HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM - Судалгаа, тоон үзүүлэлтүүд
- 2022 / 02 / 27
Мэргэжлийн ажилтнуудын ажлаас гарах шалтгаан нь албан тушаалын өсөлтгүй байдал

Фокус Азиа сонинд нийтлэгдсэн мэдээллээр Азийн улс орнуудад мэргэшсэн ажилтнуудын 80% нь албан тушаал дэвших (карьер ахих) боломжгүй байгаас болж ажлаа орхиж байна гэжээ. Ихэнх өндөр мэргэжилтэй ажилтнууд ажлын ярилцлагын үеэр ажил олгогчоос карьер ахих боломж байгаа эсэх талаар асуудаг гэнэ. 


Тус сонины “Карьер ахих боломжоор авьяастнуудыг татах нь” нийтлэл, тайланд ажил горилогчдын 74% нь шинэ ажилд орохдоо карьер ахих боломжийг маш чухал үзүүлэлт гэж үздэг гэж бичжээ. Мөн ихэнх байгууллагууд (78%) хилийн чанад дахь салбар руу томилогдохыг албан тушаал ахихтай адилтгаж үздэг байна.


Мэргэжлийн ажилтнуудын 54% ажил олгогч нь хэлсэндээ хүрч албан тушаал ахиулсан гэж хэлжээ. Судалгааг явуулсан Роберт Уолтерс “Ажлын байран дээр ажилтны шинэ ур чадвар, ажлын туршлага эзэмших хүсэл сонирхол өндөр байна” гэж хэлсэн байна. Энэ тайлангаас харахад шилдэг аяьяастнуудыг татах, тогтоон барих нь ажил олгогчдын хувьд гол асуудал хэвээр байна. Ажилтнуудын хувьд  албан тушаал ахих боломжийг чухалчилж үздэгийг ажил олгогчид хүлээн зөвшөөрсөнөөр энэ боломжийг хангаж өгөх шаардлагатай болж байна. Тиймээс албан тушаал ахих боломж олгодог, стратегийн хувьд зөв санаачилга гаргадаг байгууллагууд өндөр бүтээмжтэй ажилтнуудыг татаж, удаан хугацаагаар тогтвор суурьшилтай ажилуулж чадна.

Эх сурвалж: Монголын Хүний Нөөцийн Институт | #HumanCapital сэтгүүл

Мэргэжлийн ажилтнуудын ажлаас гарах шалтгаан нь албан тушаалын өсөлтгүй байдал
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 10 / 20
Та хэр сайн "Хүний нөөцийн мэргэжилтэн" бэ? Аль ч салбарт тухайн мэргэжил, мэдлэгийг сайтар эзэмшсэн байхаас гадна тухайн салбарт ажиллах туршлага, зан төлвийн төлөвшлийг чухалчилж үздэг. Энэ удаад #HR101 "Хүний нөөцийн практик дэмжлэг"-н төслийн хүрээнд өөрийн түвшинг тодорхойлох ямар сорилыг танилцуулж байна. Танд амжилт хүсье.
Ажилтнуудыг хянах, гүйцэтгэлийг үнэлэх зэрэг чадваруудыг эзэмшүүлж, байгууллагын зорилгыг биелүүлэхэд нь хүний нөөцийн алба хамтрагчийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Үүний тулд хүний нөөцийн алба нэгдсэн уулзалт, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах шаардлагатай..
- 2022 / 03 / 08
Эмэгтэйчүүдийг удирдах түвшний албан тушаалд томилох нь бага байна. Учир нь эмэгтэй, эрэгтэй ажилтны аль аль нь эрэгтэй удирдлагатай байхыг илүү дээр гэж үзсээр байна.
- 2022 / 02 / 26
-2022 / 02 / 21
Бага ажиллаж, өндөр цалин авсанаар хүмүүсийн ажил, амьдралын тэнцвэртэй байдал бий болсон ч энэ нь тэднийг баярлуулаагүйг судалгаагаар тогтоожээ.
-2021 / 05 / 01
Та хэр их ажил амжуулж байгаа тань хамаагүй бөгөөд таныг оройтож ирснээр тань л дүгнэх юм. Энэ нь шудрага бус санагдаж байгаа биз, үгүй гэж үү? Судлаачид судалгааны үеэр “morning bias” гэх зүйлийг олж нээсэн байна.
-2021 / 03 / 24
Ажилтнуудын 55% нь удирдлагаасаа “баярлалаа” гэх үг сонсох нь тэднийг сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг гэжээ. Сонирхолтой нь тэдний 28% нь бэлгийн карт эсвэл байгууллагын шагнал байсан ч олон нийтэд ажлаа сайн хийгдсэн гэж хүлээн зөвшөөрөгдөх нь тэднийг аз жаргалтай болгодог гэсэн байна.
HR Фото