HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
HRM - Судалгаа, тоон үзүүлэлтүүд
- 2023 / 08 / 11
Американ Экспрессийн алдарт хар карт

 Дэлхий ертөнц тэр чигтээ цахим гүйлгээг илүүд үзэх болсон энэ цаг үед ховор үзэгддэг ч, хэн харсан төвөггүйхэн танидаг, тухайн хүнийхээ бэл бэлчин, нэр хүндийн илэрхийлэл болсон карт бий. Энэ бол мэдээж “The Black Card” буюу “Хар Карт”.

“Американ Экспресс” компаниас 1999 онд гаргасан Цэнтурион картыг хамгийн тансаг зэрэглэлийн карт гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч буй.

Одоо ч энэ картын нэр хүнд улам өссөөр байна.

Тодорхой хэлбэл, хип хопын алдарт реппэрүүдээс тэрбумтан плэйбой хүртэл Цэнтурион картын онцлогийг биширсээр байна. Гэхдээ Цэнтурион үүнийг кредит карт гэж нэрлэх нь тохиромжгүй юм. Учир нь, жилдээ зарлагын доод хэмжээ нь хамгийн багадаа 250 мянган ам.доллар байж энэ картыг эзэмших эрхтэй болдог. Нэг ёсондоо харилцагч Цэнтурион картын боломжит хэрэглэгчийн жагсаалтад орохын тулд таны одоо хэрэглэж буй “Американ Экспресс” картын жилийн зарлагын хэмжээ 250 мянган ам.доллар байх шаардлагатай юм.

Гэхдээ Цэнтурион карт нь зөвхөн урилгатай хэрэглэгчдэд олгогддог болохыг санахад илүүдэхгүй. Нөгөөтэйгүүр, дундаж Цэнтурион карт эзэмшигч нь 16,3 сая ам. долларын хөрөнгөтэй, жилийн өрхийн орлого нь 1,3 сая ам. доллар байдаг.

“Американ Экспресс” тодорхой шаардлагыг нийтэлдэггүй ч шинэхэн саятангууд ч шаардлагыг тэр бүр хангаж чаддаггүй байна.

Кредитийн асуудалгүй байх+ Кредитийн тайлан

Цэнтурион картанд зарлагын дээд хэмжээг заах боломжгүй учир урилгын эздийг тодруулахаас өмнө боломжит эздийн кредитийн өөгүй тайлан нэн чухал аж. Сэвгүй кредитийн тайлан, кредитийн оноо нь элит 800-н цар хүрээнд багтаж, дэлгэрэнгүй кредитийн түүхтэй байх нь таны урилга авах магадлалыг нэмэгдүүлэх ч дангаараа хангалтгүй билээ.

Цэнтурион картын ашиг тус

Цэнтурион картыг өөрийн болгоход маш хэцүү учир түүний ашиг тус нь мөн адилдэлхийн зэрэглэлийн нэр төртэйгөө эн тэнцүү байдаг. Ингээд Цэнтурион карт эзэмшигчдэд нээлттэй элит зэрэглэлийн ашиг тусаас цухасхан дурьдая.

7 хоногийн 24 цагийн турш хувийн консьержийн хөтөлбөр

Энэ жилийн хамгийн сонирхолтой тоглолтын эхний эгнээний билет хэрэгтэй байна уу? Ажлын бус цагаар өөрийн үйлчлүүлдэг тансаг зэрэглэлийн дэлгүүрээр үйлчлүүлмээр байна уу? Малдив руу онгоц түрээсэлж аялмаар байна уу?

Цэнтурионы хувийн консьержийн хөтөлбөрийн хүрээнд бүтэшгүй, үндэслэлгүй хүсэлт гэж байдаггүй.

