MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
28.57%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
14.29%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
14.29%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
42.86%
People Management | Удирдах ухаан
- 2009 / 06 / 11
Хөдөлмөр эрхлэхэд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлс (L2)
Судалгаанаас харахад  20.9% буюу нийт 122 судалгаанд хамрагдсан хүмүүсийн 63 нь Ажлын байрны сэтгэл ханамж хамгийн чухал хүчин зүйл хэмээн үзсэн байна. Дараа дараачийн байрнуудад 18.2 хувьтайгаар Тушаал дэвших боломж, 13.6 хувьтайгаар  Хүлээн зөвшөөрөгдсөн байдал, Сайн цалин хөлс  тус тус орсон байна.
Хамгийн муу үнэлгээ авсан 2 хүчин зүйлс нь Ажлын цаг болон Ажлаас халах дарамт тус тус 423 мөн 331 байна. Ингээд судалгаанд оролцогчдын нийт бүлэг мөн дэд бүлгүүд тус бүрийн хувьд ажлын байрны сэтгэл ханамжыг урам зориг оруулах хамгийн чухал хүчин зүйл хэмээн үзэж буй хэрэг юм.

Хүйс (эр/эм)
Эрчүүд болон эмэгтэйчүүдийн гаргасан үр дүнд анализ хийхэд хүчин зүйлсүүдийг жагсаасан үр дүнд төдийлөн томоохон зөрүү байхгүй байсан байна. Эрчүүд болон эмэгтэйчүүд  хоёулаа  адилхан дөрвөн хүчин зүйлсийг хамгийн чухал урам зориг өгөх хүчин зүйл хэмээн үзсэн байв. Гэсэн хэдий ч тодорхой хэдэн хүчин зүйлсүүдийн хоёр бүлэг нь өөр өөрөөр жагсаасан байна. Жишээ нь эмэгтэйчүүд Сайн цалин хөлс & Зорилгоо биелүүлэх  хэмээх  хүчин  зүйлийг топ 5-н урам зориг өгөх хүчин зүйлийн 9 болон 7-р байрнуудад оруулсан байхад эрэгтэйчүүд харин энэ адилхан хүчин зүйлийг топ 5-аас гадуур 5 болон 6-р байранд оруулсан байна.  2 бүлгүүдийн хооронд дахь хүчин зүйлсүүдийг жагсаасан бас нэг өөр ялгаа нь Талархал & Ажлын цаг хэмээх хүчин зүйл юм. Эрэгтэйчүүд энэхүү хүчин зүйлсийг 9 болон 7-р байранд жагсааж байхад харин эмэгтэйчүүд энэхүү хүчин зүйлсийг 5 болон 5-р байранд тус тус жагсаасан байна.
Энэхүү судалгааны үр дүнгээс дүгнэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү их мөнгө цалин хөлс авах мөн байгууллагын шат дамжлагаар өндөр өөд авирах сонирхолтой байдаг байна.

Насны бүлэг
Гурван насны бүрэгт дүгнэлт хийсэн байна.  /20 настай буюу түүнээс доош, 21-25, 26-30 мөн түүнээс дээш./  Топ 5-н хүчин зүйлсийг жагсаасан байдал нь эдгээр дэд бүлгүүдийн хооронд ижил байсан. Жишээ нь: бүх дэд бүлгүүд нь хэдий байрлал нь бага зэрэг өөр байсан боловч Ажлын байрны сэтгэл ханамж, Шагнал-урамшуулал, Баг хамт олны цог жавхаа, Таатай ажлын нөхцөл болон Ажлын бодит үнэлгээг топ 5-н хүчин зүйлүүдэд оруулсан байв. Гэсэн хэдий ч бусад хүчин зүйлс өөр өөр насны бүлгүүдийн хооронд өөр өөрөөр жагсаагдсан байв. Сайн цалин хөлс хэмээх хүчин зүйлд 21 болон болон түүнээс доош насны бүлэг өндөр ач холбогдол (5-р байранд) өгч байхад 21-25 насныхан 6-р байранд, 26-30 насныхан 9-р байранд харин 31 буюу түүнээс дээш насныхан 6-р байранд тус тус жагсаасан байх жишээтэй. Бас нэгэн сонирхол татахуйц ажиглалт 20 буюу түүнээс доош болон 31 буюу түүнээс дээш насны бүлгүүдийн Таатай ажиллах нөхцөл хүчин зүйлийг жагсаасан байдал байв. Энэ 2 бүлгийнхэн энэхүү хүчин зүйлийг 1-р байранд тавьж байхад харин 21-25 болон 26-30 насны бүлгүүд үүнд бага ач холбогдол өгсөн юм.
Үүнд хариулт болох нэг боломжит тайлбар бол 20 буюу түүнээс доош насныхан дөнгөж хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирж буй бөгөөд машин гэх мэт материаллаг зүйлүүдэд илүү их сонирхолтой харин 31 буюу түүнээс дээш насныхан аль хэдийнээ хариуцлагатай насан дээрээ явж байгаа бөгөөд найдвартай таатай ажлын орчинг илүүд үзэж байна.

 Эх сурвалж: Peter Ebong Ajang . “Assessing the role of work Motivation on Employee Performance” Research report (2008)

Г.Туяа

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 07
Яагаад Монголын байгууллагууд ажлын байрны тодорхойлолттой хэрнээ гүйцэтгэлгүй байдаг вэ?
Үе хоорондын ялгаа бидний төсөөлдгөөс хамаагүй бага. Харин тэдгээрийг хооронд нь холбож, тэнцвэржүүлж чаддаг гол цэг нь Gen X үеийнхэн болж байна.
- 2026 / 03 / 03
Хятад улс ажлаас халшрах хам шинжтэй хүмүүст зориулсан эмнэлэг нээж, ажилтнуудын сэтгэлзүйн ядаргааг эмчлэхээр зорьж байна
- 2025 / 07 / 20
-2025 / 05 / 18
Орчин үеийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогод Гүйцэтгэлийн үнэлгээ (Performance Appraisal) нь ажилтны ажлын чанар, үр дүнг тодорхойлох, алдаа доголдлыг илрүүлэх үндсэн хэрэгсэл болж өгдөг. Гэвч гүйцэтгэлийн үнэлгээ хийсний дараа үр дүнг нь хэрэгцээтэй арга хэмжээ, хөгжлийн үйл явцад ашиглахгүй орхих нь эмч зөв онош тавьчихаад эмчилгээ хийхгүй орхисонтой адил явдал юм.
-2025 / 02 / 02
Токио болон Сөүл хотын иргэд иргэд шөнөдөө дунджаар 6 цаг хүрэхгүй хугацаанд унтдаг гэнэ. Энэ байдал ихэвчлэн санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст тохиолддог ба тэдний олон цаг ажилладагтай холбоотой. Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг.
-2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
HR Фото