Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.78%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
29.17%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.86%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.19%
Гишүүдийн булан
-2010 / 02 / 18
Манай улс ч адилхан танаас энэ мөнгийг хуулийн хүчээр авдаг. Таны цалингийн 10 хувийг өөрөөс тань, бас нэг 10 хувийг таны ажил олгогчоос хураадаг. Өөрөөр хэлбэл, таны гэртээ авчрах байсан орлогын 20 хувийг төр авч байгаа хэрэг. Ноднинг хүртэл бүр 29 хувь байсан юм. Энэ хураамжийн нэг хувийг таны тэтгэмжид, дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалд, нэг хувийг ажилгүйдлийн даатгалд,  үлдсэн 14 хувийг насны буюу тэтгэврийн даатгалд авч байгаа гэдэг. Та 40 жилийн турш сар бүр хураалгана. Цагтаа хураалгаагүй бол бас торгууль  төлнө. Шоронд ч орж магадгүй. Хурааж авах талд бол ямар ч асуудал байхгүй.
-2010 / 02 / 09
Хүн төвтэй хөгжлийн дэлхий нийтийн үзэл баримтлал. Улс төрийн хүсэл эрмэлзэл байгаа цагт асар их хөрөнгө шаардахгүйгээр хүний хөгжлийг хангаж болно. 1921 оноос хойшхи үеийн Монгол улсын туршлага харуулж байна хэмээн Монголын улсын хүний хөгжлийн 1997 оны илтгэлд өгүүлжээ. Хүний хөгжил гэдэг нь хүн бүр амьдралдаа өөрийн сонголтыг хийх боломжийг нь өргөжүүлж өгнө. Хүн өөрийн сонголтыг илэрхийлэх чадвараа бий болгох, бий болгосон чадвараа амьдралдаа үр ашигтай ашиглах боломжоо нэмэгдүүлэх асуудлууд хамрагдана.
-2010 / 02 / 02
Алдарт “Капиталын нууц”-ын зохиогч Фернандо Де Сото Монголд ирж лекц унших гэж байгаа тухай хэвлэлээр мэдээлэх боллоо. Ирэх ирэхдээ бүр Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар Азийн Монголд ирэх гэж байгаа ажээ. Дэлхийд нэртэй эдийн засагч Фернандо Де Сото  бүхэлдээ сонин амьдрал туулсан нэгэн. Түүний амьдрал нь нэг талаар дэлхий ертөнцийн өөрчлөлтийн баримт болж байдаг билээ. Тиймээс энэ хүний талаар  хамтдаа сонирхоцгооё.
-2010 / 02 / 01
Хулгай, хулгайлах, хулгай хийх, хулгайч ... Өө хулгайчаа... Хүүе, хулгайчаа!
Монгол хэлний товч тайлбар толинд юу гэж тайлбарласан байдаг юм бол доо. Бодвол хүний юм зөвшөөрөлгүй нууцаар авах ч гэдэг юм уу нэг тиймэрхүү л тайлбар байдаг байх даа.
Бидний Монголчууд нь ямар нэгэн ажил хийж, ажилдаа улайрч байгаад алдаж эндэхдээ ''Өө, хулгайчаа'', хэн нэгэнд нь уцаарлаж уурлахдаа хөгшин залуугүй л ''Яадаг хулгайч вэ'' хэмээн хээв нэг хэлж орхино. Гэхдээ би энд энгийн л, жирийн л хүмүүсийн амнаас гарчихдагаар нь л хэлж ярьж байгаа нь энэ. Түүнээс биш шорон, орон, гудамжны хулигаанууд, танкны /траншейний/ товаришуудын хэлж ярьдагаар хэлсэнгүй, бичсэнгүй. Энэ тусгай ангилалын, ''Элит'' гаруудын супер яриаг энгийн нэгэн та бид мэдэх ч үгүй, мэдээд дуурайгаад ярья ч гэсэн та бидний хэл эвлэж ярих ч үгүй бизээ. Гэхдээ би энэ удаа маш энгийн мөртлөө байдаг л нэг боловсон хулгайн талаар цухас дурдмаар санагдлаа.
