HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM - Судалгаа, тоон үзүүлэлтүүд
- 2021 / 05 / 01
ДАРГА чинь ТАНЫГ АЖЛАА ЭРТ ЭХЛЭХИЙГ ИЛҮҮД ҮЗДЭГ ҮҮ?
Та хэр их ажил амжуулж байгаа тань хамаагүй бөгөөд таныг оройтож ирснээр тань л дүгнэх юм. Энэ нь шудрага бус санагдаж байгаа биз, үгүй гэж үү? Судлаачид судалгааны үеэр “morning bias” гэх зүйлийг олж нээсэн байна.

Тэд 150 ахлах ажилтан нараас ажилтнуудаа гүйцэтгэлээр дүгнэхийг хүссэн аж. Ажилтнуудын ажлаа эхлэх цаг нь өглөөний 5:00 – 9.45 хооронд байжээ. Тэд ажлаа оройтож эхэлсэн хэдий ч эрт эхэлсэн ажилтнуудтай адил цагаар ажилласан байсан ч дарга нар нь эрт эхэлсэн ажилтнуудын гүйцэтгэлийг илүү өндрөөр үнэлж байгааг анзаарсан байна.

Хоёр дахь туршилтаар 141 их сургуулийн оюутнуудыг даргын дүрд тоглон зохиомол ажилтнуудын танилцуулгыг хянаж үзэхийг хүссэн бөгөөд үр дүн нь эхний туршилтай адил гарчээ.

“Хүмүүс эртэч шувуудыг илүү өндөр үнэлэх хандлагатай. Бэн Франклины ‘орондоо эрт орж эрт босох нь хүнийг эрүүл, хөрөнгөтэй бас ухаантай болгодог’ эсвэл Хятадын өдрийн төлөвлөгөөг өглөө гаргах ёстой гэх мэт афорисмууд хүмүүсийн дунд алдартай байгааг та бүхэн мэднэ шүү дээ” гэж судлаачид хэлж байв.

“Ажилтнуудын карьерыг хянаж байдаг менежрүүдийн нүдэнд оройтож ажилдаа ирдэг ажилтнуудыг үнэн ч шудрага бус, гүйцэтгэл муутай гэсэн хэвшмэл ойлголттой байдаг.”

Судлаачдын баг уян хатан ажлын байрны дадалыг хэрэгжүүлдэг байгуулагын ажилтнууд аль болох ажлын цагаа эрт эхлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. 

Мөн тэд энэхүү судалгааны үр дүн нь оройтож ажлаа эхэлдэг ажилтнуудын нийт гүйцэтгэлтэй хамааралгүй зүйлсүүдээр тэдний гүйцэтгэлийг дүгнэж буйг онцолсон байна.

#MHRI #HR101 #HRClubMongolia #HRMongolia #HRBlogMongolia

ДАРГА чинь ТАНЫГ АЖЛАА ЭРТ ЭХЛЭХИЙГ ИЛҮҮД ҮЗДЭГ ҮҮ?
Эвийг эртнээс Эрдмийг эхнээс нь ... Хүний нөөцийг эхнээс нь
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 10 / 20
Та хэр сайн "Хүний нөөцийн мэргэжилтэн" бэ? Аль ч салбарт тухайн мэргэжил, мэдлэгийг сайтар эзэмшсэн байхаас гадна тухайн салбарт ажиллах туршлага, зан төлвийн төлөвшлийг чухалчилж үздэг. Энэ удаад #HR101 "Хүний нөөцийн практик дэмжлэг"-н төслийн хүрээнд өөрийн түвшинг тодорхойлох ямар сорилыг танилцуулж байна. Танд амжилт хүсье.
Ажилтнуудыг хянах, гүйцэтгэлийг үнэлэх зэрэг чадваруудыг эзэмшүүлж, байгууллагын зорилгыг биелүүлэхэд нь хүний нөөцийн алба хамтрагчийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Үүний тулд хүний нөөцийн алба нэгдсэн уулзалт, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах шаардлагатай..
- 2022 / 03 / 08
“Карьер ахих боломжоор авьяастнуудыг татах нь” нийтлэл, тайланд ажил горилогчдын 74% нь шинэ ажилд орохдоо карьер ахих боломжийг маш чухал үзүүлэлт гэж үздэг гэж бичжээ. Мөн ихэнх байгууллагууд (78%) хилийн чанад дахь салбар руу томилогдохыг албан тушаал ахихтай адилтгаж үздэг байна.
- 2022 / 02 / 27
-2022 / 02 / 26
Эмэгтэйчүүдийг удирдах түвшний албан тушаалд томилох нь бага байна. Учир нь эмэгтэй, эрэгтэй ажилтны аль аль нь эрэгтэй удирдлагатай байхыг илүү дээр гэж үзсээр байна.
-2022 / 02 / 21
Бага ажиллаж, өндөр цалин авсанаар хүмүүсийн ажил, амьдралын тэнцвэртэй байдал бий болсон ч энэ нь тэднийг баярлуулаагүйг судалгаагаар тогтоожээ.
-2021 / 03 / 24
Ажилтнуудын 55% нь удирдлагаасаа “баярлалаа” гэх үг сонсох нь тэднийг сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг гэжээ. Сонирхолтой нь тэдний 28% нь бэлгийн карт эсвэл байгууллагын шагнал байсан ч олон нийтэд ажлаа сайн хийгдсэн гэж хүлээн зөвшөөрөгдөх нь тэднийг аз жаргалтай болгодог гэсэн байна.
HR Фото