Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.66%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.56%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.01%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.77%
Гишүүдийн булан
-2012 / 06 / 10
Оффисын дотоод тохижилт, байршил ажлын бүтээмжийг эрс дээшлүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тохитой, тухтай, зөв зохион байгуулалттай ажлын байр ажлын үр бүтээмжид их чухал нөлөөг үзүүлдэг. Судлаачидын гаргаж ирсэнээр ажлын байранд хийх хэдхэн өөрчлөлт гэхэд ажлын байрны уур амьсгал болон ажлын бүтээмжид маш их нөлөөг үзүүлдэг гэсэн байна.
-2012 / 06 / 10
Уурлаж уцаарладаггvй хvн гэж vгvй. Уурлах нь олон янз. Огцом дvрсхийсэн нэгэн байхад ширvvн догшин ууртай хэсэг байна. Дуугаа хураадаг нь байна, уур хилэн
нь гарч өгдөггvй бас нэг хэсэг байна. Хэдхэн хормын дараа уур нь гарчихсан инээмсэглэчихдэг цагаан цайлган өөр нэг хэсэг байна.
Уурлаж уцаарлах, худал хэлэх, хvн муулах, хов жив зөөх зэрэг нь хvн бvхэнд байдаг сэтгэлзvйн vзэгдэл юм. Бид хэдий манай Бат их ууртай, танай Дорж их худалч, тэдний Цэцэг их ховч хэмээдэг ч vнэндээ өөрсдөө ямар нэг хэмжээгээр эдгээр vйлийг vйлддэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Огт уурладаггvй, худал хэлдэггvй, хvн муулдаггvй, хов жив зөөдөггvй хvн гэж vгvй.
-2012 / 05 / 06
Хүмүүн төрөлхтөн олон сая жил амьдран тэмцэж явахдаа оршин амьдарч буй дэлхий ертөнцийнхөө тодорхой зохицолт шүтэн барилдлагат үйлэнд байнгад дасан зохицсоор ирсэн билээ. Энэхүү дасан зохицохуй нь хүн төрөлхтөнд нийтлэг шинжтэй төдийгүй тухайн нэг тив, улс орны уул ус, газар нутгийн тогтоц, байгаль цаг уурын өөрчлөлт, идэж уух болон эрхлэн буй аж ахуй зэрэг эргэн тойронд буй тодорхой зүйлээсээ шалтгаалж бусдаас ялгарах өвөрмөц дасан зохицох ёс ч бий ажээ.
-2012 / 03 / 17
Хүний нөөцийн менежер болон мэргэжилтнүүд байгууллагын хамгийн бүтээлч идэвхитэй хүмүүс байдаг. Тийм ч учраас байгууллагын бүхий л арга хэмжээ тэд оролцож, зохион байгуулж байдаг билээ. За ингээд мэргэжил нэгтнүүдийнхээ хүсэлтээр шинэ жилийн холбогдолтой дуунуудыг хүргэж байна.

Жич: Дэлгэрэнгүй цэс рүү нэвтэрч орохгүй байвал Та WEB-д бүртгүүлээгүй байна гэсэн үг
-2012 / 03 / 11
Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалтанд тавигдах ёс зүйн шаардлагын тухай авч үзье. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалтын хувьд дресс кодын хязгаарлалтууд харцангүй бага байдаг. Энэ нь өнгөний зохицол, гоёлын зүүлт, аксесуарын хослолыг чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлдэг билээ.
