HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM- Сургалт хөгжил
- 2020 / 02 / 22
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 5 алхам

Бүтээлч сэтгэлгээ

Хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд оновчтой хариу үйлдэл үзүүлэх, хурдтай шийдвэр гаргаж, орчиндоо дасан зохицоход бидний сэтгэх чадвар, сэтгэлгээний хэв шинж чухал үүрэгтэй. 

Бүтээлчээр сэтгэн шинэ сэдлүүд үүсгэсний үр дүнд дэлхий дээрхи бүх дэвшилттэй эд зүйлс, технологи, тээвэр холбоо гээд л тоо томшгүй олон зүйл бий болсон. Шинэ нээлт хийх шинийг санаачлах нь бүтээлч сэтгэлгээний үр дүн билээ. Тийм ч учраас энэ ертөнц бүх хүнийг бүтээлч сэтгэлгээтэй байхыг шаардах боллоо. 

Хүмүүс өөрсдийн амьдрал болон ажил хэргээ хөнгөн, аятайхан, аюулгүй, сонирхолтой болгохын тулд тасралтгүй шинэ шинэ зүйлийг бүтээсээр ирсэн бөгөөд үргэлжлүүлэн бүтээсээр байгаа билээ. Мэдээжийн бөгөөд илэрхий мэдэгдэхүйц шийд байхгүй үед та нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авах хүсэлгүй байгаа бол түүнийг шийдэх цоо шинэ шийдлийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэр шийдлийг бүтээлч шийдэл гэнэ.

Бүтээлч шийдэл нь бүтээлч сэтгэлгээний үр дүнд бий болдог. Тэгвэл тэрхүү бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 5 алхамыг та бүхэндээ хүргэж байна.

1.    Бүтээлч байна гэдэг зөвхөн хийхийн нэр биш. Та өөрийнхөө хүслээр хийсэн ямар нэгэн үйлдэлээ сана даа. Энэ нь бага зүйл ч байсан болно. Эргээд бодоход хүртэл та сэтгэл хангалуун байж чадаж байгаа биз. Яг ингэж сэтгэлээрээ аливаад хандана гэдэг бүтээлч байхын эхлэл юм. Хийж гүйцээх нь чухал биш чанартай хийх нь чухал. Бүтээлч чанар таныг сүүдэр мэт байнга дагдаг байх хэрэгтэй.

2.    Шинэ санаачлага бүрээ анзаарч харах. Бид өдөр тутмын жижиг, аар саархан зүйлүүдээс хүртэл агуу их санал санаачлагыг олж байдаг. Тэр бүрийгээ өөрөөсөө чагнаж анзаарч байх нь бүтээлч чанарын нэг хэлбэр юм.

3.    Өдөр бүтээлч үйлдэлийг хий. Давталт гэдэг өөрөө агуу ихийг агуулж байдаг зүйл. Нэг хийнэ, ахин хийнэ, мөн дахин хийнэ. Ингээд танд зуршил болон үлдэх болно. Мэдээж та хичээвэл шүү дэ. Өдөрт 15 хоромч болтугай бүтээлч үйлдэлд цагаа зарцуул.

4.    Өөрийгөө үнэлж, урамшуулах. Хүмүүсийн дунд олон буруу ойлголт байдгийн нэг нь бүтээлч гэдгийг зөвхөн урлагийн аливаа бүтээл хийх эсвэл томоохон үр дүнтэй үйлдийг хийхтэй зэрэгцүүлж ойлгодог. Үнэндээ бол аммтай хоол бэлтгэх, шинэ жор сэдэж олох, тэр байтугай гэрийхээ тавилгын байрлалыг шинэчлэн өөрчлөх нь бүтээлч байгаагийн нэг илрэл юм.

5.    Дотоод шүүмжлэлийг өөртөө хийх. Хувийн буюу дотоод ялалт гэдэг нийтийн ялалтаас үргэлж түрүүнд ирдэг жамтай. Та хийж байгаа үйлдэл, ажил  хөдөлмөртөө тэр байтугай олон нийтийн харилцаандаа хүртэл байнга дүгнэлт хийж бай. Өөрөө өөрийгөө хайр найргүй шүүмжил. Дутагдалаа ол, зас. Харин олны өмнө өөгүй, итгэлтэй харагд. Өөрийгөө хүндэлдэггүй хүн өөр хэнд ч үнэлэгдэггүйг сана.

Мэдээж хүн бүхний дотор унтаж буй эрч хүч, амжилт нуугдаж байдаг тул та түүнийгээ яг одоо сэрээгээрэй. АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

Эх сурвалж: HUMAN CAPITAL сэтгүүл www.mhri.mn


Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 5 алхам
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 30
21-р зууныг манлайлан авч явах өв тэгш иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим” чухал юм.
Сургалтын үйл ажиллагааг удирдах үйл явц нь түүний хэрэгцээг тодорхойлохоос эхэлдэг. Сургалтын хөтөлбөр нь 3 үндсэн үе шаттай байдаг.
- 2023 / 02 / 15
Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. Ингэхэд ер нь энэхүү аргын учир утга юунд оршиж байна вэ? Товчоор хариулахад коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог.
- 2022 / 08 / 27
-2022 / 05 / 19
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
-2022 / 05 / 11
Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.
-2022 / 04 / 12
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.
HR Фото