HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2009 / 06 / 11
НУУЦ ХАДГАЛАХ ГЭРЭЭ (L3)

НУУЦ ХАДГАЛАХ ГЭРЭЭ

№........
      200.... оны .......-р сарын                                                                                                           Улаанбаатар
                ......-ний өдөр                                                                                                                            хот

               Энэхүү гэрээг нэг талаас ............. ХХК ( цаашид ажил олгогч гэх)-ийг төлөөлж ........................................................................................................................................................ажилтай ......................................................................... овогтой ..............................................................................
         нөгөө талаас...................................................................................................................................ажилтай
         ...........................................................................овогтой..............................................................................
         (цаашид ажилтан гэх) нар (цаашид хамтад нь Талууд гэх) харилцан тохиролцож байгуулав.
                  
Нэг.Eрөнхий нөхцөл

1.1 Энэхүү гэрээний зорилго нь ажил олгогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах, түүнтэй холбогдон гарах бусад харилцааг зохицуулахад оршино.
1.2    Энэхүү гэрээний зүйл нь ажил олгогчийн бизнесийн ашиг сонирхолд шууд ба шууд бус хамааралтай  компани түүний салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн аман ба бичгийн мэдээ, мэдээлэл, бизнес, аж ахуйн үйл ажиллагаа, эд хөрөнгийн хэмжээ, төлбөр, тооцоо бусад үзүүлэлтүүд буюу Компаний нууцын тухай журам болон МУ-ын хуулиар тогтоогдож, хамгаалагдсан нууц байна.
1.3 Ажилтны ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа боловсруулсан, бэлтгэсэн, олж авсан, эсвэл ажлын шаардлагаар түүний эзэмшил, ашиглалтанд шилжсэн ажил үүрэгтэй нь холбогдолтой бүх л төрлийн мэдээ, баримт бичиг, биет зүйл нь ажил олгогчийн өмч байна.

Хоёр.Ажил олгогчийн эрх, үүрэг

2.1 Ажил олгогч нь дараахь үүргийг хүлээнэ:
          1/ Компаний нууцад хамаарах баримт бичиг, материалын жагсаалт, түүнийг үзэж танилцах, мэдэх, ашиглах хүмүүсийн нэрсийг гаргаж мөрдүүлэх, нууцад хамаарах бичиг баримт, материалд нууц гэсэн тэмдэг дарж онцгой хадгалалт, хамгаалтанд байлгах.
           2/ Гэрээ болон хуулинд зааснаас бусад асуудлаар ажилтны ашиг сонирхлыг хөндсөн аливаа үйлдэл хийхгүй байх.
           3/ Ажил олгогч нь эрхэлж буй ажиллагааныхаа дагуу олж мэдсэн ажилтны хувь хүний нууцыг компаний нууцын адил хадгалж хамгаална.
2.2  Ажил олгогч нь дараахь эрх эдэлнэ:
           1/     Ажилтнаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах.
           2/    Ажилтны энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажил олгогчид учирсан материаллаг болон материаллаг бус хохирол учруулсан бол хохирлыг төлүүлэх, шаардан нэхэмжлэх, энэ тухай гомдолоо шүүхэд гаргах.
                               
Гурав. Ажилтны эрх, үүрэг

3.1 Ажилтан дараахь үүргийг хүлээнэ. Үүнд :
           1/ Ажилтан компанид гэрээгээр ажиллах хугацаандаа ажил үүргийн шаардлагаар эзэмшиж ашиглаж байгаа баримт бичиг, мэдээлэл, материал, программ хангамж, түншүүдийн нэр, хаяг, ажил олгогч түүний салбар нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл, ашиг орлогын хэмжээ, шатахууны нөөцийн хэмжээ, үнэ, импорт, экспортын хэмжээ, төрөл, төлбөр тооцоо, бусад үзүүлэлтийн талаархи нууцыг ямар нэгэн байдлаар алдахаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авна.
          2/  Ажилтны цалингийн хэмжээ, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, ажлын гүйцэтгэл, төсөв, төсөл, төлөвлөгөө, ажлын хэрэгжилт, үр дүн зэрэг нь компаний нууцад хамаарах тул бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
           3/  Энэхүү гэрээ дуусгавар болсон буюу цуцлагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд ажилтан нь ажил, үүргийн дагуу олж мэдсэн ажил олгогчийн бизнес үйл ажиллагааны нууц аливаа мэдээллийг хувийн сонирхолд ашиглах, бусдад дамжуулах, тараах, хэвлэн нийтлэх, нийтэд ил болгохыг хатуу хориглоно.
3.2 Ажилтан нь дараахь эрх эдэлнэ.
           1/  Ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр харилцан ашигтай хамтран ажиллах.
           2/  Хувийн нууцыг нь ажил олгогч ямар нэгэн байдлаар задруулж нэр төр, сэтгэл санааны хохирол учруулсан тохиолдолд ажил олгогчоос үүссэн хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
           3/  Хуулиар тогтоосон нууцыг ажил олгогч өөрөө бусдад задруулсан гэж үзвэл ажилтан энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

Дөрөв. Хариуцлага

4.1 Энэ гэрээнд заасан нууц хадгалах үүргээ Талууд санаатайгаар буюу санамсаргүйгээр зөрчсөний улмаас харилцан материаллаг болон материаллаг бус хохирол учруулбал Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн зөрчлийн үр дагаварыг бүрэн хариуцах бөгөөд учруулсан хохирлоо бүрэн барагдуулна.

Тав. Бусад зүйл

5.1 Энэхүү гэрээг 2 хувь ижил үйлдэж Талууд тус бүр нэг хувийг хадгална.
5.2    Энэ гэрээ нь хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ажилтныг ажил олгогчтой ......тоот хөдөлмөрийн гэрээг цуцласнаас хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.
5.3    Энэ гэрээгээр зохицуулагдаагүй харилцаа нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана.
5.4 Энэхүү гэрээнээс үүссэн маргааныг Талууд хэлэлцэн тохиролцож шийдвэрлэнэ.Эс шийдвэрлэвэл маргааныг ажил олгогчийн оршин байгаа газрын харъяалах шүүхээр шийдвэрлүүлнэ.
5.5 Энэхүү гэрээнд Талууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.


Гэрээ байгуулсан:


............................. ХХК-ийг төлөөлж :                                                                               Ажилтан :
 ..........................................................                                                 ................................................................
 ..........................................................                                                 .................................................................
                                / албан тушаал /                                                                                       / албан тушаал /
                                                                                         
...........................................................                                                 .................................................................
                                    / гарын үсэг /                                                                                           / гарын үсэг /
                       
                                                                                           
                                                                                                        Иргэний үнэмлэхний № : .......................... 
                                                                                                        Регистрийн дугаар :.................................... 


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 02 / 08
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
- 2020 / 02 / 16
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
- 2020 / 02 / 14
-2020 / 02 / 14
Хэрэв Талуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээ өөрчлөгдвөл, гэрээний энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулж, түүнд нийцүүлэн хамтын үйл ажиллагаа дахь өөрийн ногдох хэсгийг нарийвчлан тодорхойлно Уг мэдээлэлд зөвхөн МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 90001075 дугаараас лавлана уу.
-2020 / 02 / 10
Хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах ёстой юу? Хариулт: “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж хуульчилсан баигаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд шийтгэвэр оногдуулж, хариуцлага тооцохоор хуулинд заасан ...
-2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
HR Фото