- 2011 / 09 / 16
Recommendation Letter буюу тодорхойлолт бичих нь
Тодорхойлолт бичихэд юуг анхаарах вэ?
Сайн тодорхойлолт бичих нь таныг өргөдөл гаргахад маш их нөлөө үзүүлэх бөгөөд таныг сайн тодорхойлж бичих хүнийг олж тодорхойлолт бичүүлэх нь их чухал юм. Мөн түүнчлэн таныг маш сайн мэдэх хэн нэгнийг олж хувь хүн гэсэн утгаар нь хандаж тодорхойлолт бичүүлэх нь чухал байдаг. Хэрэв та шинэ ажилд орохоор тодорхойлолт авах хүсэлтэй бол одоогийн ажиллаж байгаа компаниасаа тодорхойлолт авахад л хангалттай. Одоогийн байдлаар ажилгүй байгаа бол урьд нь ажиллаж байсан компаниасаа тодорхойлолт аваарай.
Тодорхойлолт авахдаа цагийг нь тулгаж биш материал өгөх цагаасаа түрүүлж авсан нь дээр байдаг. Хэрвээ та их, дээд сургуульд материалаа бүрдүүлж өгөх гэж байгаа бол багш/профессороос тодорхойлолт авах хугацаагаа 1 сарын өмнө авахаар тооцоолоорой. Хэрвээ ажилд орох тодорхойлолт захиа авах гэж байгаа бол өмнөх ажлаас гарах хугацаагаа бодолцох хэрэгтэй.
Тодорхойлолт гаргаж өгөх хүндээ өөрийн гаргасан амжилт болон намтараа тодорхой гаргаж өгөх хэрэгтэй. Мөн түүнчлэн өөрийн ирээдүйн зорилго, өөрийн давуу тал, ажлын туршлага гэх мэт бусад зүйлсийг нэмж өгөх хэрэгтэй. Таны өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой гэдгийг анхаараарай.
Та тодорхойлолтоо дугтуйнд хийлгэж тамга даруулж аваарай. Хэрвээ тодорхойлолт бичих зааварчилгаа өгөгдсөн бол үүнийг тодорхойлолт гаргаж өгөхдөө хавсаргах хэрэгтэй.
Тодорхойлолт хүлээж авсны дараа тодорхойлолт гаргаж өгсөн хүнд хариу талархлын захиа бичихээ мартуузай. Мөн түүнчлэн утсаар ярьж талархлаа илэрхийлээрэй.
Бичих заавар:
1. Эхний догол мөрөнд оюутан/ажилтантай ямар холбоотой, хэр удаан хугацаанд оюутан/ ажилчныг мэдэх, мөн та тухайн албан тушаалд хэр хугацаанд ажиллаж байгаа болон өөрийн тухай нэмэлт мэдээлэл бичих,
2. Хоёрдох догол мөрөнд оюутан/ажилтаны чадвар болон онцлог чанарын тухай голдуу бичих,
3. Гурав, дөрөвдөх догол мөрөнд оюутан/ажилтаны чадвар болон онцлог чанарыг нь жишээ авч, хүртэж байсан шагнал, оролцож байсан үйл ажиллагаа зэргийг нь дурдан бичих,
4. Эцсийн догол мөрөнд оюутан/ажилтаны талаарх нэмэлт мэдээлэл болон сайн оюутан/ажилтан байж чадна гэх зэргийг дурдах. Түүнчлэн, та яагаад тухайн оюутан/ажилтанг тухайн сургууль, ажлын байранд тохиромжтойг дурдан бичиж болно.
Хамгийн сүүлд та өөрийн холбоо барих утас, и-мэйл хаягийг бичиж өгөөд холбоо барьхад дуртай байгаагаа илэрхийлээрэй.
Жишээ:
562 Banquest Street
Fair Valley, AL 81356
September 28, 2004
To Whom It May Concern:
It is with great pleasure that I am recommending Rose Berdinger to you. I am the Head Sales Manager at Vacuums Plus and Rose has been under my supervision from November of 2000 to August of 2004 as a saleswoman.
Rose would be a great asset to any company. She is one of the brightest employees that I have ever had. She also has a great drive and passion for her work.
Rose is such a quick learner. Within her first two weeks at Vacuums Plus she had learned all the product names, their features, and how they work. It normally takes a new employee at least two months to get familiar with all the products that we sell.
Rose's drive has led her to great success at Vacuums Plus. She has had the honor of receiving the "Top Sales Person of the Month Award" ten times in her last year at Vacuums Plus, which is a feat that no employee has ever achieved here before.
I believe that Rose Berdinger will be an excellent fit for your company. Rose has been nothing short of an exemplary employee. If you have any further questions, feel free to contact me at (555) 555-555 and I'll be happy to answer any questions you have.
Sincerely,
Signature
Peter Ziggad
Head Sales Manager
|
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
|
Сэтгэгдэл бичих

-2021 / 07 / 19
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.

-2020 / 02 / 16
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тогтоох загварыг доор үзүүлэв. Ямар нэг хүчин зүйлийг харгалзан амралтын хугацааг уртасгах нь зүйтэй гэж үзвэл түүндээ нийцүүлэн амралтын хугацааг тогтоох аргачлалыг өөрчилж болно. Гэхдээ уг аргачлал нь ялгаварлан үзсэн бус ажилтан бүрийн амралтыг тооцох нийтлэг аргачлал байна. Хэрэв энэ бодлогод томоохон өөрчлөлт хийх шаардлагтай бол хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй.

-2020 / 02 / 14
Баярын өдрүүдэд ажилтныг амраах тухай компанийн журмын загвар. Баярын өдрүүдэд ажилтан цалинтай амарч, уг өдрүүдийг ажилтны нийт ажилласан хугацаанд оруулан тооцох нийтлэг журам байдаг. Доор дурдсан журамд Чөлөөт Баяр буюу жилд 2 өдөр нэмж амраах боломж олгох талаар санал болгосон. Хэрэв та Чөлөөт Баяр олгохыг хүсэхгүй бол уг заалтыг хасна. Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон өөрчлөлт хийхийг хүсч байвал хуулийн мэргэжилтнээр хянуулах нь зүйтэй. Ажил олгогч нарын ирүүлсэн нийтлэг баярын жагсаалтыг мөн багтаасан.