Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.79%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.54%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
10.93%
HR news
-2011 / 11 / 15
    Өнгөрөгч долоо хоногт Монголын Хүний Нөөцийн Институтын зөвлөхийн баг ТЭЦ—IV цахилгаан станц дээр эрчим хүчний салбарт хүний нөөцийн удирдлагын загвар байгууллага болох төслийн ажлын судлагаа, төлөвлөлтийн ажлын хүрээнд үйлдвэрлэлийн процесс болон тус байгууллагын хамт олонтой танилцах хөтөлбөрийг зохион байгууллаа.


-2011 / 10 / 27

Монгол Улсын Ерөнхий сайдын хийсэн мэдээллээс үзвэл цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2012 онд нийтдээ 53 хувиар нэмэх бөгөөд үүний дүнд цалин 2008 оны түвшингээс хоёр дахин нэмэгдэх аж. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 200.0 мянган төгрөгөөр нэмэгдэж 600.0 мянган төгрөгт хүрэх юм байна. Цалин нэмэхдээ хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай нэмэгдүүлэх зарчим баримтлах ажээ. Иймд төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд ижил мөнгөн дүнгээр буюу /80000 төгрөгөөр/, дараагийн ээлжинд ижил хувиар /23  хувиар/ нэмэгдүүлэхээр тооцжээ. Ингэснээр төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны түвшингээс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ.
-2011 / 10 / 22
Манай компанид ажилд горилогчдыг Оюу Толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэсэн нэрийдлээр тодорхой иргэд, хувь хүмүүс мөнгөн төлбөр нэхсэн тохиолдлууд гарсан байж болзошгүй талаарх мэдээлэл бидэнд ирсэн тул бид дараах мэдэгдлийг хүргүүлж байна. Манай компани ирээдүйн ажиллах боловсон хүчээ ажилд авахдаа ямар нэгэн зуучлагч хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй бөгөөд тэднээр дамжуулан ажилд авдаггүй болно. Хэрэв танд Оюу Толгой ХХК-д ажилд ороход тань тусална гэж мөнгө, төлбөр нэхэмжлэх хувь хүмүүс хандвал тэдэнд итгэхгүй байхыг анхааруулж байна.
-2011 / 10 / 18

"Хүн бүрт эрхийг нь бодитойгоор эдлүүлэхийн төлөө" уриатай  Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрхийн ажилтнууд чадварлаг байх ёстой" гэсэн шаардлагыг ажилтнууддаа тавьж, дотоодын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Комиссын ажилтан нь Монгол Улсын төрийн захиргааны албан хаагч төдийгүй хүний эрхийн салбарт мэргэшсэн, чадварлаг, ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх ёстой. Энэ ч үүднээс ажилтнуудыг чадавхижуулах зорилготой дотоодын сургалтыг сар тутам явуулж байгаа бөгөөд энэ удаад “Ажлын байран дахь харилцааны ур чадвар" сэдэвт сургалтыг Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран амжилттай зохион байгууллаа.
-2011 / 10 / 17
ОСНААУГ-ын хүний нөөцийн мэргэжилтэнүүд хоёр өдрийн турш хүний нөөцийн удирдлагын шинэ соргог мэдээллийг судлаж, тулгамдаж байгаа асуудлуудынхаа шийдэл, гарцыг мэргэжлийн зөвлөхүүдийн хамтаар олж авсан бүтээлч, өндөр үр дүнтэй сургалтыг Монголын хүний нөөцийн институтын төв байранд зохион байгуулагдлаа.
-2011 / 10 / 09

BBC 2017 он гэхэд нийтдээ 2000 ажлын байрыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн байна. Энэ нь 20 хувийн төсвийн таналтын хүрээнд хийж байгаа ажил юм. Илүүдэл ажлын байрыг хасах нь зайлшгүй хэрэг хэмээн агентлагийн ерөнхий захирал мэдэгдсэн байна.


-2011 / 10 / 09
Хуурамч бичиг баримттайгаар төрийн албанд ажиллаж байгаа 30-аад хүний материалыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн жил Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Түүнчлэн хуурамч диплом ашиглаж, залилан мэхлэх замаар төрийн албанд шургалах явдлыг таслан зогсоох зорилгоор Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, БСШУЯ, МХЕГ, ЦЕГ-тай хамтран ажиллах төлөвлөгөө гаргасан байна.


-2011 / 09 / 16
Үл хөдлөх хөрөнгийн худалдаа хөрөнгө оруулалтын салбарын тэргүүлэгч Мастер Пропертис компанийн удирдлагын багийн бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон "Удирдагчийн ур чадвар" сэдэвт сургалт семинар боллоо. Сургалт "Муу удирдагч гэж хэнийг хэлэх вэ?", "Сайн удирдагчийн шинж чанар", "Зөв магтаал сайшаал ба оновчтой шүүмж" гэсэн агуулгын хүрээн зохион байгуулагдлаа.
-2011 / 09 / 09
Монголын Хүний Нөөцийн Институт үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн баяраа угтаж залуу хойч үеийнхэндээ хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн, хүүхэд багачуудынхаа оюунд бага ч атугай хөрөнгө оруулахаар зорин “Human Capital” хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж байгаа бөгөөд байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүд, нийт ажилтан ажиллагсад Та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.
HR Фото