Уулзалт зөвлөгөөн
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Уулзалт зөвлөгөөн
-2013 / 04 / 28

Сүүлийн үед мэдээллийн хэрэгслүүдээр цалин хөлс нэмэх тухай асуудал байнга л яригдах боллоо. Манай салбар, миний ажил “би“ хамгийн чухал нь тул миний цалинг нэмэх учиртай хэмээн хэн бүхэн “Ардчилал” хэмээх зүйлийн буянаар өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Хэн хүний, тэр тусмаа Монгол хүний цалин хөлс нэмэгдэж байвал түүнээс сайхан зүйл юу байх вэ? Тэгэхдээ энд нэг зүйлийг зайлшгүй анхаарах шаардлагатай болоод байна. Энэ бол ажлын бүтээмж. Хүний нөөцийн салбарын зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд үүнийг хэлэх үүрэгтэй гэж үзэж хэвлэн нийтэлж, ухуулан сэнхрүүлэх авъяас билигт маруухан ч анх удаагаа л чармайн бичиж байгааг минь ойлгоно буй за. Учир шалтгааныг тайлбарлахаас өмнө цалин хөлс гэж юу болохыг тодорхойлъё.

-2013 / 04 / 28

Орчин үеийн байгууллагын удирдлагын арга ажиллагаа нь үүрэгт чиглэхээсээ илүүтэй хүнээ хөгжүүлэх үзэл баримтлал түгээмэл болж байна. Хүний хөгжлийг эрхэмлэн, нээлттэй бүтээлч  сэтгэлгээнд тулгуурлан хүний нөөцийн менежментэд суурилсан хөгжлийг байгууллагад бий болгох асуудал хөгжлийн шаардлагаар урган гарч байна. Өрсөлдөгчөөсөө илүү хурдан сурах, хөгжих үйл явц нь тэднээс давуу байдалтай болох арга бөгөөд энэ нь байгууллагын дотоод менежмент буюу хүний нөөцийн менежмент дээр суурилж явагдана.

-2013 / 04 / 17
Хүний нөөцийн талаар ярьвал зарим хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй нь мэдээж. Гэвч хүний нөөцийн удирдлага хэмээх  зүйл та бидний амьдралын алхам тутамд учирсаар байдаг гэдгийг доорх үнэн бас хөгжилтэй урлагын бүтээлийн жишээндээр тулгуурлан баримт нотолгоо, гэрэл зургаар баяжуулан уншигч танд хүргэж байна. Алтан үеийн киноог үзээгүй үзэх дургүй хүн гэж үгүй байхаа.
Та бидний сайн мэдэх “Энэ хүүхнүүд үү” МУСК-нд хүний нөөцийн тун чухал зарчим гардгийг та анзаарсан уу? Анзаараагүй бол наадмаар эсвэл цагаан сараар за ер нь үндэсны баяр ёслолын үеээр миний Монголын олон теливизүүдийн аль нэг нь заавал танд үзүүлж л таарна.  “Энэ хүүхнүүд үү” МУСК-нд  нэгдлийн дарга Жамц эмэгтэй хүнийг ажид авахгүй гэж эхэлдэг.
-2012 / 08 / 28
Бид лидер болох тухай ярьдаг ч, хүрдэг нь цөөхөн. Лидер хvн гэж хэн бэ? Тэд ямар шинжтэй вэ? Амжилттай яваа удирдагчдад анализ хийхэд бүлгийн сэтгэлзүй гэж юу болох, бүлгийн гишүүд хэрхэн нөлөөлдөг талаар ойлголттой байх хэрэгтэй.Бусдыг удирдан манлайлахын тулд бусад хүмүүст ямар нэгэн байдлаараа хэрэгтэй, мэдлэг боловсролтой, хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Лидер өөрийн үйлдлээ зөвөөр өөрчилж чадвал тухайн үйл хөдлөл нь бүлгийн сэтгэл хөдлөл, хүлээн авах байдалд нөлөөлдөг байна.
-2012 / 08 / 15

