- 2011 / 03 / 23
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ЭРХ (L1)
Иргэдийн өргөдөл, гомдлоо өгөх төрийн байгууллага гэдэгт
Иргэдээс улс нийгмийн ач холбогдолтой аливаа асуудлаар төрийн
байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хандаж байгааг өргөдөл гэж
нэрлэдэг бөгөөд тэр нь санал, хүсэлт, мэдээлэл, мэдэгдэл, шаардлага
зэрэг аль ч хэлбэртэй байж болно.
Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа иргэний хууль
ёсны эрх, эрх чөлөө, бусад ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж уг
шийдвэр буюу үйл ажиллагааг өөрчлүүлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр
гаргасан хүсэлтийг гомдол гэж нэрлэдэг.
Өргөдөл гомдлоо бичгээр гаргаж байгаа иргэн өөрийн мэдүүлж байгаа
зүйлээ туйлын тодорхой бөгөөд аль болох товчоор бичиж, тэр бүгдийн эх
сурвалжийг заасан байхаас гадна өөрийн нэр, хаягийг тодорхой бичсэн байх
ёстой. Хэн бичиж байгаа нь мэдэгдэхгүй, харилцах хаяггүй /нэргүй/
өргөдөл гомдлыг төрийн байгууллага, албан тушаалтан шалгаж шийдвэрлэх
үүрэггүй.
Иргэд бусдыг зориуд санаатай гүтгэсэн, үймээн самуун дэгдээх буюу
танхайн сэдэлтээр худал мэдээлэл өгсөнөөс бусад тохиолдолд төрийн
байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргасныхаа төлөө ямар нэг
хэлбэрийн хариуцлага хүлээх учиргүй.
Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан байгууллага, албан
тушаалтан уг асуудлыг заавал хуульд заасан журмын дагуу шалгаж бодитой
шийдвэрлэж, зохих хугацаанд нь хариу өгөх үүрэгтэй.
Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх асуудлууд хуулиар зохицуулагддаг юм.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ
ХУВИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ХУУЛЬЧ, ДОКТОР (Sc), ПРОФЕССОР Г.СОВД
|
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
|
Сэтгэгдэл бичих

-2021 / 07 / 19
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.

-2020 / 02 / 16
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.

-2020 / 02 / 14
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.