MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
Workforce | Ажиллах хүч
- 2009 / 04 / 01
Таны цалин

Ажлын долоо хоног

Ажлын долоо хоног - Даваа , Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан

Ажил эхлэх цаг-0900

Ажил тарах цаг- 1800

 Үдийн цайны цаг

Үдийн цайны цаг – 1300 -1400 хооронд нэг цаг үргэжилнэ.Цайны цагаар гадагшаа гарах орж ирэхдээ цагаа цагийн бүртгэлд бүртгүүлж хоцрохгүй байна.

 Цаг бүртгэх

Та  Ажилд ирэх болон тарахдаа цагийн бүртгэлд хурууны хээгээр бүртгүүлж таны сарын ажлын цагийг гаргах бөгөөд цалин олгохоос 2 хоногын өмнө бодно.

Ажил эхлэх цагаас хоцорсон ажилтан эхний 5 минутанд 500 төгрөг, дараагийн 1 минут тутамд 500 төгрөгийн торгуулийг хүлээнэ. Торгуулийг сар бүрийн эцэст Оффис менежерт “хуримтлалын фонд”-нд өгнө. Хэрэв та цагийн бүртгэлээ цаг уншигч машинаар уншуулаагүй тохиолдолд та цагтаа цалингаа авч чадахгүйд хүрнэ.Өвчтэй чөлөөтэй гадуур ажилтай болон бусад шалтгаануудаа бусад хамтран ажилтнууддаа хэлж мэдэгдэх буюу дүрэм журмыг барьж чөлөө авна.

 Ажлын цаг ашиглалт болон ирц

Бидний хийж байгаа ажлын ихэнхи нь цаг хугацааг хүлээдэггүй шуурхай хийх ёстой ажлууд байдаг. Ямар нэг ажилтан учир битүүлэг шалтгаанаар ажилдаа ирэхгүй бол бидний санаа зовдог. Тиймээс та ажилдаа хоцорч ирэх, ирэхгүй байх шаардлага гарвал удирдах ажилтанд урьд өдөр нь эсвэл аль болох цаг тухайд нь  мэдэгдэх хэрэгтэй. Боломж байвал өөрийн биеэр ирж мэдэгдэх нь зүйтэй. Удирдах ажилтнаас өөр ажилтнаар ирэхгүй шалтгаанаа хэлүүлж болох ба харилцагчийн зөвлөхөд зайлшгүй хэлэх шаардлагатай.

 

Өглөө ажилдаа заавал ирж бүртгүүлсний дараа гадуур албан ажлаар явна. Харин өглөө гадуур ажилтай бол урд өдөр нь харьяалагдах удирдлагаас зөвшөөрөл авч харилцагчийн зөвлөхөд урд өдөр нь мэдэгдэнэ. 

Та 3 өдрийн турш урьдчилан мэдэгдэлгүйгээр ажилдаа ирээгүй бол таныг ажлын байраа сайн дураараа орхин явсан гэж тооцох болно.

 Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй  тохиолдолд удирдлага болон шууд захирагдах албан тушаалтанд заавал урьдчилан мэдэгдэж зохих журмын дагуу Хүний нөөцийн менежерээс чөлөөний хуудас авна. “Ажилтан”-д дор дурдсан тохиолдолд түүний хүсэлтээр чөлөө олгож болно :

1/ гэрлэх, хүүхэд төрүүлэх, үрчлэх

2/ эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, эмээ, өвөө, ач, зээ,  хадам эцэг, эх,  шууд асрамжинд байдаг ( нэг гэр бүлд бүртгэлтэй) хүмүүсийн  нас барах

3/ бусад зайлшгүй тохиолдолд

   4.5. “Ажилтан”-д нэг удаагийн чөлөө олгохдоо түүний ажлын байдал, зайлшгүй шаардлага, үргэлжлэх хугацаа зэргийг нарийвчлан тооцсоны үндсэн дээр ажлын 15 өдрөөс хэтрүүлэхгүйгээр олгоно.

   4.6. Чөлөөний хуудсыг Хүний нөөцийн менежер олгоно. Шууд удирдаж буй алба нэгжийн дарга нь ажлын 4 цаг хүртэлх, Газар, салбарын захирал ажлын 8 цаг хүртэлх хугацааны цалинтай чөлөөг чөлөөний хуудсаар олгоно. Ажлын 8 цагаас дээш хугацааны цалинтай буюу цалингүй чөлөөг захирлын тушаалаар олгоно. Зөвшөөрөгдсөн чөлөөний хуудсыг Харилцагчийн зөвлөхөд өгнө.

   4.7. “Ажилтан”-д олгох цалинтай чөлөөний нийт хугацаа нэг сард ажлын 8 цагаас илүүгүй байна.

   4.8. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр захиргааны чөлөөнөөс хэтрүүлсэн хугацааг ажлаас хожимдсон буюу тасалсанд тооцож Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмаар сахилгын шийтгэл ногдуулна.

   4.9. “Ажилтан” өөрөө болон өндөр настан, гэр бүл, бага насны хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн, амбулаториор эмчилгээ хийлгэсэн, хуулийн байгууллагад гэрчээр дуудагдсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа байгаагүй хугацааг зохих баримтыг үндэслэн ажлаас хожимдсон буюу тасалсан гэж үзэхгүй. Харин энэ тухайгаа урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

Цалин олгох өдөр

 Санхүүгийн газар, Ерөнхий нягтлан  Худалдаа Хөгжлиын банкинд байгаа нийт ажилтнуудын цалингийн дансанд шууд шилжүүлдэг ба үүнийг Ерөнхий нягтлан  Шууд шилжүүлэх хүснэгтээс харж  болно. Ажилтнуудын цалинг сар бүрийн 15 болон сарын сүүлийн өдөр Худалдаа Хөгжлийн банкны VISA картаар олгох бөгөөд хэрвээ цалин олгох өдөр ажлын бус өдөр байвал цалинг урд өдөр нь олгоно.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
Өндөр үнэлэмжтэй хүний нөөц болох зөвлөмж: Өөрийгөө сонсож мэргэжлээ сонго | Сонгосон мэргэжлээ илүү өнгө оруул, байнга зүлгэ!
- 2022 / 05 / 21
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
- 2022 / 02 / 08
-2021 / 07 / 19
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
-2020 / 02 / 16
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
-2020 / 02 / 14
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
HR Фото