MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
Workforce | Ажиллах хүч
- 2009 / 08 / 25
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохтой холбоотойгоор ажил олгогч нь тодорхой үйл ажиллагааг хийх ёстой байдаг.
Үүнд: - гэрээ дуусгавар болсныг хууль зүйн хувьд хэлбэршүүлэх
      • гэрээ дуусгавар болж буй ажилтантай холбоотой зохих тооцоо хийж дуусгах
      • ажлыг нь хүлээж авах - шаардлагатай бол ажилтны ажил байдлын тодорхойлолтыг хийж өгөх
      • ЭМД болон НДШД-ийг зохих журмын дагуу бөглөж ажилтанд өгөх

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай шийдвэр гаргах
Хөдөлмөрийн гэрээ дууссаныг хууль зүйн хувьд хэлбэршүүлж байгаа хэрэг юм.
Ингэхдээ тушаал, захирамж, тогтоолын хэлбэрээр гаргах ба түүнд: ямар үндэслэл шалтгаанаар дуусгавар болгож байгаагаа Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан гаргах
Хөдөлмөрийн хуулийн 37 /гэрээг дуусгавар болгох бүх үндэслэл/, 39 /ажилтан санаачилсан/, 40 / ажил олгогч санаачилсан/, 41 /контрактыг ажил олгогчийн санаачлагаар/ дүгээр зүйлүүдийн аль тохирох хэсгийг заах
Хөдөлмөрийн гэрээг хэзээнээс дуусгавар болгож  байгаагаа календарын тодорхой хугацаатай холбон заах /эдлэх ёстой ээлжийн амралтыг нь урьдчилан тооцон, уг амралтаа биечлэн эдэлж дууссанаас хойш л ажил үүргээ зогсоох хугацааг сая тооцож тогтоосон байна,/ Тушаал гарсан огноо нь түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох өдөртэй давхцаж болохгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ дуусах өдрөөс өмнөх өдрүүдэд ажлыг хүлээлцэж дуусах өдрийг тооцож оруулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ дууссаны дараа ажил хүлээлцэж болохгүй. Ажилтнаас гэрээний хугацаа дууссан байхад ажил хүлээлцэж өгөхийг шаардах эрхгүй.
 
   Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэл
Ажилтны санаачлага   Хүссэн үедээ гаргаж болох бөгөөд аливаа үндэслэл,
шалтгаантай байхыг шаардахгүй
   Хууль ёсны байхын тулд  Хориглох  
   Зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр
 /ажил олгогчийн шаардсанаар ажилтан өргөдөл бичсэн байх учиргүй/  
   Бичгийн хүсэлт  /Амаар гаргасан хүсэлтийг хүлээж авч, хөдөлмөрийн гэрээг цуцалбал ажилтны өөрийн санаачлага гэдгийг нотолж чадахгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосныг хууль бус гэж үзнэ./  
  Ажил олгогчийн санаачлага   Хүссэн үедээ бус, гагцхүү хуульд тусгагдсан шалтгаан, нөхцөл бодитой бүрдсэн тохиолдолд л гаргана
   Хууль ёсны байхын тулд   Хориглох  
    40.1.1  ААН, Б татан буугдсан  Бүхэлдээ татан буугдсан бол нийт ажилчдын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.  
 ААН, Б-ийн салбар, нэгж татан буугдсан  Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг ажлаас халахыг хориглоно. 40.1.4. Зөвхөн тэдгээр нь хөдөлмөрийн сахилгыг давтан зөрчсөн, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан

40.1.5. мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан
 Орон тоо хасагдсан  Ажилтны ажиллаж буй ажлын байрын орон тоог хассан нэрээр ажлаас халчихаад дараа нь өөр хүнийг авч ажиллуулахыг хориглоно.  Тухайн ажлын байр нь  ажил олгогчид хэрэгцээгүй болсон үед ажлын байранд хэн ажиллаж байгаагаас хамаарахгүй гэрээг дуусгана.
 Ажиллагсдын тоог цөөрүүлэх  Ажилтны ажиллаж буй ажлын байрын орон тоог цөөрүүлсэн нэрээр ажлаас халахдаа субъектив хандлагаар дурын хүнийг халахыг хориглоно.  Нэг төрлийн ажлын байран дээрх хэд хэдэн ажилтнаас заримыг нь үлдээж, заримынх нь гэрээг дуусгана.

Мэргэжил, ур чадварыг харгалзана.
  40.1.2  Мэргэжил, ур чадвараар тэнцэхгүй болсон  Боловсрол нь тохирохгүй, өөр мэргэжлийн гэх зэрэг шалтгаанаар ур чадваргүй гэж үзэж болохгүй. Ажил олгогч анх ажилд авахдаа ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж ажилд авдаг.  Системийн буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын шийдвэр гарсан байх
 Эрүүл мэндээр тэнцэхгүй болсон  Ажилтан хэд хэдэн удаа өвчлөх, эмнэлэгт хэвтсэнийг эрүүл мэндээр тэнцэхгүй гэж үзэхгүй.  Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан байх
    
40.1.3
 Ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн  Тэтгэвэр тогтоолгосон ажилтанг урьдын нөхцөлөөр үргэлжлүүлэн ажиллуулах  Тэтгэвэр тогтоолгоно гэдэг нь хөдөлмөрийн чадвар буурсныг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг тул тухайн иргэнийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулахдаа шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүний чадварт тохируулж хөнгөн ажил хийлгэх, эсвэл ажлын цагийг хорогдуулж, тэр хэмжээгээр цалин хөлсийг олгоно.
    
40.1.4.
 Сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан    Сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргах.

Зөрчлийн хоорондох хугацаа нь эхний зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.

Ноцтой зөрчлийг нэг л удаа гаргасан бол гэрээг цуцалж болно.
 40.1.5.  мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан  Эд хөрөнгийн зөрчлийг эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж шийдвэрлэсэн нь ажилтны гэм буруутайг үгүйсгэж бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ нь сахилгын бус эд хөрөнгийн шинжтэй зөрчил юм.  Контрактаар болон үр дүнгийн гэрээний дагуу эд хөрөнгө хариуцсан этгээд, санхүүгийн зохих албан тушаалтан, эд хариуцагч орно.
   
40.1.6.
 Ажилтан сонгууль, томилолтоор өөр ажил, албан тушаалд ажиллах болсон    



ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
Өндөр үнэлэмжтэй хүний нөөц болох зөвлөмж: Өөрийгөө сонсож мэргэжлээ сонго | Сонгосон мэргэжлээ илүү өнгө оруул, байнга зүлгэ!
- 2022 / 05 / 21
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
- 2022 / 02 / 08
-2021 / 07 / 19
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
-2020 / 02 / 16
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
-2020 / 02 / 14
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
HR Фото