Хөтөлбөрийн хүрээнд МХНИ-ийн захирал Д. Бартанбаатар, БНСУ-ын Мёнжи их сургуулийн зочин профессор Ким Жи Юнг нар ирээдүйн манлайлал, хүний нөөцийн хөгжлийг уялдуулсан нэгдсэн сургалт, семинар зохион байгууллаа.
Хиймэл оюун ухаан, ур чадварын өөрчлөлт удирдагчийн үүргийг хэрхэн өөрчилж байгааг танилцуулав.
Самсунг, SK зэрэг компанийн жишээгээр ажилтны суралцахыг карьерын өсөлттэй холбох арга барилыг тайлбарлав.
Илтгэлүүдийн гол санаа нь технологийн өөрчлөлттэй зэрэгцэн хүний хөгжилд хөрөнгө оруулж, суралцах, турших, мэдлэгээ хуваалцах орчныг удирдлагын өдөр тутмын шийдвэрээр бүрдүүлэх явдал юм.
МХНИ олон улсын арга хэмжээнд зүгээр хурал сонсох хөтөлбөр зохион байгуулдаггүй. Хөгжингүй орны ижил төрлийн байгууллагуудтай эн зэрэгцэн, шилдэг зөвлөхүүдийг урьж, Монгол зөвлөхүүдийн үгийг сонсож, туршлага судалж, хандлагыг тодорхойлж, мэдлэг хуримтлуулан, бодит шийдэл олж буцахад хөтөлбөр чиглэлээ.
Оролцогчид дараах дөрвөн алхамт суралцахуйн туршлагыг нэг дор нэгтгэсэн сургалт хөгжлийн 20 цагийн хөтөлбөрт хамрагдлаа:
MHRI | Building HR Capability Since 2005
| Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |




