HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM- Сургалт хөгжил
- 2011 / 03 / 29
ХЭЛЭЛЦЭЭРТ АМЖИЛТ АВЧРАХ АЛХАМ
Та хэрэв хэлэлцээр хийх урлагт суралцаж чадвал түншүүдээсээ, банкны төлөөлөгчдөөс, компаний эрхэм "босс"-уудаас, засаг захиргааны хүмүүсээс давж гарахад хялбар. Амжилтанд хүрч болохуйц сэдэвт мөнгө санхүү, ажил үйлчилгээ явуулах байр, бие даан ажиллах, асуудлыг газар дээр нь шийдэх гээд таны түмэн зүйлийн хэрэгцээг хангахад орших буюу бусад хэлбэрүүд ч байж болно. Иймд хамгийн үр шимээ өгч чадахуйц зорилгод хүрэхийн тулд чармайн суралцах хэрэгтэй. Аливаа хэлэлцээрийг "хэн нэгэн" этгээдтэй явуулахад үндсэн гурван хүчин зүйлийг зайлшгүй бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
1.    Мэдээлэл. Эсрэг тал чинь аль хэдийнээ таны талаар болон таны үйл хэргийн зорилгын тухай таны баримтжуулсан мэдээллээс илүү ихийг мэдэж байдаг.
2.    Цаг хугацаа. Эсрэг тал чинь таныг албадан ажиллуулах хүрээнд багтааж, зохион байгуулалтын болон түр зуурын хязгаарлалтыг туршдаггүй.
З.Нөлөө. Эсрэг тал чинь танаас дутахааргүй нэлээд илүү хэмжээтэй ч байж магадгүй. Нөлөөлөх гэдэг бол удирдах үйл ажиллагааг нь хянаж чадах хүчирхэг зэвсэг юм. Аливаа тохиолдолд өөрийгөө бүрэн ойлгох үндсэн дээр нөлөөтэй чадвар байна уу, үгүй юу гэдгээ тодорхойлж болдог юм. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө хүч чадвар, чадал чансаандаа үнэхээр итгэлтэй байж чадвал төдий чинээ санасан хүслээ ямар нэгэн хэмжээгээр биелүүлэх найдвартай, хувийн амьдралыг харилцаа холбоогүйгээр ялангуяа утасгүйгээр төсөөлшгүй. Утас гадаад үзэмжээрээ авсаархан, гоёмсог гэм хоргүй мэт харагдана. Үнэн хэрэг дээрээ хичнээн уршиг төвөг тарьж "ноцтой алдаа" гаргаж ч магадгүй. Утас эдийн засгийн хүчирхэг зэвсэг.
    Утас оролцсон хэлэлцээрээс мөнгийг хэр чинээгээрээ уудалж ч болно. Утасны чичирхийлэх чимээг хүн бүрийн сонорт хүргэхдээ юуны түрүүнд хэн утасдаж байгаа бол гэж сониучирхах бодлыг аяндаа төрүүлдэг. Иймд утасны ярианд анхаарал болгоомжтой хандах нь онцгой хэрэг болох биз дээ.
    Утсаар ярих хэлэлцээрийн давуу чанар
1.    Харилцан ойлголцохгүй байх бололцоо олгодог.
Бид нар хүний нүүр царайны хувирлыг ажин харж, ширтэн сууж байж харилцан ойлголцох бүрэн боломж нээгддэг. Гэтэл утсаар ярьж байгаа хүнд ярианы хандлагыг зөөлрүүлэх нэлээдгүй төвөгтэйг хэн бүхэн мэдэх билээ. Харин утасны андаасаа өнгөцхөн ч гэсэн нүүр тулан уулзаагүй ч ярилцагчаа харахгүйгээр тухайн байдлыг өөрийнхөөрөө тусгаж авдаг. Ярилцагчдын дуу хоолойны өнгө аясыг ярьж мэдэрч алдааг олж болно. Мэхлэх өнгийг илрүүлж болох бөгөөд энэ таньд амархан юм шиг санагдах биз ээ.
2.    Үгүй гэж татгалзан хэлэх шиг хялбар зүйл утасны ярианд л мэдрэгддэг.
