MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
22.22%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
11.11%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
11.11%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
11.11%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
44.44%
Workforce | Ажиллах хүч
- 2009 / 06 / 01
Ээлжийн амралтын олговор тооцох журам (L1)
Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын
Сайдын 2000 оны 166 тоот тушаалын
2 дугаар хавсралт

Ээлжийн амралтын олговор тооцох журам

1.    Ажилтны ээлжийн амралтын олговрын хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлоход энэхүү журмыг баримтлана.
2.    Ажилтны ээлжийн амралтын олговрыг ээлжийн амралт эдлэхээс өмнө урьдчилан олгосон байвал зохино.
3.    Ээлжийн амралтын олговрын уг ажилтны ээлжийн амралт эдлэхээс өмнөх ажлын нэг жилийн хугацааны дундаж цалин хөлсийг үндэслэн тодорхойлно. Тухайлбал :  ажилтан 2000 оны 7 дугаар сарын 1 – ээс ээлжийн амралтаа эдлэх гэж байгаа бол түүний ээлжийн амралтаа эдлэхээс өмнөх ажлын нэг жилд 1999 оны 7 дугаар сарын 1-ээс 2000 оны 7 дугаар сарын 1 хүртэл хугацааг авч үзнэ.
4.    Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага , нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн  дундаж цалин хөлсийг тооцож гаргана. Нэг өдрйн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үргэлжлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговорын хэмжээг тодорхойлно.
5.    Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно. Тухайлбал : ажилтан байгууллагад 1999 оны 11 дүгээр сарын 1-нд ажилд ороод 2000 оны 7 дугаар сарын 1-ээс ээлжийн амралтаа эдлэхээр болсон бол түүнд нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно.
6.    Ажилтны  ажилласан хугацаа нь нэг сараас дүүш бол түүний авсан цалин хөлсийг ажилласан өдрүүдийн тоонд хувааж дундаж цалин хөлсийг тодорхойлох замаар ээлжийн амралтын олговрыг тооцно.
7.    Тухайн ажлын жилийн ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо өмнөх ажлын жилийн ээлжийн амралтын хөлсийг давхарлуулан оруулж тооцохгүй. Хэрэв өмнөх ажлын жилийн ээлжийн амралтын хөлсийг тооцоход оруулсан саруудын дундаж цалин хөлс орохоор байвал уг хугацааг хасч , үлдсэн хугацааны дундажаар тооцно. Тухайлбал: 2000 оны 7 дугаар сарын 1-ээс амрах ажилтан ээлжийн амралтын олговрыг тооцох ажлын жил нь 1999 оны 7 дугаар сарын 1-ээс 2000 оны 7 дугаар сарын 1 хүртлэх хугацаа боловч , тэрээр өмнөх амралтаа 1999 оны 10 дугаар сард эдэлсэн бол түүний ээлжийн амралтаа эдэлж ажилдаа орсоноос хойш /1999 оны 11 дүгээр сараас ажилдаа орсон гэж үзье/ 2000 оны 7 дугаар сарын 1 хүртлэх хугацаанд ажилласан 8 сарын цалин хөлсний дунджаар тодорхойлно.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
Өндөр үнэлэмжтэй хүний нөөц болох зөвлөмж: Өөрийгөө сонсож мэргэжлээ сонго | Сонгосон мэргэжлээ илүү өнгө оруул, байнга зүлгэ!
- 2022 / 05 / 21
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
- 2022 / 02 / 08
-2021 / 07 / 19
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
-2020 / 02 / 16
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
-2020 / 02 / 14
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
HR Фото