MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
Workforce | Ажиллах хүч
- 2009 / 08 / 24
Шинэ хамт олон дунд гаргаж болохгүй таван алдаа
Шинэ ажил хамт олон, орчин нөхцөлд түргэн дасаж зохицох тийм ч хялбар бус. Тиймээс түргэн зохицож нөлөөлөх, гаргаж болохгүй үндсэн таван алдаанаас сэрэмжлээрэй.

Нэг. "Чи, миний дүү" "хөөе" гэх мэтийн үгс рүү шилжиж болохгүй. Та шинэ хүн тиймээс харьцаа хүндэтгэлийн үгийг хэрэглэж заншаарай. Харваас илт дүү байсан ч "Та" гэж хэлэх нь зохистой. Ер нь "та" гэдэг үгийг заавал хөгшин, настай хүнд хэрэглэдэггүй. Энэ нь хүндэтгэлийн нэг хэлбэр. Аажимдаа хэнийг хэн гэж дуудах нь тодорхой болно.

Хоёр. Аль нэг бүлэглэл, фракцад бүү хамаар. Хэрэв хамт олон дунд хагарал гарвал шинэ хүнийг татан оролцуулахыг оролддог. Удаагүй хамт олон, танихгүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах нь утгагүй.

Гурав."Миний үүрэгт орохгүй эүйл" гэж мэдэгдэх. Нөхцөл байдлаас л хамаарна. Хэрэв ахмад хүн тамхинд гүйгээд ирэхийг хүсвэл болохгүй нь юу байхав. Хамт олон гэдэг дэм дэмэндээ түшиглэх учиртай тул жижиг сажиг гуйлт, хүсэлт байдаг л зүйл. Үүнд ундууцах хэрэгтүй.

Дөрөв. Хувьсал шинэчлэл хийх. Компанийн дүрэм журам танд таалагдахгүй, утгагүй санагдаж болно. Гэхдээ ирээд удаагүй атлаа үүнийг шүүмжлэх, эсэргүүцэх, янз бүрийн санаачлага гаргах хэрэггүй. Эхлээд ажилдаа гарш, өөрийн болго. Харин дараа нь асуудал тавьж болох юм.

Тав. Хувийн амьдралаа ил тод болгох. Нээлттэй харилцаа сайн зүйл боловч хувь, хувьсгалын зүйлээ ялгаж салгаж яриарай. Офист зөвхөн ажил төрлийн тухай ярих нь зохимжтой биз ээ.
 
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
Өндөр үнэлэмжтэй хүний нөөц болох зөвлөмж: Өөрийгөө сонсож мэргэжлээ сонго | Сонгосон мэргэжлээ илүү өнгө оруул, байнга зүлгэ!
- 2022 / 05 / 21
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
- 2022 / 02 / 08
-2021 / 07 / 19
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
-2020 / 02 / 16
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
-2020 / 02 / 14
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
HR Фото