Дэлхийн тэргүүлэгч зочид буудлуудад шууд/автоматаар дээд зэрэглэлийн статустай болдог


Цэнтурион карт эзэмшигчид Ritz Carlton, Mandarin Oriental Four Seasons зэрэг дээд зэрэглэлийн зочид буудлуудаар үйлчлүүлэхдээ автоматаар дээд зэрэглэлд ангилагддаг байна.Дэлхийн тэргүүлэгч автомашин түрээсийн байгууллагад гэхэд шууд/автоматаар дээд зэрэглэлийн статустай болдог байна.


Тухайлбал, Цэнтурион карт эзэмшигчид Hertz, Avis зэрэг дээд зэрэглэлийн автомашин түрээсийн байгууллагаар үйлчлүүлэхдээ шууд дээд зэрэглэлийн үйлчлүүлэгчдийн тоонд ордогаж. Мөн дэлхийн тэргүүлэгч авиа компаниар үйлчлүүлэхдээ шууд/автоматаар дээд зэрэглэлийн статустай болдог юм байна.


Хамгийн их дурьдагддаг урамшууллын тоонд түншийн билет, тогтмол аялагчийн хөтөлбөр зэрэг багтдаг ба эдгээр боломжийг Цэнтурион картын эзэн болсноор эдлэх боломжтой.Карт эзэмшигчид хэдэн сарын өмнөөс захиалгатай зоогийн газруудад хүлээж байгаад орох боломжтой. Цэнтурион карт эзэмшигчид Nobu, Smith &Wollensky, Per Se зэрэг тансаг зэрэглэлийн зоогийн газарт урьдчилан захиалалгүй үйлчлүүлэх боломжтой гэсэн яриа байдаг. Энэ нь ч үнэн. 


Картаар хийх зарлагын хязгаар тогтоодоггүй

Цэнтурион картын хамгийн цуутай хөнгөлөлтийн тоонд хязгаарлалтгүй зарлага хийх боломж орно. Сар бүр картаар хийсэн гүйлгээний төлбөрөө бүрэн төлж барагдуулах шаардлагатай ч үе үе карт эзэмшигчдийн хайр гамгүй зарлагын талаар яриа гардаг.Цэнтурион картын эздэд зориулсан хөтөлбөрүүд дунд автомашин худалдан авалтын хөтөлбөр, онгоц түрээсийн хямдралын хөтөлбөр зэрэг дэлхийн зэрэглэлийн хөнгөлөлтүүд багтсан байдаг.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

БАРИМТ №1: CENTURION КАРТЫГ АНОДЖУУЛЖ БЭХЖҮҮЛСЭН ТИТАНААР ХИЙДЭГ

БАРИМТ №2: БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ 7500$, ЖИЛИЙН ХУРААМЖ 2500$ БАЙДАГ

БАРИМТ №3: CENTURION КАРТЫГ ЗӨВХӨН ТУСГАЙ УРИЛГААР ОЛГОДОГ

БАРИМТ №4: НИЙТ CENTURION КАРТ ЭЗЭМШИГЧДИЙН 6% НЬ HYUNDAI МАРКИЙН МАШИНТАЙ

БАРИМТ №5: ХУВИЙН БОЛОН БИЗНЕСИЙН ГЭСЭН ХУВИЛБАРУУДТАЙ


ТЭД СОЛИОРСОН БАЙХ АА?! /ТЭД ЯАСАН ГЭНЭЭ?!/

Centurion карт эзэмшигчид нь дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүс байдаг бөгөөд тэдний хүсэл мөрөөдөл зөвхөн төсөөллөөр нь л хязгаарлагддаг.Centurion картыг ашиглан хийгдсэн асар өндөр үнийн дүнтэй гүйлгээ, худалдан авалтын тухай үлгэр домог яриа болон баримт бүртгэлүүд үлдсэн байдаг.

Виктор Швецки өөрийн Centurion картыг ашиглан хувийн онгоц худалдан авахдаа зарцуулсан мөнгөн дүн 52 сая ам. доллар. Энэ дүн нь Centurion картаар дамжин хийгдсэн хамгийн өндөр дүнтэй гүйлгээ гэгддэг.