Бизнесийн байгууллага хүчирхэг байхын тулд манлайлагч нарыг олноор бэлдэхийг хүсдэг. Тэднийг сургаж, хөгжүүлж, манлайлагч хүнд байх ёстой зан чанар,хүсэл эрмэлзэл ийм байна хэмээн сургадаг. Манлайлалын сургалт, дамжааг дүүргэсэн мянга мянган ажилтнууд манай улсад байна. Гэвч байдал төдийлөн (улаан зангиа зүүж, уран илтгэхээс цаашилсангүй) өөрчлөгдсөнгүй. Тэднийг хөгжүүлэхэд зарцуулсан цаг хугацаа, мөнгө санхүү үр өгөөжөө өгөхгүй байна. Шалтгаан нь юунд байна вэ? Шар толгойтой гадаад зөвлөхүүд дутсан уу, сургалт зохион байгуулсан барилга байгууламж нь илүү тохилог байх байсан юм болов уу?
-2012 / 06 / 30
Аутсорсинг гэж юу вэ? Та бид бүхэн энэ нэрийг сонсох болсоор чамгүй хугацаа өнгөрлөө. Гэвч энэ зүйл ажил хэрэг болсон зүйл нь тун чамлахаар байна. Аль аль талдаа анхаараад ажил хэрэг болгож чадвал улс оронд маань маш их хэрэгтэй зүйл гэдгийг дэлхийн туршлага харуулаад удаж байна. Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд Аутсорсинг гэдэг ойлголтыг цэгцтэй хүргэхээр зорьлоо. Аутсорсинг нь манайхны нэрлэдэгээр Гэрээтээр ажил хийх, хийлгүүлэх үйл явц гэж хэлж болно. Үгийн хувьд OUTSIDE + RESOURCE = OUTSOURCE  гэж бүтсэн гэдэг. Утгын хувьд гадны нөөц гэх. Үгийн тодорхойлолт маш олон байдаг.
-2012 / 06 / 30
Outsourcing гэдгийг заримдаа гуравдагч талтай гэрээлэх гэж хэлж болно. Учир нь захиалагчийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гүйцэтгэгч дараах шалтгаануудын улмаас гуравдагч этгээдэд уг ажлын тодорхой хэсгийг, эсвэл бүтнээр нь хийлгэх болдог.
-2012 / 06 / 25
Орчлон ертөнцийн тоолж баршгүй хязгааргүй энэ олон өнгенөөс жирийн хүн 30-45 сая өнгө ялган харах чадвартай, харин дизайнерууд болон уран зураачид жирийн хүнээс 4-6 дахин илүү байдаг байна. Өнгө бас өөрийн гэсэн хэмжигдэхүүнтэй өнгийн хэмжигдэхүүнийг нанометр гэнэ. Жишээ нь улаан өнгө хамгийн өндер буюу 560-587 нм байдаг.
-2012 / 06 / 11
Асар том байгууллагыг удирдан ажиллуулахын тулд байгууллагын бүтэц болон хүнийн нөөцийн бодлогыг зөв хэрэгжүүлэхгүйгээр амжилтанд хүрэхгүй билээ.
Байгууллагын хүний нөөцийн бодлогын гол үзэл санаа нь Женерал Электрикийн бүх хүмүүс шилдэг байх ёстой гэсэн үзэл юм. Шилдэг байна гэдэг нь бүтээлч, эрч хүчтэй, хариуцлагатай байхыг хэлнэ.Тиймээс хүн бүхэнд ижил байдлаар цалин тогтоох, урамшуулах аргыг бус хийсэн бүтээсэн, чадвар мэдлэг, эрч хүч, бүтээлч байдлаар нь ялгавартай хандаж илүү сайжирч, ур чадвараа дээшлүүлэхэд нь түлхэц өгөх стратегийг баримталдаг.
HR Фото