САЙН МЕНЕЖЕРИЙН МЭДВЭЛ 8 ЗОХИХ ЗҮЙЛС
1. Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож, сонсдог байх.Хамтран ажилж байгаа хүмүүстэйгээ юуны тухай , ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тухайн хүнийг өөртөө татаж ажил хэргээ явуулах бас нэгэн хүчин зүйл. џрьж байгаа хүнийхээ үнэ хүндтэйг ухамсарлаж буйгаа цаг ямагт итгүүлж, түүний үгийг сонсож чаддаг чадвар.товчихноор бол бусдын санаа бодол, хүсэл эрмэлзэлд хүндэтгэлтэй ханддаг чанар.
2. Бусдад үлгэр, дууриал үзүүлж чаддаг байх.Менежер хүн бусдын нүдэнд үргэлж ил тод байдаг. Түүний биеэ авч явж байгаа байдал хувцаслалт , хүнтэй харилцаж байгаа байдал, зарчим ч эсэх, ажилдаа хэр нягт нямбай. Хандаж байгаа, цаг баримталдаг эсэхийг нь хамт ажилдаг хүмүүсээс гадна хөндлөнгийн хүмүүс ч гэсэн ажиглан харж байдагу.
3. өөрийн бурууг хүлээн зөвшөөрч залруулж чаддаг байх. Хэрвэ таны буруу бол тэр дор нь алдаагаа хүлээх хэрэгтэй. Энэ арга нь ур дүнтэй бөгөөд зөрим тохиолдолд буруутайгаа хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хамгаалахаасаа хамаагүй илүү тааламжтай байдаг.та алдаагаа ухамсарлан түүнийгээ засаж чадсанаар таныг бусад хүн үнэлэх болно.
4. Эрхэлж байгаа ажилтайгаа холбогдох шаардлагатай зүйлийг мэддэг байх. Шинэ мэдээ мэдээлэлийг тогтмол авч, мэдээлэлээс хоцрохгүй байх, өөрийн хийж байгаа ажил, ажилаж байгаа салбартаа хуулийн онолын болон прагтик мэдлэгтэй байх.
5. Гадаад хэлний мэдлэгтэй байх Менежер хүн гадаадын зочид төлөөлөгчидтэй орчуулагч ашиглаж болох боловч энэ нь мөнгө үрсэн хэрэг болох нь хэнд ч ойлгомжтой . иймээс гадаад хэлний мэдлэгтэй байснаар мөнгөө хэмнээд зогсохгүй, мөн ажил хэрэг хамтран явуулж байгаа ажил хэргийн түншдээ ч үнэлэгдэх болно.
6. Инээмсэглэж бай. Хэрэв хүмүүс таньтай уулзахдаа сэтгэл ханамжтай байгаасай гэж хүсвэл та тэдэнтэй уулзахдаа баяр хөөрөөр илэрхийлж байх ёстой. Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг.
7. Задлан шинжлэх дүгнэлт хийх чадвартай байх. Та өөрийн захиргаанд байгаа албан тушаалтануудад ажил үүргийн хувиарлалтыг хэрхэн хувиарлана тэр чигээрээ таны ажил ургаштай байдаг.
8. Гүйцэтгэлийг хянан шалгаж чаддаг байх. Хэн юу хийснээр хөдөлмөрийг үнэлдэг өнөө үед хүний хөдөлмөрий сайтар үнэлж урамшуулж чаддаг байх нь зайлшгүй чухал.