Их Британд цөөн цагаар ажиллаж, өндөр цалин авсанаар хүмүүсийн ажил, амьдралын тэнцвэртэй байдал бий болсон ч энэ нь тэднийг баярлуулаагүйг судалгаагаар тогтоожээ. Рандштадын судалгаанд хамрагдсан Британийн ажилтнуудын 59% ажил амьдралын тэнцвэртэй байдалдаа сэтгэл хангалуун байна гэж хариулсан ба тэд долоо хоногт дунджаар 37 цаг 40 минут ажиллаж хангалттай сайн цалин авдаг байна. Харин Лондонд ажилладаг хүмүүс хамгийн олон цагаар буюу долоо хоногт дунджаар 38 цаг 24 минут ажилладагч тэдний 61% нь ажил, амьдралын тэнцвэртэй байдалдаа сэтгэл хангалуун байдаг гэж мэдэгдсэн байна. Хоёр мянган хүнээс судалгаа авч ажил, амьдралын тэнцвэртээ хамгийн их сэтгэл хангалуун байдаг ажил мэргэжлүүдийг тодорхойлсон байна. Үүнд:Хамгийн өндөр сэтгэл ханамжтай 94% - Үйлчилгээний ажил эрхэлдэг хүмүүс88% - Үл хөдлөхийн салбарынхан80% - Даатгалын салбарынхан80% - Зугаа цэнгэлийн салбарынхан47% - Санхүүгийн үйлчилгээний салбарынханЖагсаалтын хамгийн сүүлд 42%-иар нягтлан бодогчид орсон байна. Энэ нь тийм ч гайхаад байхаар зүйл биш юм.Рандштад компанийн захирал Марк Бүлл хэлэхдээ "Энэ судалгаа нь тэнцвэртэй байдлаа олохын тулд байга ажиллаж, их мөнгө олох нь чухал биш гэдгийг харууллаа. Тухайн ажилтан өөрийн сонирхолыг татах ажлыг олох нь гол асуудал бөгөөд үүнийг өргөн хүрээгаар харах хэрэгтэй. Энэ нь ажлын цаг болон цалин мөнгөө аваад сэтгэл ханамжтай байх тухай асуудал биш юм" гэж судалгааныхаа үр дүнг тодорхойлсон байна.
| Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |




