HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.68%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.43%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.95%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.89%
HR plus карт
-2011 / 04 / 13

Зангиа бол эр хүний өөрийгөө илэрхийлэх боломж, гол имидж юм. Зангиа нь зүүсэн эзнийхээ тухай ихийг өгүүлдэг тул үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтайгаа уулзаж буй, ямар ч түвшний ажил хэргийн асуудлыг шийдэж буй хүн зангиагаа сонгохдоо бодох ёстой. Тиймээс ихэнх эрчүүд зангиа худалдан авахдаа хэмжээ, өнгө, загварыг нь аль болох өөртөө тохируулан зөв сонгохыг хичээх хэрэгтэй. Зангиаг сонгох нь тийм ч амар ажил биш. Тарган биетэй хэрнээ нарийхан, дунд зэргийн биетэй атлаа өргөн зангиа зүүх нь төдийлөн сайхан харагдуулдаггүй. Мөн өндөр мөртлөө богино зангиа зүүх нь тухайн хүнийг нь сул дорой харагдуулдаг. Нэг өнгийн, даавуун материалтай зангиагаар гангардаг байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Орчин үед, шоотой, судалтай, хээтэй, торгомсог зангиагаар залуус "гоёх" болж.


-2011 / 04 / 13
Энэ нь компаний дүр төрхийг илтгэнэ. Компани нь өөрийн онцлогтой дизайн, өнгө, таних тэмдэг, бланк, тамга, сурталчилгааны хуудас зэргээр өөрийгөө илэрхийлдэг. Харин эдийн засгийн салбарт үйл ажиллагаа (хоолны газар, нийтийн тээвэр зэрэг) явуулдаг өөрөөр хэлбэл үйлчлэгчтэйгээ шууд харилцдаг газар нь өөрөө, байрныхаа дизайн, ажилтнуудын дүрэмт хувцас зэргээр өөрийгөө илэрхийлдэг. Компаниудын салбар болгон нь ижил дизайнтай энэ нь өөрийгөө таниулах тэмдэг нь юм. Жишээ нь тавилгын ****дэлгүүр нь сурталчилгаандаа хүртэл тус компанийн ажилтан болох дүрэмт хувцастай хүмүүсийн зургийг байрлуулсан байх жишээтэй.
Мөн байрладаг байшин, байр, өрөө зэргээ ижил дизайнтай болгож болно.


-2011 / 04 / 11
"Манайхны сэтгэлгээ огт шинэчлэгдэхгүй бай­на" гэх албаны хуурай үг хэн хүний амнаас цухал­зах нь бий. Ер нь ингэхэд сэтгэлгээний шинэчлэл гэж яг юу юм бэ. Бид яах ёстой юм бол оо. Сэтгэн бодох чадвараа нэмэг­дүүлэх хэрэг үү. Товч­хондоо хэлэхэд, элект­рон машин шиг болох уу. Ингээд бодо­хоор бас үгүй юм аа.
-2011 / 04 / 06
Саяхан болтол байгууллагын дүр төрх, соёлын талаар бага анхаардаг байв. Одоо эдгээр асуудалд хамгаас илүү анхаарал хандуулах болов. Байгууллагын доторх уур амьсгал, харилцааны түвшинг соёл хэмээн нэрлэнэ. Соёл байгууллагад ноёрхож байдаг зан заншил, хандлага, хүлээлтийг илэрхийлнэ. Нэгэнт бий болгосон өндөр хэмжээний соёл зан үйлийн хэв шинжид нийцүүлэн байгууллагын удирдлага хүмүүсийг ажилд элсүүлэн авах, тэднийг хамт олны гишүүн болгон хүмүүжүүлэх, нэгдмэл уур амьсгалыг бүрэлдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгууллагын тогтвортой жигд ажиллагааг хангаж байдаг.
   

-2011 / 04 / 01
Байгууллагын зөрөлдөөн нэг ажилтан буюу бүлгийн зорилготой холбоотой зан үйл нөгөө нэг ажилтан, бүлгийн зорилгод хүрэхийг зорьж буй зан үйлд саад болсны улмаас үүсдэг. Өмнөх үеийн судлаачид зөрөлдөөнийг зөвхөн сөрөг үр дагавартай, байгууллагын үйл ажиллагааны үзүүлэлтийг бууруулдаг гэж үздэг байлаа. Энэ байр сууринаас үзвэл зөрөлдөөн сул удирдлагын улмаас үүсдэг, түүнийг даруй шийдэх хэрэгтэй болно. Одоо энэ байр суурь өөрчлөгдөж, судлаачид зөрчил зөрөлдөөн байгууллагад үүслээ ч түүнийг зөв удирдаж чадвал байгууллагын хөгжилд эерэг нөлөө үзүүлж чадна гэж үзэж байна.
   


-2011 / 03 / 28
Нэрийн хуудас гэж юу юм бэ? Европ даяар XIX зууны эхэн үеэс баян язгууртнууд нэрийн хуудсыг түгээмэл хэрэглэх болж, нэг ёсны ёслолын нарийн дэг журам болгож ирсэн бөгөөд нэрийн хуудсыг илгээгчийн нэр хаягаас илүүтэй тэр хүний соёл, хүмүүжлийг илэрхийлэх, түүнийг нь дүгнэх хэрэгсэл болон бидний амьдралд чухал байр суурь эзлэх болжээ.


-2011 / 03 / 23
1. Хурал зөвлөлгөөний хэлбэрүүд
2. Хурлын бэлтгэл зохион байгуулалт
3. Хурал зөвлөлгөөний үе шатууд
4. Хурлын тэтдэглэл (протокол) хөтлөх
1. Хурал зөвлөлгөөний төрөл, хэлбэрүүд
    Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
    Хурлыг хэлэлдэж буй асуудлын агуулгаар нь гурван төрөлд хувааж болно. Үүнд:
Хурал-маргаан (бүлгийн хүмүүс тодорхой асуудлаар ямар байр суурьтай байгааг тодруулах зорилготой)
   
-2011 / 03 / 23
Байгууллага бол хүний олонлог, хөрөнгийн төвлөрөл юм. Хүн эсвэл хөрөнгө нэмэг­дэхийн хэрээр хэн нэгэн нь тэднийг бүртгэж, хариуцаж, хянаж, хамгаалж байх хэрэг­тэй болдог.Үүнээс үүдээд л нягтлан бодогч гэдэг хүний ажлын байрны тодорхойлолт үүссэн болов уу. Хэрвээ байгууллагад нягтлан бодогч, санхүүгийн ажилтан байхгүй бол хэдий хэмжээний орлого олж байгааг, зардал нь зөв бүртгэгдсэн эсэх, хөрөнгүүд нь хянагдаж байгаад итгэл үнэмшилтэй байхад хүндрэл гардаг. Зөвхөн өнгөрсөн үйл ажиллагааны мэдээллийг ху­римтлуулан бүртгэж, санхүү­гийн тайланг гаргах төдийх­нөөр нягтлан бодогчийн үүрэг, хариуцлагыг хязгаарлах нь тухайн байгууллагын хувьд өрсөлдөх чадварыг сулруул­даг. Улс орны хэмжээнд авч үзэхэд санхүүгийн боловсон хүчний ур чадвар, мэдлэг боловсролоос хамаарсан ур чадварын сульдалт, өрсөл­дөө­ний хомсдлыг бий болгож байна.
-2011 / 03 / 23
1. Өөртөө итгэлтэй зоригтой  байх ёстой (өөрийгөө ч мэддэг, ажлаа ч мэддэг)
2. Хүнийг хянахаасаа өмнө өөрийгөө сайн хянаж чаддаг байх ёстой.
3. Үнэнч шудрага байх ёстой (ямарч үед, ямарч байдалд байсан үнэнч шудрага)


HR Фото