HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
-2010 / 01 / 28
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот

Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
-2009 / 11 / 10
Нууц мэдээлэл ба худалдааны нууцын хулгай нь завшилт эсвэл ажиллагсдын бусад хууран мэхлэлтийн нэгэн адил таны бизнест хохиролтой байж болно. Дараах зөвлөмжүүдийн тусламжтайгаар өрсөлдөх давуу талуудаа хамгаал.

Цаас хэрчигчийг худалдан авч ашигла

Чухал эсвэл нууц бичиг баримтуудынхаа хувийг хаяхдаа болгоомжтой ханд. Эдгээрт санхүүгийн тайлангууд, саналууд, харилцагчийн мэдээлэл, тайлангууд, төлбөрийн баримт, тооцооны хуудсууд, нэхэмжлэлүүд зэрэг багтана. Эдгээр бичиг баримтуудыг зүгээр битгий хая. Эхлээд цаас хэрчигчээр хэрч. Уралгүйгээр хог руу хаях нь олон олон нууц зүйлсийг дэлгэх болно. Хэрэв та хогоо зохих ёсоор хаягүй бол эдгээр бичиг баримтууд буруу гарт орох эсвэл гудамжаар өрсөлдөгч нарын тань өмнүүр хийсч магадгүй юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн тагнуулчид хог хаягдлаас нууц мэдээлэл хайдаг гэгддэг. Цаасыг хэрчиж устгахыг компаний бодлого болгож өөрийн ажиллагсдаасаа бүх бичиг цаасаа ингэж устгахыг шаард.





-2009 / 10 / 11
Хөдөлмөрийн харилцаанд гардаг хамгийн их маргаантай асуудал нь ажилтан
ажлаасаа  халагдах  тэр  дундаа    хууль  бусаар  ажлаас  халагдах  явдал  байдаг.  Ажил
олгогчид хэдийгээр ажилтнуудыг “хуулийн дагуу” ажлаас  халж байгаа гэж үздэг боловч
ихэнх тохиолдолд энэ нь “хууль бус “ болох нь тогтоогддог. Тухайлбал, Хөдөлмөрийн
тухай хуульд заасан  үндэслэлээр ажлаас халах тушаалаа гаргахдаа  хуулийн уг заалттай
хамт хэрэглэгдэх заалтыг хэрэглээгүйгээс тэдний гаргасан тушаал нь буруу болдог.
Орон тооны цомхотгол, бүтцийн өөрчлөлтийн улмаас ажилтныг ажлаас халж
болох талаар бид өмнө үзсэн.
-2009 / 08 / 25
Хөдөлмөрийн гэрээг хэзээнээс дуусгавар болгож  байгаагаа календарын тодорхой хугацаатай холбон заах /эдлэх ёстой ээлжийн амралтыг нь урьдчилан тооцон, уг амралтаа биечлэн эдэлж дууссанаас хойш л ажил үүргээ зогсоох хугацааг сая тооцож тогтоосон байна,/ Тушаал гарсан огноо нь түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох өдөртэй давхцаж болохгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ дуусах өдрөөс өмнөх өдрүүдэд ажлыг хүлээлцэж дуусах өдрийг тооцож оруулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ дууссаны дараа ажил хүлээлцэж болохгүй. Ажилтнаас гэрээний хугацаа дууссан байхад ажил хүлээлцэж өгөхийг шаардах эрхгүй.
-2009 / 08 / 22
Асуулт: Цалин хөлс гэж юуг хэлэх вэ? Цалин хөлсний бvрэлдэхvvнд юу юу хамаарах вэ?
Хариулт: Хамгийн энгийнээр тайлбарлавал цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хvлээсэн vvргээ гvйцэтгэсний төлөө ажилтанд ажил олгогчоос мөнгөн хөлбэрээр олгож буй төлбөр юм. Цалин хөлсний бvрэлдэхvvнд vндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал зэрэг багтдаг.
-2009 / 07 / 07
-Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу?
-Тиймээ. Ажилтныг ажлаас халагдах vед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Vvнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох;
б/ ажилтнаас суутгал тооцох. Энэхvv 2 хэлбэрийг жишээгээр тайлбарлая. Vvнд:
-Ажлын 20 өдрийн ээлжийн амралт авах ажилтан 2000.7.1-2001.7.1-ний өдөр хvртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2000 оны 9 сард эдэлж, 11 дvгээр сард ажлаас халагдсан гэвэл тvvний амралт эдлэх ёстой 4 сарын хугацаанд (2001.7.1-2001.11.01 хvртэлх) ногдох 6.67 (20/12*4) хоногт тооцоог хийж, мөнгөн олговор олгоно.
-2009 / 07 / 01
THIS AGREEMENT made this __________ day, of ____________ 2XXX between XYZ, INC., a Delaware corporation with a place of business at [specify address] ("Employer"), and John Doe, residing at [specify address] ("Employee").
W I T N E S S E T H:  WHEREAS, the Employer desires to employ the Employee, and the Employee desires to be employed by the Employer, on the terms and conditions contained herein, NOW, THEREFORE, in consideration of the mutual covenants, conditions and agreements as hereinafter set forth, the parties agree as follows:
-2009 / 06 / 11
Энэхүү гэрээний зорилго нь ажил олгогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах, түүнтэй холбогдон гарах бусад харилцааг зохицуулахад оршино. Гэрээний зүйл нь ажил олгогчийн бизнесийн ашиг сонирхолд шууд ба шууд бус хамааралтай  компани түүний салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн аман ба бичгийн мэдээ, мэдээлэл, бизнес, аж ахуйн үйл ажиллагаа, эд хөрөнгийн хэмжээ, төлбөр, тооцоо бусад үзүүлэлтүүд буюу Компаний нууцын тухай журам болон МУ-ын хуулиар тогтоогдож, хамгаалагдсан нууц байна.
-2009 / 06 / 10
Мэргэжлийн гишүүн болон дэмжигч гишүүн та бүхэндээ CHRM сургалтан дээр Н.Цогжавлан багшийн танилцуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-ны 3агварыг бүрэн эхээр нь толилуулж байна.
HR Фото