Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.78%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
29.17%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.86%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.19%
Гишүүдийн булан
-2009 / 04 / 12
Хүний тархи ер нь ямар боломжтой бол түүний эд эсүүдийн нууц эх үүсвэр юу бол? Оюун санаа бол физикиийн бус энергийн урсгал гэж юу гэсэн үг вэ? Бүдүүвчлэн авч үзвэл шинжлэх ухаан тархийг сэтгэл хөдлөл боловсруулдаг баруун, логик боловсруулалт хийдэг зүүн гэсэн 2 хэсэгт хуваадаг. Мөн баруун тархи биеийн зүүн хэсгийг зүүн тархи баруун хэсгийг гэж үздэг. Жишээ нь солгой хүнийг баруун тархитан,зөв гартай хүнийг зүүн тархитан гэж нэрлэх явдал байдаг.Эхээс төрөхөд тухайн хүний аль нэг тархи нь давамгайлсан хөгжилтэй байдаг.  
-2009 / 03 / 07
Янз бүрийн зүйлсийг цуглуулах хоббитой хүмүүс зөндөө байдаг. Марк, гарын үсэг, хутга, буу, хөөрөг, бөхчүүдийн зураг, оньсон тоглоом гээд л цуглуулахгүй юм байхгүй.
Сүүлийн үед янз бүрийн их дээд сургуулийг төгссөн нэр зүүгээд диплом цуглуулдаг нөхдүүд олон болжээ. Дээд боловсролтой хүн сайхан амьдардаг гээд ямар нь чөтгөр нь монголчуудад шивнэчихсийн бүү мэд.
-2009 / 03 / 04

Аль ч албан газар орсон юуны тvрvvнд тэнд ажиллаж буй хvмvvсийн элгэмсэг найрсаг харьцаа, цэвэр цэмцгэр байдал, зvй зохистой хувцаслалт хэнд ч таатай сэтгэгдэл төрvvлэх нь лав. Орчин vеийн томоохон компаниуд ажлын байрныхаа заслыг мэргэжлийн дизайнераар шийдvvлж, ажилтнуудынхаа гадаад байдалд анхаарал тавин имижмэйкер урих болсон нь санаандгvй хэрэг биш юм. Учир нь энэ бvхэн байгууллагын өнгө төрхийг илтгээд зогсохгvй, амжилтын vндэс болно гэдгийг тэд мэднэ
-2009 / 02 / 16

“Туршлага бол хамгийн өөдгүй багш. Яагаад гэвэл, эхлээд шалгалтаа авч унагаагаад, дараа нь хичээлээ заадаг”
энэ бол бизнесийн гүн ухаантнуудын хэн нэгний хэлсэн яах аргагүй үнэн зүйл. Тиймээс өөрийн биеэр туулж туршлага сууж амьдралд цөөн олдох боломжуудыг алдаж байснаас бусдын туршлага, зөвлөгөөг сайтар судалж хамгийн оновчтойгоор ажиллах нь ухаалаг хүний хамгийн зөв сонголт билээ.
-2008 / 12 / 15

Өглөөний сонин нээж харлаа. Ажлын байрны зар. Ийм тийм ажилд авна. Шаардлага өндөртэй ч байх, биеийн хэмжээ, өндөр заасан нь ч байх. Засгийн газраас ажлын байр нэмэгдүүлэх гэсэн бодлогын нэг хэсэг гэлтэй. Гэтэл Монголд дээд боловсролтой ажилчдаас ажилгүйчүүд нь их. Арга ч үгүй биз дээ. БСШУЯ-нд сургалт явуулах эрхтэй улсын болоод хувийн 177 их, дээд сургууль коллеж бүртгэлтэй байдаг. Эдгээр сургуульд 130930 оюутан суралцаж, жилд 20-иод мянга гаруй дээд боловсролтой мэргэжилтэн төгсдөг аж. Тэдний бараг 50 хувь нь эдийн засагч, хуульч, бизнесийн чиглэлээр төгсөж байна. Гэтэл манайд энэ чиглэлээр ажиллах ажлын байр юу билээ.
-2008 / 11 / 29

Цээжлэх үйл ажиллагаа нь нэгдүгээрт мэдээллийг кодлох, хадгалах, хоёрдугаарт хадгалсан мэдээллийг сэргээн санах гэсэн ойн үндсэн хоёр процесстэй холбоотой. Хүн бүр янз бүрээр цээжилдэг ч нийтлэг хэд хэдэн арга байдаг. Үүнд:
-2008 / 10 / 12


Коучинг бол эмчилгээ биш
Өнөө үед коучингийн сэдвээр маш их нийтлэл гарч байна. Коучинг гэдэг үг нь харьцангуй сүүлийн үед гарсан, ихэнх хүмүүс утгыг нь ойлгодоггүй бөгөөд янз янзаар тайлбарладаг учир бид энэхүү нийтлэлээр коучингийн тодорхойлолт болоод практикийн талаар тодорхой ойлголт өгөхийг зорьсон билээ.
-2008 / 10 / 12


“С1” телевизийн “Т” цаг нэвтрүүлгийг бэлтгэн явуулдаг энэ залуу манай нэрт хөгжмийн зохиолч Мөрдорж агсний ач хүү ажээ. Тэрээр Итали хоолны тогоочоор мэргэшсэн. Түүний хөтөлдөг хоолны нэвтрүүлэг нь энгийн атлаа сонирхолтой, хүнд хүрэхүйц байдаг нь олон хүнд таашаагдаж өндөр үнэлгээ аваад байгаа. Тиймээс бид түүнтэй ярилцаж Тогооч гэдэг мэргэжлийнх нь талаар түүнтэй уулзаж ярилцлаа.
-2008 / 10 / 12
Манай сэтгүүлийн “Talent” буюу содон чадвар ур ухаантны буланд дэлхийн суут хүн болох Билл Гейтсийн талаар өгүүлж байна.

1955 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуульч Виллиам Хенри Гейтс ба United Way буюу “Нэгдсэн улсын гарц” нэртэй үндэстний шинж чанартай асар том банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Мэри Максвэлл Гейтс нарын гэр бүлд нэгэн хүү мэндэлсэн нь ХХ зууны дэлхийн гайхамшиг Билл Гейтс байлаа. Түүний ээж нь банкир байсан төдийгүй өвөг эцэг Ж.В.Максвелл нь “Америкийн Нэгдсэн Улсын Төв Банк”-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсныг харахад тэдний гэр бүл оюун ухаан зонхилсон ген бүхий айл болох нь нотлогддог. Биллийн бага нас эгэл америк хүүхдүүдийн адилаар өнгөрсөн бөгөөд тэрээр 1910 онд анх Америк оронд үүсч байр сууриа олсон “Скаутын холбоо”-ны идэвхтэй гишүүн байсан нь тус байгууллагын түүхэнд үлджээ.
HR Фото