Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.66%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.56%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.01%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.77%
Гишүүдийн булан
-2011 / 12 / 10
"Өсөхөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл" - Хүний соёлын нэгэн хэмжүүр бол яах аргагүй тухайн хүний хэл ярианы соёл. Тэгвэл монгол хүн таны хэл ярианы соёлыг илэрхийлэх Монгол хэлээрээ та хэр зөв зөв ярьж, өөрийн бодол санаагаа илэрхийлж байна вэ?
Хэл соёл гэдэг цаг үеэ даган байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Цаг хугацааны машин байгаад бид 800 жилийн өмнөх Чингисийн байтугай саяхны Богд хаант Монгол Улсад очиход л харь хүн мэт ярьж ойлголцоход хүндрэл учирна. Мэдээж одооны дутуу алсан гэдэг шиг дутуу хагас англи хэлтэй хүмүүсийн хэлдгээр "Ярихаар нь ойлгоод байх юм, даанч өөрөө ярихаар нэг л болдоггүй" гэдэг л болно.
-2011 / 10 / 14
Өнөөдөр та нар хойч үе харин ирээдүйд өнгөрсөн үе болно гэж Стив Жобс нэгэн сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ. Апплэ компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн хүндтнй брэнд болгож чадсан Стив Жобс ертөницийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад “Өөр мэдээ” түүний оюутнуудад ярьж өгсөн 3 түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм. Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх.
-2011 / 09 / 16
Энэ асуултанд хүмүүс янз бүрээр хариулдаг. Зарим хүмүүс шууд л өөрийнхөө сарын үндсэн цалин буюу албан тушаалын цалингийнхаа хэмжээг хэлдэг бол зарим нь үндсэн цалин дээрээ нэмэгдэл, хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, хоол, унааны олговрынхоо дүнг нэмж хэлдэг. Гэтэл зарим хүмүүс яг гар дээрээ авдаг мөнгөнийхөө дүнг хэлдэг. Харин цалингаасаа хэдэн төгрөгийг яагаад, ямар хувь хэмжээгээр юуны татвар, шимтгэлд суутгуулаад Таны гар дээр ийм хэмжээний мөнгө ирж байна вэ гэсэн асуултад хүн бүр тодорхой хариулт өгч чадах болов уу? Тэгвэл энэ нь ажилтан Таны зайлшгүй мэдэж байх ёстой зүйл шүү гэдгийг сануулмаар байна.
-2011 / 08 / 18
Судалгааны зорилго: Үйлчилгээний  хэмжээнд мөрдөгдөж байгаа удирдлагын чиг үүргийн шинжилгээ  хийхэд шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг бий болгоход оршино.
-2011 / 08 / 15
Тайлан гэдэг бол судалгааны болон төслийн ажлын нэг хэсэг бөгөөд албан ёсны хэлбэрээр бичигдэнэ. Тайлан нь дотроо тодорхой цаг хугацаа өнгөрөх бүрд тогтмол гардаг явцын гэж байхаас гана бүх ажил дууссаны дараа гарах эцсийн буюу багц гэж байж болно. Тайлан нь тухайн ажлын явц, хүрсэн үр дүн, цаашид хэрхэх талаар нарийвчлан тайланасан байдлаар, энгийн хэлбэрээр бүтэцлэгдэнэ. Дараагийн хэсгээс та судалгааны бүтээлийн тайланг бичих бүтцийг харах бөгөөд бусад тайлангууд араах бүх хэсгүүдийг агуулах шаардлагагүй.
-2011 / 08 / 08
Цас манаран, оройн харуй бүрий улам харанхуйлан байсан тэр үдшийн хүйтнийг ямар байсан гэж санана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үдэш байсан хэрэг шүү дээ. Ийм хүйтэн харанхуй цагаар хөл, толгой нүцгэн гуйранч, бяцхан охин гудамжаар гэлдрэн явав.
-2011 / 07 / 16
1. Юуны өмнө бусдын үгийг сонсож сурах нь удирдагч хүний заавал эзэмших чанар.
2. Хүмүүстэй ямагт сайн харьцаатай байж, ялахгүй гэмээр зүйлийг өршөөж уян хатан байж сураарай.
3. Хувийн шинж чанартай харьцааг бүү үүсгэ. Инээд эхлэхээр л хов, жив, элдэв яриа тасрахаа болино.
4. Ажиллагсадынхаа зовлон жаргалыг ойлгодог, хүлээн авах чадвартай бай. Ингэж чаддаггүй, сэтгэл гаргаж чаддаггүй удирдлагаас сайн боловсон хүчин үргэх нь бий.
-2011 / 07 / 04
…Манай улсад ирсэн Японы “Иточү” компанийн нэг захирал сэтгүүлч бидэнтэй уулзчихаад Улаанбаатарын гудамжаар явж байхдаа “Танай Монголд мөнгө хаа сайгүй байна. Гудамжинд чинь хүртэл хөглөрч байна” гэсэн юм. Албан бус энэ яриа нөгөө талаар биднийг үнэхээр албан маягаар юм бодоход хүргэсэн. Тэр юу вэ гэвэл нийслэлийн гудамжаар хөглөрөх хогийг үйлдвэрлэж мөнгө болго гэсэн санаа юм. Хог газар дээр хөглөрч байдаг. Япон бизнесчийн дараагийн өгсөн санаа хогоо эхлээд цэвэрлээд хэрэглэчих. Дараа нь газраа ашигла гэсэн үг байв. Үүн шиг дэлхийд нэрд гарсан эдийн засагч Эрнандо де Сото Монгол Улсад ирээд манай газраас тэрбум тэрбумын хөрөнгө “босгочихоод” явсан. Түүний уншсан лекцийн санаа нь Монголчууд асар их уудам газар нутагтай юм.
-2011 / 06 / 29
Өмнөх нийгэмд “Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэх Энгелсийн үгийн буруу орчуулга олонтаа сонсогддог байлаа. Хүн дүрст мичнээс ухаант хүн үүсэхэд “ухамсарт ажил”-ын оруулсан хувь нэмрийг тодотгож буй нь тэр биз. Гэвч энэ уриа нь утгын болон үг сонголтын хувьд оновчтой байж чадахгүй. Учир нь Хөдөлмөр сонгодог утгаараа ухамсарт хүмүүн үүссэнээс хамаагүй хожуу буюу иргэншил, нийгэмжилт, чөлөөт зах зээлийн хөгжлийн явцад үүсэн бий болсон тухай дор өгүүлнэ. Тэгээд ч ажилсаг шоргоолж одоог хүртэл хөдөлмөрлөдөг, сэтгэдэг амьтан болж хувираагүй л байна. Үгийн сонголтын хувьд ч бас ярвигтай.
HR Фото