-2016 / 06 / 03
НЭГ. Хэрхэн дүрслэгдэж байгааг анзаарах. Таны тархины баруун тал дүрслэж боддог бөгөөд бичих явцдаа та энэ дүрслэлийг үгээр илэрхийлдэг юм. Энэ үйл явц ихэвчлэн маш хурдан хугацаанд болж явагддаг учир бид анзаардаггүй. Хэрвээ бид үүнийг анзаарч чадвал, илүү бүтээлч сэтгэж чадах юм. Үүнийг "гурав дахь нүд/билэгийн нүд" буюу "төсөөлөн бодох ба эргэн санах нүд" гэж нэрлэх болжээ.
-2016 / 05 / 29
Туслах чанарын үүргээс зайлсхий, бизнестэй шууд холбоотой ажлыг эрэлхийл. Хүний нөөцийн хэлтэс таны ажилд санаа тавина гэж бүү найд.Үйлчлүүлэгчдийг олж, тэднийг алдахгүй байхыг хичээ. Бие, сэтгэлээ тайван байлга. Ганцаараа байхдаа ямар нэг хэцүү зүйлийг хий. Хорсолтой үг нэгийг ч бүү хэл ...
-2016 / 05 / 29
Жижиг ч том аливаа байгууллага хөгжиж чадахгүй байгаа, өрсөлдөөнийг ялан гарч чадахгүй байгаа нь үйлдвэрлэлийн техник технологийн хоцрогдол, ажилчидын мэдлэг боловсрол гэх мэт хүчин зүйлээс гадна хамгийн чухал нь удирдах ажилтануудын үүрэг юм. Хамгийн эхэнд удирдагч, хүнд итгэдэг байх ёстой. Албан тушаалын харилцаа ч эрх мэдэл шилжүүлэх явдал ч цаанаа харилцан итгэлцэл дээр тогтдог. Харамсалтай нь үнэхээр ажил ахиулахуйц итгэлцэл амьдрал дээр ховорхон. Хүнийг хардаж сэрдэх, итгэл хүлээлгэхгүй байх тусам л ажилтанууд үнэнч биш ажиллах сэтгэхүйтэй болдог. Өөртөө дайсан бэлдэж хүн хүнийг хардаж сууснаас хяналтын тогтолцоогоо л жаахан сайжруулчих. Тэгэхэд л бүх зүйл болно
-2016 / 05 / 25
Өнөө vед өдөр бvр амьжиргааны өртөг өндөрсөж, орон тооны цомхотгол явагддаг болсон. Ажлаасаа халагдсан ч гуньж гутралгvй хурдан ажилтай болох хэрэгтэй. Шинэ ажилд орно, шинэ хамт олонтой дасна гэдэг хэцvv. Ийм vед одон гаригийн vзvvлэх нөлөөг сонирхоод үзэх юу нь буруу гэж?
-2016 / 05 / 18
Та хэр зэрэг залхуу вэ? Хялбар сонжоо. Залхууралгүй ганц хором зарцуулаад өөрийгөө сонжоод үзээрэй.
-2016 / 05 / 09
Багаар ажиллахын ач тусын талаар дэлхийн олон оронд янз бүрийн судалгаа явуулсан байдаг. Хүний нөөцийн хөгжлийн 230 мэргэжилтэн оролцсон Америкийн Сургалт Хөгжлийн нийгэмлэгээс явуулсан "багийн үйл ажиллагааны ач тус"-ын талаарх судалгааны үр дүнг танилцуулж байна.
-2016 / 05 / 09
Өнөө цагт CV бол ажилд ороход хамгийн түрүүнд шаардагддаг баримт билээ. Гэхдээ CV нь ажил олж авах хэрэгсэл биш, харин өөрийнхөө тухай анхны сэтгэгдлийг төрүүлэх хэрэгслүүр юм. Тийм учраас CV – гээ зөв бичиж чадахгүй л бол таны хүссэн ажил албан тушаалд таныг биш, харин танаас доогуур мэдлэг чадвартай ч танаас илүү CV бэлдсэн этгээд сонгогдох болно.
-2016 / 05 / 01
Америкийн нэгдсэн улсын их дээд сургуулиудад Бакалавр зэрэг эзэмшээд хөдөлмөрийн зах зээлд ороход цалингийн дундаж хэмжээ хэдтэй байгааг та мэдэх үү? Коллеж төгссөн хүмүүст ажил олгох нэгдсэн холбооны судалгаагаар зарим төрлийн мэргэжлүүдээр төгссөн төгсөгчдийн цалин $48.661 байснаас $ 51.018 болж өссөн гэж мэдэгджээ. Энэхүү холбоо нь 1800 гаруй сургуулийн 900-гаад төгсөгчдөөс жилд 2 удаа судалгаа авч
дунджийг баримтлан энэхүү үзүүлэлтээ гаргадаг аж.
-2016 / 04 / 26
Хүний нөөцийн менежмент нь менежментийн чиг үүргүүдийн нэгэн адил байгууллагын ажилчдыг нэгтгэх, зохицуулах, тэдний хоорондын холбоо харилцааг сайжруулах, цомхотгож эмхлэх зэрэг ажлыг удирдаж зохион байгуулдаг. Хүний нөөцийн менежментийн гол зорилго эрчимтэй, бүтээлч байдлыг өрнүүлэхийн тулд ажилтан, ажилчдынхаа авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэхэд оршино. Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийн үндсэн гурван хэлбэр нь: БЭЛЭН БАЙГАА НӨӨЦИЙГ ҮНЭЛЭХ, ИРЭЭДҮЙН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ, ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ гэсэн дараалалтай байдаг. Хөдөлмөрийн нөөцийг төлөвлөхийн тулд бэлэн байгаа боловсон хүчний нөөцөө зөв үнэлэхээс эхлэх нь зүй. Үүнийг тодорхой зорилго бүрийг хэрэгжүүлэхэд хэдэн хүн оролцож байгааг тодруулахаас эхлэнэ. Мөн ажилтан нэг бүрийн хөдөлмөрийн үйл4 ажиллагааны чанар, үр дүнг нарийн тооцох хэрэгтэй. Энэ нь ажлыг орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн боломжийг ашиглан зөвхөн хүн нэг бүрээр төдийгүй нэгж байгууллагын хэмжээгээр тооцон гаргах бүрэн боломжтой.