээ энэ бол бид бусад хүмүүсийн цаг нь тулсан чухал ажлуудыг хийхэд тусалж, харин өөрийгөө Талбар-1-ийнхээ ажлуудыг хийж байна гэж эндүүрдэг талбар юм. Харамсалтай нь, бидний ихэнх нь Талбар-3 дээр ихэвчлэн оршиж байдаг нь тоогүй.

ТАЛБАР-4
Энэ талбар бол цаг нь тулаагүй, чухал биш ажлуудыг илэрхийлнэ. Товчхондоо “Бүтэлгүйтлийн талбар” гэж нэрлэж болох. Мэдээж бид үргэлж энд байдаггүй ч ихэвчлэн Талбар-1 болон Талбар-3-ын хооронд л холбирч явдаг. Тэгээд бүр байдал бишдээд ирмэгц амиа аврахын тулд Талбар-4-т орж ирдэг. Тэгэхээр энд юу багтаж байна вэ? Онцын шаардлагагүй, ихэвчлэн зүгээр суух, эсвэл зугаа цэнгэл хөөх “ажлууд” багтана. Зөвхөн зугаа цэнгэл ч биш, үр өгөөжгүй ном унших, телевизийн утга учиргүй нэвтрүүлгүүдийг суваг солин үзэх, эсвэл ажлын цагаар хэрэгцээгүй хов жив ярьж, буу халах зэрэг бол яах аргагүй Талбар-4-ийн цаг үрэгчид. Энэ бол хүнийг мохоож, иргүй болгодог талбар.

Эргээд сайн харах юм бол амьдралын ихэнх хэсэг нь балай тэнэг явдалд үрэгдсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг. Сенека

Одоо та энэхүү матрицыг хараад өнгөрсөн өдрүүдэд юу хийснээ санахыг хичээгээрэй. Эсвэл өнгөрсөн 6-р сарынхаа амьдралыг бүхэлд нь дүгнэвэл эдгээрийн алинд нь харьяалагдаж байна вэ? Таны цаг эдгээр 4 талбарын алинд нь илүүтэй зарцуулагдсан байна вэ?
Харин одоо ирээдүйд хийхээр бодож төлөвлөсөн ажлуудаа эдгээр 4-т хуваагаад жагсаагаад үзнэ үү? Ирэх онд өгөх мэргэжлийн шалгалтаас эхлүүлээд албан тушаал ахих, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах, байрныхаа засварыг хийх, хүүхдийнхээ дараа жилийн сургалтын төлбөрийг хуримтлуулах, уншвал зохих ном, зуны амралтаа өнгөрүүлэх санаа гээд л бүхий л зүйлсээ бичээрэй.
Ингэхдээ, Талбар-1 болон Талбар-3 дээр хуваарилах ажлууд дээрээ болгоомжтой хандаарай. Ихэнх хүмүүс цаг нь тулсан ажил бүхнээ чухал гэж төөрөлддөг. Үнэн чанартаа энэ бол огт өөр хоёр зүйл шүү дээ. Цаг нь тулсан бүхэн чухал байж чаддаггүй. Үүнийг ялгах хамгийн хялбар арга нь “Энэхүү ажил чинь таныг хэтийн, эрхэм зорилгоо биелүүлэхэд тань үнэтэй хувь нэмэр болж чадах уу?” гэсэн асуултыг асуух юм. Хэрэв “Үгүй” гэж хариулахаар бол Талбар-3-т тэмдэглээрэй.
Ингээд танд амжилт хүсье.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 30
21-р зууныг манлайлан авч явах өв тэгш иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим” чухал юм.
Сургалтын үйл ажиллагааг удирдах үйл явц нь түүний хэрэгцээг тодорхойлохоос эхэлдэг. Сургалтын хөтөлбөр нь 3 үндсэн үе шаттай байдаг.
- 2023 / 02 / 15
Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. Ингэхэд ер нь энэхүү аргын учир утга юунд оршиж байна вэ? Товчоор хариулахад коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог.
- 2022 / 08 / 27
-2022 / 05 / 19
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
-2022 / 05 / 11
Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.
-2022 / 04 / 12
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.
HR Фото