MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
Workforce | Ажиллах хүч
- 2010 / 07 / 17
Хөдөлмөрийн маргаан, түүнийг шийдвэрлэх талаарх зөвлөгөө
Хөдөлмөрийн маргааны ангилал, түүнийг шийдвэрлэх харъяаллын талаар та бүхэнд дараах зөвлөгөөг өгч байна.

Хөдөлмөрийн маргааныг ганцаарчилсан болон хамтын маргаан хэмээн 2 ангилдаг. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэдэг нь Хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ. Ийм төрлийн маргааны оролцогч талууд нь хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулж байгаа ажилтан, ажилтны цөөнх байдаг төдийгүй тодорхой нэг ажилтны хөдөлмөрийг зохицуулагч хөдөлмөрийн гэрээ болон зарим тохиолдолд Хөдөлмөрийн хууль, бусад эрх зүйн актыг хэрэглэх асуудлаар үүсдгээрээ онцлогтой.

Хөдөлмөрийн хамтын маргаан гэдэг нь хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэнд хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүү юм. Ийм төрлийн маргааны оролцогч нь хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэнд хяналт тавих явцад ажилтны хамт олны нийгэм эдийн засгийн нөхцөл, ахуй хангамжийг тогтоох, өөрчлөх асуудлаар тодорхой шаардлага гаргаж байгаа ажилтан хамт олон буюу тэдний төлөөлөл болох үйлдвэрчний эвлэл байдаг.

Харъяаллын хувьд ганцаарчилсан маргаан болон хамтын маргаан нь өөр өөр байдаг. Иргэд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаар хэрэв хөдөлмөрийн хамтын маргаан бол эвлэрүүлэн зуучлах хэлбэр буюу зуучлагчийн туслалцаатайгаар эсвэл хөдөлмөрийн арбитрт хандаж маргааныг шийдвэрлүүлнэ. Харин хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан бол Хөдөлмөрийн хуулиар тогтоосон харъяаллын дагуу шүүх болон хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлнэ.

Ийнхүү харъяалах байгууллагад хандаж, маргааныг шийдвэрлүүлэхдээ иргэн та:

    * Ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор,
    * Бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор,
    * ХМТКомиссоос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тус тус холбогдох байгууллагад хандах эрхтэй болохыг Хүний Эрхийн Үндэсний Комисс зөвлөж байна.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
Өндөр үнэлэмжтэй хүний нөөц болох зөвлөмж: Өөрийгөө сонсож мэргэжлээ сонго | Сонгосон мэргэжлээ илүү өнгө оруул, байнга зүлгэ!
- 2022 / 05 / 21
Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
- 2022 / 02 / 08
-2021 / 07 / 19
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
-2020 / 02 / 16
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.
-2020 / 02 / 14
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.
HR Фото