Утасны харилцагчид бие биедээ үгүй гэж татгалзах нь тийм ч бэрх биш үү. Жишээ нь танаас тусламж гуйсан тохиолдолд таны зүгээс:
    - Уучлаарай би маш их ажилтай байна. Дараа зав гарахаар утасдъя гэж хариулахад харилцагч чинь яаж ч чадахгүй. Нэгэнтээ өөрийн биеэр нүүр тулж уулзаагүй юм чинь төвөг учрахгүй. Хэн нэгэн зочин урилгагүй ирчихээд таны оффисын босгон дээрээс түгдрэлгүй дуржигнуулан:
    - Ашгүй дээ. Чамайг ажил дээрээ байхад овоо тааралддаг нь чи л туслахгүй бол хэцүүдлээ гээд олон таван юм яриад эхлэхээр хичнээн төвөгтэй байдгийг хүн бүхэн бэрхшээдэг билээ. Ажил хэргийн амин чухал уулзалтын тааламжтай төгсгөлд нь хувь хүнээсээ хамааралтай. Албан захидал бичиг баримтаар дамжуулах болон утсаар ярилцах тохиолдолд биечлэн уулзаж ярилцах үедээ аливаа ажил хэргийг итгүүлдэг шиг амжилт олохгүй. Хэрэв та ямар нэгэн амжилтанд хүрье гэж хүсвэл шуудан болон утсан харилцаанд тэгтлээ бүү итгэ. Бүх уулзалтын цагийг урьдчилан зохицуулж, хэлэлцээрийг тогтсон нарийн горим хугацааны дагуу гүйцэтгэ.
З. Утсаар ярьсан ярианы өрнөлт нь түргэн хугацаанд явагддаг.
Утсаар ярих үеэр хэлэлцээр хийх үеэр болдог шиг дэглэм баримтлах албагүй, олон үгтэй яриа дэлгэх шаардлагагүй, цай кофе бэлтгэх, дайлж цайлах гээд хөл алдах явдал гардаггүйгээр онцлог давуу талтай.
4. Өрсөлдөх чадвар шаардлагатай.
Утасны яриа нь харьцангуй түргэн хугацаанд болж өнгөрөх тул мэдээлэл солилцох бололцоог тэр бүр олгодоггүй, туршлага солилцон хоёр талаасаа хэрэгцээгээ бүрэн хангалттай дүгнэж амждаггүй.
5. Илүү аз туршилт шаардагддаг.
Утсаар харилцсаны дараа харилцуураа тавих хором агшинд өөрсдийгөө, нэг тал нь ялсанд нөгөө тал нь ялагдсанд тооцдог. Үйл явцын өрнөлтийн үед шийдвэр гаргах хангалттай цагийн нөөц үгүй тал нь ялагдалд эрсдэж өртдөг. Харин илүү тэвчээртэй талыг ялалт тосч авдаг. Хэрэв та ямар нэгэн юм хийхээ төдийлөн сайн мэдэхгүй бол оновчтой хугацааг тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Аяндаа цаг хугацааны урсгал үйл хэрэгт чинь тусалж ямар аргаар хийхийг чинь заагаад өгнө. Хүчтэй талд байнга үлдэхийг хүсвэл үйл явдлын өрнөлтийг түргэвчлэхийг эрмэлзэж ажилла.
б. Эхэнд нь утасдахыг ямагт хичээ.
Хүмүүс янз бүрийн шалтаг шалтгаанаар утасддаг. Зарим нь ямар ч зорилгогүй "хий дэмий л" утасддаг. Туршлагатай бизнесменд утас гэдэг энэ эрхэм хамгаалах хэрэгсэл ч, довтлох хэрэгсэл ч болон хувирдаг. Үргэлж утасны яриаг санаачлагч тал хождог. Хэрэв та бэлтгэлтэй биш байхад танд утсаар яриа дэлгэвэл
    - Уучлаарай би одоо завгүй байна. Зав гарвал өөрөө утасдая гээд хэзээ тохиромжтойг асууж санаачлагыг гартаа ав. Орчин үед техник улам хурдацтай хөгжиж хэцүү байдалд оруулдаг утасны ярианаас сэрэмжлүүлж танд тусалж эхэлснээр ийм автомат аппарат ажлыг улам бүр хөнгөвчилж өгөх бололцоог бидэнд бэлэглэж байгаа нь юутай тааламжтай хэрэг вэ? Эцэст нь дахин танд сануулахад хэрэв утсаар ярьж байхад ашиггүй, сэтгэлд таатай бус өнгө аяс илэрвэл аятайхан хурдан яриаг дуусгахад бэлэн байх хэрэгтэй. Өөрөө ярьж байх тохиолдолд яриаг таслахыг хичээ. Утсаа тавь. Үл хүндэтгэсэн тохиолдол гаргахгүй байхыг эрмэлз.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 30
21-р зууныг манлайлан авч явах өв тэгш иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим” чухал юм.
Сургалтын үйл ажиллагааг удирдах үйл явц нь түүний хэрэгцээг тодорхойлохоос эхэлдэг. Сургалтын хөтөлбөр нь 3 үндсэн үе шаттай байдаг.
- 2023 / 02 / 15
Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. Ингэхэд ер нь энэхүү аргын учир утга юунд оршиж байна вэ? Товчоор хариулахад коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог.
- 2022 / 08 / 27
-2022 / 05 / 19
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
-2022 / 05 / 11
Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.
-2022 / 04 / 12
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.
HR Фото