-2012 / 03 / 11
Энэ оронд чинь ажилгүй бол амьдралгүй хойно, ялангуяа гадаад оюутнуудад бол сургалтын төлбөр, орон байр, гээд л өч төчнөөн зардал гардаг болохоор, яалт ч үгүй 2 ажил хавсаргаж хийхгүй бол болохгүй хорвоо байна аа. Тиймээс сүүлийн хэдэн долоо хоног, мөн ч их сонин сэтгүүл эргүүллээ, нэлээн ч олон газраар орлоо, нэлээн ч удаан интернет-ээр ажил хайлаа. Ээ дээ, гүэй мөн ярвигтай эд юмаа, энэ ажил хайх гэдэг чинь. Нөгөө хуримтлуулсан хэдэн бор төгрөг маань цөөрөөд болдгүй, нөгөө сургалтын төлбөр, байрны мөнгөө цаг тухайд нь төлмөөр байдаг гээд л үнэн дарамттай юм билээ. Гэхдээ яах вэ зайлуул, Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр бас нэлээд хэдэн газар өргөгдлөө өгсний үр дүнд, саяхнаас ганц, нэг газрууд нь утас цохиж ярилцлаганд урьж байх юм. Тэгээд эндээсээ урамшиж, ажил хайхад хэрэг болчихмоор, анхаарууштай хэдэн мэдээллийг доор сийрүүлэн бичлээ.
-2012 / 03 / 06
XIX зууны төгсгөл ХХ зууны эхээр өвөрлөгчид амьдарч, туурвиж байсан монгол найрагч Равжаагийн Хишигбат “Хаад харцас гэдэгт язгуурын ялгаа үгүй, хар толгойтой хүн бүхэн нэгэн адил бөлгөө” хэмээн шүлэглэсэн бий. “Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй. Хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй. Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүгдэд нь адил ижил байр суурь, эрх мэдэл олгосон. Үүнийг хүний төрөлхийн эрх тэгш ёс гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хүний төрөлх язгуур эрх тэгш ёсыг хуульчлан тунхагласан хэрэг. Гэхдээ л хүний нийгэмд цэцэн мунхаг, баян хоосон, дарга түшмэл, энгийн ард бүгд бий. Хүмүүсийн амьдрал өдөр, шөнө мэт ялгаатай. Манайд баян ядуугийн ялгаа жил ирэх тусам холдож байна. Яагаад тийм байдаг юм бэ? Түүний учир жанцан тодорхой. Эртний сударт “Хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй. Ухаан үгүй бол балай тэнэг” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл ухаант хүн, тэнэг хүн хоёрын ялгаа зөрүү нь суралцсан эс суралцсан хоёроороо шийдэгдэх ажээ.
-2011 / 12 / 30
Цаг хугацааны эрхээр бид ахин нэгэн шинэ жилтэй золгож байна.  Шинэ жилийн босгон дээр бид өнгөрсөн жил юу хийж бүтээснээ эргэн харж эргэцүүлдэг нь дараа ондоо илүү амжилттай байхын эхлэл юм. Маш олон хүн шинэ жилдээ  “ илүүдэл жингээсээ салах, санхүүгийн боломжоо дээшлүүлэх, гэр бүлийнхэнтэй харилцаагаа сайжруулах гэх мэт олон шийдвэрийг дор бүрнээ гаргаж байдаг...  Харин хүний нөөцийн менежерүүдийн хувьд гаргах шийдвэр нь өөр. Байгууллагын амжилт бүтээлийг бодитоор үнэлэх нь өнгөрсөн жилийн хамгийн сайн тал болон бид юун дээр алдаж, юунаас сургамж авах талаар эргэцүүлэхэд сургамж болно. Энэ нь нэг ёсондоо байгууллагад дараа жил ямар өөрчлөлтийг хийхийг танд хэлж өгнө.
-2011 / 12 / 12
Эхлээд “хүмүүн” гэгч энэ бодгаль материйн барагдашгүй их хүч нөөц рүү өнгийе. Хүний тархийг биеийн жинд нь харьцуулж үзвэл хүнээс том, лут тархитай амьд биет амьтан ертөнц дээр байхгүй. Хүний тархи их, бага, дунд, уртавтар гэсэн 4 бүрдэлтэй,  их тархи нь хоорондоо хоршиж ажилладаг хоёр тал бөмбөлөгөөс бүрдэх ба түүнийг бид баруун тархи, зүүн тархи гэж энгийнээр нэрлэдэг. Хүн эхээс төрөхдөө л 100 тэрбум идэвхтэй мэдрэлийн эстэй төрдөг бол сармагчин 10 тэрбум, хулгана 5 сая, ялаа 100 мянга гэхчлэн биологийн талаас нь авч үздэг.
HR Фото