Centurion картын эзэмшигч картаа ашиглан Bentley маркийн машиныг худалдан авахдаа зарцуулсан дүн. Үнэ ойролцоогоор: 300,000 доллар.

Centurion карт эзэмшигчийн консьерж Кевин Костнерийн Dances with Wolves кинонд тоглосон морийг хайж олон, Европ дахь худалдан авагчид нь хүргэж өгч байсан бүртгэл байдаг.

ЖИЛИЙН ХУРААМЖ

Дэлхийн өнцөг булан бүрт хүчээ авсаар буй шинэ хөгжиж буй зах зээлүүд, түүнээс үүдэн бий болох эд хөрөнгийн нөлөө болон Centurion картын нэр хүнд зэргээс шалтгаалан уг картыг дэлхийн хэд хэдэн оронд нийлүүлэх болсон байна. Улс орон бүрийн жилийн хураамж 2000 ам.доллараас 5450 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.

Дундаж Centurion карт эзэмшигч жилдээ 1.300.000 ам.доллараас илүү орлоготой байдаг. АНУ-д жилд дунджаар 1.000.000 ам.доллар буюу түүнээс дээш орлого олдог 400.000 орчим хувь хүн байдаг. 

АНУ-ын 314.000.000 хүн амын ердөө 0.1 хүрэхгүй хувь нь л онолын хувьд Centurion карт эзэмшигчээр бүртгүүлэх шаардлагыг хангах магадлалтай.

ЭХ СУРВАЛЖ: Үндэсний шуудан сонин – Дэлхийд ховор “Хар Карт”

Американ Экспрессийн алдарт хар карт
Туршлага судлах гадаад хөтөлбөрүүд | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 10 / 20
Та хэр сайн "Хүний нөөцийн мэргэжилтэн" бэ? Аль ч салбарт тухайн мэргэжил, мэдлэгийг сайтар эзэмшсэн байхаас гадна тухайн салбарт ажиллах туршлага, зан төлвийн төлөвшлийг чухалчилж үздэг. Энэ удаад #HR101 "Хүний нөөцийн практик дэмжлэг"-н төслийн хүрээнд өөрийн түвшинг тодорхойлох ямар сорилыг танилцуулж байна. Танд амжилт хүсье.
Ажилтнуудыг хянах, гүйцэтгэлийг үнэлэх зэрэг чадваруудыг эзэмшүүлж, байгууллагын зорилгыг биелүүлэхэд нь хүний нөөцийн алба хамтрагчийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Үүний тулд хүний нөөцийн алба нэгдсэн уулзалт, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах шаардлагатай..
- 2022 / 03 / 08
“Карьер ахих боломжоор авьяастнуудыг татах нь” нийтлэл, тайланд ажил горилогчдын 74% нь шинэ ажилд орохдоо карьер ахих боломжийг маш чухал үзүүлэлт гэж үздэг гэж бичжээ. Мөн ихэнх байгууллагууд (78%) хилийн чанад дахь салбар руу томилогдохыг албан тушаал ахихтай адилтгаж үздэг байна.
- 2022 / 02 / 27
-2022 / 02 / 26
Эмэгтэйчүүдийг удирдах түвшний албан тушаалд томилох нь бага байна. Учир нь эмэгтэй, эрэгтэй ажилтны аль аль нь эрэгтэй удирдлагатай байхыг илүү дээр гэж үзсээр байна.
-2022 / 02 / 21
Бага ажиллаж, өндөр цалин авсанаар хүмүүсийн ажил, амьдралын тэнцвэртэй байдал бий болсон ч энэ нь тэднийг баярлуулаагүйг судалгаагаар тогтоожээ.
-2021 / 05 / 01
Та хэр их ажил амжуулж байгаа тань хамаагүй бөгөөд таныг оройтож ирснээр тань л дүгнэх юм. Энэ нь шудрага бус санагдаж байгаа биз, үгүй гэж үү? Судлаачид судалгааны үеэр “morning bias” гэх зүйлийг олж нээсэн байна.
HR Фото