-2010 / 01 / 27
Компанийн засаглал гэж их ярих болж. Бvр моодонд орсон гэхэд хилсдэхгvй. Гэтэл компанийн засаглал гэж чухамдаа юу юм бэ. Тvvнийг хэрхэн зєв хэрэгжvvлэх ёстой вэ. Энэ хэлбэрийг хєгжvvлэх нь Монголчуудад бус гадныханд ашигтай болчихсон юм биш байгаа даа гэсэн эргэлзээ мэргэжилтнvvдийн дунд бий болсон байна. Компанийн засаглалыг хєгжvvлэх нэрийдлээр хэсэг хvн мєнгє олдог болсон юм биш биз гэсэн бодол vндэстэй юм.




-2009 / 12 / 21
Хүмүн капитал гэдэгт хүний эрүүл мэнд, боловсрол, мэдлэг чадвар (дадлага туршлага) бүгд багтдаг. Хүмүүс боловсролыг тодорхой зорилготойгоор цаг хугацаа зарцуулан олж авдаг. Боловсрол нь хөдөлмөрийн чанарт нөлөөлдөг гол хүчин зүйл гэж эдийн засагчид үзэж ирсэн. Энэ хандлага Arrow (1962), Denison (1985), Romer(1986), Lucas (1988), Mankiw, Romer, Weil (1992), Barro (1995) нарын ажилд тусгагдсан байдаг байна.


-2009 / 09 / 30
“Алдар хүнд” нь харьцангуй чанартай юм. Учир нь аль ч төрийн үед гавъяа шагнал эзнээ олохгүй байх явдал мэр сэр байсаар ирсэн бөгөөд одоо ч тийм л байгаа тул жинхэнэ алдартан байх хүний оронд түүнээс хаагуур хаагуураа дутуу хүн алдартан болчихсон тууж явдгийг олон түмэн мэдэх болжээ.
“Нэр төр”-Барууны голдуу ном зохиол, кино шийнд “Нэр төрөөрөө андгайлъя”, “Эцэг, эхийнхээ нэрээр андгайлъя” гэх мэтээр андгай, тангараг тавьж байдаг.Тэгж андгайлсан хүнд барьцаагүйгээр зээл өгөх зэргээр итгэл хүлээлгэж байгаа нь харагддаг. Тэр хүн нь андгай тангаргаасаа няцдаггүйгээс тэр бололтой.
-2009 / 09 / 20
Манай нийслэлийг иргэншээгvй иргэд эзэлчихжээ. Хотын соёлыг иргэд нь бий болгодог болохоос биш хотоо соёлжуулах гэж жилийн жилд хэдэн саяар нь мөнгө урсгаад байх ёсгvй билээ. Өнөөдөр нийслэлд гарч байгаа элдэв бузар хэргийн 90 хувийг иргэншээгvй иргэд vйлдэж байна. Улаанбаатарынхан хэзээнээсээ биеэ зөв авч явдаг, алхаа гишгээ нь хvртэл өөр, автобусанд суухдаа хvртэл биед хvрдэггvй байсан тал бий. Гудамж талбай хоггvй байхыг хотын иргэд л мэднэ. Тамхины иш, шvлсээ хаясны төлөө торгодог хотууд байдгийг мэдvvлмээр. Хуучны 40, 50 мянгатынхан соёлтой иргэдийн нэг хэсэг байсан тvvхтэй. Тэд хувцаслалт, боловсролоороо ялгаатай байлаа. Өнөөдөр нийслэлийн захын хорооллууд, vйлчилгээний зах, такси, микро автобусуудын жолооч, мөнгө хураагч нараас эхлээд иргэншээгvй иргэдийг олж харж болно.
-2009 / 09 / 07
Тату Ванханен Финляндын одоогийн ерөнхий сайд В.Плант, Э.Миниум нарын эрдэмтэд болон коллеж төгссөн олон мянган хvнээс таван vе шаттай судалгаа авч оюуны чадвар, бие хvний хөгжил хоёр шууд эерэг холбоотойг илрvvлжээ. IQ өндөртэй, чадварлаг хvн л өөрийгөө хөгжvvлж, өрөөл бусдад сайнаар нөлөөлж, төрөөс аль болох хараат бусаар амьдарч, нийгмийн хөгжилд эерэг нөлөө vзvvлдэг нь нотлогджээ.
HR Фото