Хүмүүсийг гадаад орчинтойгоо харилцах шинж чанараар ерөнхийд нь – эсктраверт болон интроверт, мөн сэтгэл хөдлөлийн шинж чанараар нь – өндөр болон нам нейротизмтэй гэж ангилж авч үздэг.
• Экстраверт, интроверт
Экстраверт – гадаад орчин түүнд илүү сонин,
Интроверт – дотоод орчиндоо амьдрах дуртай хүн.
Та ямар шинжийн хүн бэ?
Экстраверт
- Нийтэч,
анхаарал голдуу гадаад орчинруу чиглэсэн,
- Идэвх
санаачлагтай, азаа үзэх, аз турших дуртай,
- Хүмүүстэй
ний нуугүй, илэн далангүй харилцдаг,
- Амархан
танилцаж, мөн амархан салдаг,
- Бусдын үзэл
бодлыг байнга харгалзан үздэг,
- Хамт олонд
сайн ажилладаг.
Интроверт
- Өөрийн
дотоод орчинд хандсан,
- Танихгүй
хүмүүстэй холбоо тогтоох сонирхолгүй тул найз нөхөд цөөнтэй,
- Нам гүм
орчинд байх дуртай, мэдээллийн хэт их ачааллаас зугтаадаг,
- Бодлогоширон
гиюүрэх талтай, дуугай,
- Гэнэтийн,
төлөвлөгдөөгүй үйл явдалд дургүй,
- Бие дааж
ганцаараа ажиллахдаа сайн.
Экстраверт шинжтэй байх сайн, интроверт бол муу
гэж бодож андуурч болохгүй.
Экстраверт хүмүүс олон сайн талтай боловч, сул тал
бас олон : тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй, эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхидог,
харилцаанд тогтвортой бус, өнгөц хийсвэр байх хандлагатай.
Интроверт хүмүүсийн сайн тал бол: эхэлсэн ажлынхаа
эцсийг нь үздэг, аливаад ул суурьтай нухацтай ханддаг, хоосон чалчих дургүй.
• Нам болон өндөр нейротизм
Өндөр нейротизмтой хүмүүс: сэтгэлийн хөдөлгөөнтэй,
огцом түргэн ууртай, гар нүүрний хөдөлгөөн ихтэй, хэтэрхий гомдомтгой, шинэ
нөхцөл байдалд дасахдаа удаан.
Нам нейротизмтой хүмүүс: сэтгэлийн хөдөлгөөн
тогтуун, өөрийн үнэлэлт дээгүүр, стресст орох нь бага, хүсэл сонирхол,
харилцаанд тогтвортой.
Энэхүү хоёр шинжийг агуулсан хүмүүс мөн л өөрийн
гэсэн сайн, сул талтай.
Өндөр нейротизмтой хүмүүс: тусч, бусдыг өрөвдөх
хандлагатай. Ийм хүнийг хийл хөгжимтэй зүйрлэж болох юм- хөнгхөн хүрэхэд
уянгалаг аялгуу гарна.
Нам нейротизмтой хүмүүс: ихэнхи тохиолдолд бүдүүн
баараг, хүйтэндүү хүмүүс байдаг. Ийм хүнийг бөмбөртэй зүйрлэдэг, далд утга
санаа ойлгодоггүй, ийм хүмүүс шулуухан, хүчтэй харьцаанд дуртай. Гэхдээ нөгөө
талаас ажиллах чадвар өндөр, хүнд нөхцөлд тэсвэр тэвчээртэй.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |