- 2011 / 07 / 10
Борлуулалт нь "өөрийгөө борлуулсанаар" эхэлнэ
Дараагийн чухал анхаарах ёстой зүйл бол хүн өөрийгөө зөв танилцуулах ёстой. Чи сайхан хувцастай, "Эрмес"-ийн зангиатай байж болно, гэхдээ чи яг хэн юм бэ? Токиод би Лондонгийн бирж дээр эхний 10-т ордог байсан компанийг төлөөлж өөрийгөө танилцуулдаг байхдаа: "Hello, Tanaka-san, my name is Amar, I am the consultant at Hays, we are the top team of Finance Recruiters in town having access to all types of jobs. Job opportunities at the top Fortune 500 go through my table, thank you for listening, now the purpose of my meeting is..." (Сайн байна уу, Танака гуай, би энэ хотын шилдэг санхүүгийн ажлын байрны консалтингийн баг болох Хэйзийг төлөөлж байгаа юм. Бид бүх төрлийн ажлын байрыг санал болгож чаддаг бөгөөд Токиод үйл ажиллагаа явуулж байгаа "Fortune 500"-д багтдаг компаниудын ажлын байрууд манай ширээгээр дамжин нээлттэй болдог юм). Энэ одоо юун онгироо Монгол нөхөр гараад ирэв ээ гэж зарим нэг нь боддог байсан байх, надад тэд миний тухай юу боддог байсан нь хамаагүй. Хамгийн гол юм нь:
Нэгдүгээрт. Би худлаа яриагүй, бид үнэхээр салбартаа Токиогийн шилдэг баг нь байсан. Токио даяар дэлхийн санхүүгийн хямрал гээд бидний олон нэр хүндтэй том өрсөлдөгч нар хаалгаа барьж эхэлсэн бол бидний хувьд компаний түүхэн дэх хамгийн ашигтай борлуулалт байв.
Хоёрдугаарт. Би үнэхээр л Goldman Sachs, Prudential, Credit Suisse, Morgan Stanley, Citibank, Lehman Brothers (бутрахаас нь өмнө), Societe Generale Asset Management, Societe Generale Securities болон бусад томууд руу хүмүүсийг амжилттайгаар зуучилдаг байсан нь ч үнэн.
Өрсөлдөөнтөй зах зээлд юм аа заръя, ажлаа бүтээе гэвэл өөрийгөө зөв танилцуул. Энэ нь шинэ юм биш, натурал шүү дээ. Дээр нэг эгч над дээр ирснээ: Сайн байна уу миний дүү, эгч нь энэ хажуу талын түц ажиллуулдаг юм аа, эгч дээ нэг хайрцагийг дээш нь тавиад өгөөч гэлээ. Эгч хүртэл надаар хүсч байгаа юм аа хийлгэхийн тулд зөв харьцаж өөрийгөө эхэлж танилцуулж байгаа биз?
Ц.Амарсанаа
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих
-2022 / 05 / 19
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
-2022 / 05 / 11
Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.
-2022 / 04 / 12
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.