Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.78%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
29.17%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.86%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.19%
Гишүүдийн булан
-2011 / 02 / 12
Ажлын агуулгын шинжилгээний үр дүн буюу байгууллагын бүтцэд албан тушаалын эзлэх байр суурь зорилго, зорилт, үйл ажиллагааны чиг үүрэг, хариуцлага, эрх мэдэлд тавигдах шаардлагыг нарийвчлан шинжилж тодорхойлсон баримт бичгийг ажлын байрны тодорхойлолт /АБТ/ гэнэ. Ажлын байрны тодорхойлолтонд тухайн албан тушаалын зорилго, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын байран дээр гүйцэтгэх ажилбар, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг тусгасан байх ёстой.


-2011 / 01 / 25
Соёлыг үүсэн бий болоход 3 хүчин зүйл нөлөөлнө.
1.Сонголт
2.Дээд удирдлага
3.Хамт  олон
-2011 / 01 / 23
20-р зууныг “Мэдээллийн зуун” гэж байсан бол 21-р зууныг “Оюун ухааны зуун” болно гэж дэлхийн олон улс орнуудын эрдэмтэд зөгнөж байна. Монгол улсын 17 дахь ерөнхий сайд Д.Бямбасүрэн: “…Монгол орон оюун ухааныг шүтэж сэргэн мандана” гэсэн нь оргүй үг биш байх. Дэлхийн хэмжээний эрдэмтэд ч үүнд анхаарлаа хандуулж Монголчууд болон Оюуны чадавхийн талаар тодорхой үр дүнтэй судалгаа, дүгнэлт гаргаад авчээ.
-2011 / 01 / 23
1870-аад оны vед Анг­ лийн генетикч Фрэн­сис Галтон хv­ний оюуны ча­дав­хи ялгаа­тай байдгийг тогтоож, ант­ропометрийн vзvvлэлт (оюу­ны ча­давхи) тогтоох хvн суд­лалын салбар ухаан “ант­ропометр”-ыг хөг­жvvлэх шаардлага бай­гааг цохон тэмдэглэж бай­жээ. 1882 онд тэрээр Лон­доны Эм­нед Кенсингтоны музейд хvний сэтгэц шал­гах судалгааны лаборатори байгуулсан бөгөөд хvс­сэн хvн бvрээс хураамж авч дур сонирхол, хараа, сонс­гол, хvртэх мэдрэм­жийг шалгаж өгдөг бай­жээ.
-2011 / 01 / 19
Хэдийгээр хүний биеийн эрхтнүүдийг онцгойлон чухал эсэхээр нь ялгаварлах нь харьцангуй ойлголт боловч яалт ч үгүй хамгийн чухал эрхтнүүдийн нэг бол тархи юм. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гол цөм болсон энэ эрхтэн өнөө хэр нь бүрэн дүүрэн нууцаа нээгээгүй байна. Гэвч эрдэмтдийн уйгагүй судалгааны ачаар тодорхой хэмжээний нээлтүүд хийгдсэн ба эдгээртэй холбоотой баримт, мэдээллүүд ихээр цацагджээ. Эдгээрээс хамгийн сонирхолтой байж болох 10 баримтыг та бүхэнд хүргэж байна.
-2010 / 12 / 26
Удирдагч гишгэх газаргүй ширэнгэн ойд бусдынхаа урд гарч, зам гаргадаг зоригтон; алдаа, хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхээр дуудагдсан сэтгэгч; хоцрогдол, өөрчлөлт, сорилтыг ялан дийлэхээр томилогдсон жанжин; сайн сайхан амьдралд учран золгуулдаг халамжилан хүмүүжүүлэгч; шинэ ирээдүйг бүтээн байгуулдаг инженер, өрөөлийн төлөө гэрэлтэн өөрийгөө элээх Лаа.
Тухайн орчин (хүний өөрийн, гэр бүлийн, ажил мэргэжлийн, нийгмийн орчин)-доо санааг үйлс болгох, үнэлэмжийг тогтоох шийдвэрийг гаргаж, асуудлыг шийдэж, бусдад нөлөөлж байгаа бол Та - Удирдагч.
-2010 / 12 / 24
Манай гаригийн хамгийн баян хүн Билл Гейтсийг мэдэхгүй хүн гэж үгүй. Түүнийг боловсролгүй баян гэж атаархагчид олон. Гэвч чадаж байгаа юманд арга байхгүй.  Ер баян тансаг амьдрах ганц арга зам нь боловсрол биш гэдгийн нотолгоо хорвоо дэлхийд захаас аван бий. Магадгүй монголчууд бидний дундаас ч ийм жишээг сонгож болно байх. Тодорхой түвшний боловсрол эзэмшээгүй хэрнээ бүхий л хүн төрөлхтөнд танигдсан алдартай жүжигчин, “Галдиатор” киноны дүрээр нь бидний сайн мэдэх болсон Рассел Kpoy /Russell Crowe/, Английн алдарт хөлбөмбегчин Дэвид Бэкхэм /David Beckham/, алдарт Уолт Дисней /Walt Disney/ гэхчлэн олон хүний нэрийг дурдаж болно. Тэд бүгд амжилтад хүрсэн өөрийн гэх арга замтай. Боловсролгүй алдартнуудын дотоод ертөнцийг нээх амаргүй байх. Гэхдээ Билл Гейтсийн хувийн бодол саналаас уншигчиддаа хүргэе. Учир нь түүний үг тэр хүнийг тодорхой хэмжээгээр илэрхийлж байгаа нь тодорхой.
-2010 / 10 / 26
Зөв бодлого, шаардлагатай хөрөнгө санхүү нь байвал улс орноо өөд нь татахад гар бие оролцох хүний нөөц  манай улсад  хангалттай бүрдсэн байна. Хүн амын доторх хөдөлмөрийн насныхан давамгайлж ирсэн энэ үеийг яаж ашиглах вэ.
Нийгэмд  хамгийн их баялаг бүтээдэг хүмүүс бол хөдөлмөрийн насныхан. Үнэнийг хэлэхэд тэтгэврийн хөгшид, сургуулийн хүүхдүүд бол нийгэмд баялаг бүтээдэг бус үрдэг хэсгийнхэн гэж ойлгож болно. Манай улсын хувьд хүн амын дотор хөдөлмөрийн насынхны эзлэх хувь хэмжээ хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.


-2010 / 09 / 14
1.    Ажил – work, job
2.    Ажилбар /ажил үүрэг/ – task
3.    Ажлын хөлс – wage, pay, salary
4.    Ажлын шинжилгээ – job analysis
5.    Ажлын байрны тодорхойлолт – job description
HR Фото